Нууц мэдээллийн уурхай

МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ХҮРЭЭНД 2017-2019 ОНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

Нийтэлсэн: 2019-11-05 09:59:53

 

Монгол Улс 2004 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /цаашид “ФАТФ” гэх/-ын бүс нутаг хариуцсан байгууллага болох мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага /цаашид “АНДББ” гэх/-ын гишүүн улс болж, улмаар 2006 оны 7 дугаар сард Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан билээ.

АНДББ-аас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоонд 2007 онд анхны харилцан үнэлгээг,  2017 онд хоёр дахь харилцан үнэлгээг хийсэн.

2007 онд хийгдсэн анхны Харилцан үнэлгээгээр Монгол Улс ФАТФ-ын 49 зөвлөмжөөс 21 зөвлөмжийг биелүүлээгүй, 15 зөвлөмжийг хэсэгчлэн биелүүлсэн гэх маш муу үнэлгээг авч байв. Энэ үр дүнгээс шалтгаалан 2011 онд Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг /ОУХАХБ/-ээс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоог өөрийн хяналтад оруулахаар болж улмаар 2013 онд Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орсныг нийтэд зарлаж байв. Тухайн үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр, гадаад нэр хүнд сайн байсан зэргээс шалтгаалан эдийн засагт учруулсан бодит хохирол бага байв. Монгол Улсын Улсын Их Хурал, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан холбогдох журам, зааврыг богино хугацаанд батлуулсны үр дүнд 2014 оны 6 дугаар сард манай улсын “Техникийн хэрэгжилт” тайланг дахин үнэлж,  энэ жагсаалтаас хасагдаж байв.

Үүнээс хойш 2017 онд хоёр дахь Харилцан үнэлгээг хийж, үнэлгээнд Монгол Улсын нөхцөл байдлыг 2016 оны 11 сарын байдлаар тасалбар болгон хамруулсан бөгөөд ФАТФ-ын Техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс гадна Үр дүнтэй байдлыг Шууд хэрэгжилтийн 11 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгасан нь энэхүү хоёр дахь Харилцан үнэлгээний онцлог байв.

Монгол Улс 2016 оны 6 дугаар сард  “Техникийн хэрэгжилт”-ийн тайланг, 2016 оны 9 дүгээр сард “Үр дүнтэй байдал”-ын тайланг тус тус үнэлгээний багт хүргүүлж, үнэлгээний баг газар дээрх уулзалт, шалгалтыг хийхээр 2016 оны 10 дугаар сар болон 2017 оны 5 дугаар сард тус тус Монгол Улсад ирж ажиллан холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, тайланг нягтлан баталгаажуулсан.

Ингээд 2017 оны 7 дугаар сард Шри Ланка Улсын Коломбо хотод болсон АНДББ-ын жилийн ээлжит хурлаар Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж, Монгол Улсыг “Өргөтгөсөн эрчимтэй хяналт /expedited enhanced follow‐up/ – д оруулж, ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй байгаа тул хугацаатай үүрэг даалгавар /action plan/ өгсөн бөгөөд стратегийн хувьд учир дутагдалтай улсын жагсаалт /jurisdictions with strategic deficiencies/-д оруулан нийтэд зарлах арга хэмжээ авахыг хойшлуулж Монгол Улсад хугацаа өгсөн.

  • Үүний хүрээнд 2017-2019 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг энд дарж уншина уу.
  • Мөн хавсралтыг энд дарж үзнэ үү.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна
Нийтэлсэн: 2019-11-11 16:36:51

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэрийн хүрээнд Налайх дүүргийн “Голомт” болон “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиуд хөлбөмбөгийн талбайтай болж байна.Тэгвэл өнгөрсөн а ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг И-баримт аппликейшн ашиглан төлж болно
Нийтэлсэн: 2019-11-11 15:42:27

 

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг Ибаримт аппликейшн ашиглан төлөх боломжтой болсон. Энэ талаар нийслэлийн Татварын газрын ахлах байцаагч Д.Очирсүрэнтэй ярилцлаа.Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг ямар хуулиар зохиц ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

24 байршилд газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлнэ
Нийтэлсэн: 2019-11-11 13:58:40

 

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь Улаанбаатар хотын Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх зарчмаар газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулах гэж байна. Газар чөлөөлөлтийн ажлыг хийхд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Г.Нэргүй: Угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багассан
Нийтэлсэн: 2019-11-11 13:03:07

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Мэд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлнэ
Нийтэлсэн: 2019-11-11 10:50:03

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэрээ Чойбалсангийн цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ёслолд оролцов. Зүүн бүсэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, үүнийг даган өсч байгаа эрчим хүчний хэрэглээг “Дорнод бүсийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2019-11-11 10:40:12

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс арваннэгдүгээр сарын 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон а ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийтийн тээвэр шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ
Нийтэлсэн: 2019-11-11 10:36:32

 

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 3/1388 дугаартай албан бичгийн дагуу автобусны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийг ая тухтай, цэвэр зорчих нөхцөл бололцоогоор хангах, нийтийн тээврий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Агаар, орчны бохирдлыг бууруулахад метрополь хотуудтай харилцан туршлага солилцоно
Нийтэлсэн: 2019-11-11 10:34:53

 

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан дэлхийн хотуудын агаарын чанарын ажиглагч /GUAPO/ байгууллагын захирал Элса Мартаяныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа О ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зорилтот бүлгийн иргэдэд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээ хийжээ
Нийтэлсэн: 2019-11-11 10:33:01

 

Төрийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох стратеги боловсруулахад нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн захиалгаар  ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Солонгост алдаршиж эхэлсэн Бикини мисс Мишээл гэж хэн бэ?
Нийтэлсэн: 2019-11-11 10:18:50

 

Дэлхий даяаршиж, монгол хүний малгай дээр нар шингэхээ больсон цаг. Тэгэх тусмаа монгол залуус дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулах нь ердийн үзэгдэл болсны нэг тод жишээ, Солонгосчуудыг гоо үзэсгэлэн, амбиц бүхий хүсэл мөрөөдлөөрөө бишрүүлж буй ..

Сэтгэгдэл бичих Цааш унших