Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн Амгалан амаржих газар сургалт эрхлэх байгууллага боллоо

Нийтэлсэн: 2019-11-05 10:02:37

 

НЭМГ-ын харьяа нийслэлийн Амгалан амаржих газар эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил (резидент)-ээр 2018 онд сургалт эрхлэх байгууллага болсон билээ. Энэ хүрээнд аравдугаар сарын 29-ний өдөр “Сургалт эрхлэх байгууллага”-ын гэрчилгээг хүлээн авч, үйл ажиллагааныхаа нээлтийг албан ёсоор зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд НЭМГ-ын Захиргаа, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.Сэвжид болон бусад зочид төлөөлөгч, амаржих газрын удирдлагын баг, эмнэлзүйн сургагч багш нар оролцсон юм.

Тус амаржих газрын хувьд 2018 онд 9, 2019 онд 16 резидент эмчийн элсэлт авчAnchor, сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж буй аж. Сургалт эрхлэх байгууллага болсноор нийт 15 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд АУ-ны доктор 3, зөвлөх зэргийн эмч 1, тэргүүлэх зэргийн эмч 6, ахлах зэрэгтэй 5 эмч өдгөө батлагдсан стандарт хөтөлбөрийн дагуу сургалтыг удирдан явуулж байна.

Тухайлбал нэгдүгээр дамжаанд эзэмшвэл зохих онол, гардан үйлдлүүдлийг эзэмших бол, хоёрдугаар дамжаанд ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УНТЭ болон Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагад тойролт хийж, сар бүрт ажлаа танилцуулах, хянуулах, хагас жил тутамд ажлаа дүгнүүлэх байдлаар суралцаж байна.

Улсын хэмжээнд сургалт эрхлэх нийт 20 байгууллага байдаг бөгөөд эдгээрийн нэг нь нийслэлийн Амгалан амаржих газар юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээнд хийгдэж байгаа шинэчлэлтийн талаар мэдээлэл хийлээ
Нийтэлсэн: 2019-11-20 12:36:03

 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил, цаашдын төлөвлөлтийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛЫН ДУУРИЙН ДУУЧИД ИНДОНЕЗИД ТОГЛОВ
Нийтэлсэн: 2019-11-20 11:14:41

 

Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жендэрийн статистик үзүүлэлтийн хамрах хүрээ, аргачлалын төслийг шинэчлэн баталлаа
Нийтэлсэн: 2019-11-20 11:10:30

 

ҮСХ-ны Даргын зөвлөлийн энэ сарын 19-ний өдрийн ээлжит хурлаар Жендэрийн статистик үзүүлэлтийн хамрах хүрээ, аргачлалын төслийг шинэчлэн баталлаа. Үзүүлэлтийн хүрээний төсөлд нийт 14 бүлгийн 241 үзүүлэлтийг хамруулав. Нийт үзүүлэлтийн 12 нь Тогтвортой хөгж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ
Нийтэлсэн: 2019-11-20 10:46:36

 

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэм ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Отгонсүх: “Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна
Нийтэлсэн: 2019-11-20 10:41:24

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг Нийслэлийн ерөнхий б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын 60 жилийн ой тохиож байна
Нийтэлсэн: 2019-11-20 10:38:57

 

Өдгөө нэгэн жарны тэртээ гал голомтоо бадрааж асан Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар нийслэлчүүдээ ундаалж эхэлсэн түүхт ойгоо тэмдэглэж байна.Улаанбаатар хотод ус сувгийн төвлөрсөн системийн барилга байгууламжийг 1956 оноос хойш барьж эхний хэсги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дүүргийн Засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцуулж байна
Нийтэлсэн: 2019-11-20 09:39:28

 

Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нобелийн шагналт төхөөрөмж монгол эрчүүдэд ойртлоо
Нийтэлсэн: 2019-11-20 09:26:37

 

Итали орон, итали хүмүүсийг халуун дулаан харилцаа, дуу хуур, хайр дурлалгүйгээр төсөөлөх аргагүй. Энэхүү харилцаанаас үүдээд анагаах ухааны салбарт нь ч эрчүүдэд зориулсан эмчилгээний шинэ тоног төхөөрөмжийг итали эрдэмтэд зохион бүтээж, туршиж ирсэн ба ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлнэ
Нийтэлсэн: 2019-11-20 09:17:38

 

Нийслэлийн удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн 2020 оны төсв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Их хүлээлтийн эзэн Б.Билгүүн шинэ клипээрээ ГЭРЭЛ асаалаа
Нийтэлсэн: 2019-11-19 13:50:42

 

Дуучин Д.Болд өөрийн 440Hz Records-н шинэ уран бүтээлчдийнхээ бүтээлээр "тэсрэлт" хийсээр байна. "The voice of mongolia" шоунд түүний багт байсан Б.Билгүүни буюу Billy Bay их хүлээлт үүсгэсэн шинэхэн клипээ цацлаа.Түүнийг "Universe ..

Сэтгэгдэл бичих Цааш унших