Нууц мэдээллийн уурхай

Солонгост алдаршиж эхэлсэн Бикини мисс Мишээл гэж хэн бэ?

Нийтэлсэн: 2019-11-11 10:18:50

Дэлхий даяаршиж, монгол хүний малгай дээр нар шингэхээ больсон цаг. Тэгэх тусмаа монгол залуус дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг цуурайтуулах нь ердийн үзэгдэл болсны нэг тод жишээ, Солонгосчуудыг гоо үзэсгэлэн, амбиц бүхий хүсэл мөрөөдлөөрөө бишрүүлж буй Монгол бүсгүйг “Гранд” сэтгүүл энэ дугаартаа онцолж байна.

Жинхэнэ нэр нь Пүрэвдаваа ч гэлээ солонгосчуудын дунд Michelle буюу МИшээл нэрээрээ алдаршсан түүнийг Солонгосын хэвлэлүүд “Монголын үзэсгэлэнт бүсгүй” хэмээн нэрлэх болжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Солонгосын фитнессийн аварга шалгаруулах “Musclemania” тэмцээний Miss Bikini төрөлд гуравдугаар байр эзэлж, улмаар Сөүлийн Канбүг дүүргийн Соншин Их Сургуулиас зохион байгуулсан “K-Beautymiss championship” буюу Солонгосын шилдэг фитнесс мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд миссээр шалгарсанаар Мишээлийн солонгос дахь алдрын замнал эхэлжээ.

Тэр дороо алдарт “MAXQ” сэтгүүлийн коверт заларч, монгол бүсгүйн гоолиг бие, гоо төрхийг гайхуулсан тэрээр одоогоор “Musclemania Korea” тэмцээний face model-оор монгогдон ажиллаж байгаа аж.

Цэвэр цусны монгол бүсгүй “Гуулин” улсад нэр алдараа цуурайтуулж эхэлсэний нууц юу вэ гэж үү? Бид дүгнэхдээ түүний ази маягийн гоо үзэсгэлэн, хэр баргийн солонгос бүсгүйд байхгүй биеийн пропорци, плюс түүний боловсрол, амбиц, мөрөөдөл аж. Өөрөөр хэлбэл тэр зүгээр нэг хувцас өмсөж тайзан дээр алхдаг хоосон толгойтуудын биш. Багын мөрөөдөл нь урлагийн хүн болох ч сайхан бүсгүйн нэг шалгуур бол эрдэм боловсрол юм шүү хэмээх ээж аавынхаа захиасыг биелүүлж, тэрээр Халлим Олон Улсын Харилцааны сургуулийн Дипломат харилцаа, аюулгүй байдлын ангийг дүүргэж, магистрын зэрэг ч хамгаалж амжжээ.  Өөрөөр хэлбэл тэр эхлээд дотоод сэтгэлээ боловсруулаад дараа нь гадаад гоо үзэмжиндээ анхаарч эхэлжээ.

Солонгост 13 дахь жилдээ амьдарч буй Мишээлийн дараагийн алхам огт өөр тийш чиглэж байгаа аж. Тэрээр саяханы нэгэн өдөр хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Эзэмшсэн мэргэжлээрээ буюу дипломат харилцааны чиглэлээр ажиллаж, Монгол, Солонгосыг холбосон гүүр болохыг зорьдог” хэмээн ирээдүйн амбицаа тодорхойлсон талаар Солонгосын хэвлэлүүд онцлон шуугиж эхэлсэн байна. Цэвэр цусны монгол бүсгүй эх оронд нь боловсрол эзэмшээд зогсохгүй шоу бизнесийнх нь ертөнцөд нэр алдараа цуурайтуулчихаад улмаар хоёр орны дипломат харилцааны талаар ам нээж, хүчин зүтгэхээ илэрхийлсэнд Солонгосын хэвлэлүүд иэхээхэн олзуурхаж буйгаа онцолсон аж. Түүнд улам их амжилт хүсэцгээе!!!

Эх сурвалж: Гранд сэтгүүл

 

         

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Ковид-19” өвчний эрсдэл буураагүй учир иргэд амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна
Нийтэлсэн: 2020-08-13 11:50:38

 

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтан Ц.Цолмонбаатар, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян өрнөж байна
Нийтэлсэн: 2020-08-13 11:44:23

 

Улаанбаатар  хот орчмын бүсүүдийн газар зүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуучлалын бүс  нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуучлалыг дэмжих, иргэд болон аж ахуйн нэгж байгууллаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын эмэгтэй даамчид аваргын төлөө тоглоно
Нийтэлсэн: 2020-08-13 11:36:21

 

Дэлхийн даамын холбооноос (FMJD) зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом” багийн онлайн тэмцээн өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас энэ сарын 15-ны хооронд үргэлжилж байна.Анх удаа зохиогдож буй энэхүү багийн онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол, Казахстаны коронавирусний нөхцөл байдал болон хамтын ажиллагааг өргөжүүлэх, чиглэлд хоёр тал санал солилцлоо
Нийтэлсэн: 2020-08-13 11:32:29

 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзлаа.Монгол Улсын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотооддоо халдвар алдахгүйн төлөө шаар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улс, Дэлхийн Банктай “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
Нийтэлсэн: 2020-08-13 11:29:47

 

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэйг хүлээн авч уулзлаа. /2020.08.12/Уулзалтын үеэр Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй Монгол Улсын Засгийн Газар “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх хариу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын Чэжү мужид ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн анхааралд
Нийтэлсэн: 2020-08-13 11:26:54

 

Ковид-19 цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос шат дараатайгаар зохион байгуулсаар байгаа бөгөөд алсл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан иргэний нэгдүгээр хавьтлын 73 хүнийг тусгаарлажээ
Нийтэлсэн: 2020-08-13 11:14:37

 

Ховд аймгийн БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б нь 8-р сарын 11-ний өдөр нас барсан. Одоогоор тус иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа ю ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

3287 багшид зөөврийн компьютер олголоо
Нийтэлсэн: 2020-08-13 11:08:18

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт сургалт семинарт оролцсон 21 аймаг, есөн дүүргийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт зөөврийн компьютерийг гардууллаа.Боловсролын үйл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Засаг дарга нарын эрх, үүргийн давхцлыг арилгана
Нийтэлсэн: 2020-08-12 17:09:31

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийтэлсэн: 2020-08-12 14:25:34

 

Монгол Улсын Засгийн газрын 259, 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газар, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших