Нууц мэдээллийн уурхай

Хотын стандартыг тогтоох талаар нутгийн захиргааны байгууллагуудтай зөвлөлдөв

Нийтэлсэн: 2019-11-15 09:35:48

 

 Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх зорилтын хүрээнд “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнийг  нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа  бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын 500 гаруй төлөөллүүд оролцож байна.

Зөвлөгөөний эхэнд Хотын Захирагч  С.Амарсайхан “Нэг хот- Нэг стандарт” сэдэвт илтгэл тавьж, Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал” гэдгийг онцолж хэлсэн юм.  Тэрбээр “Хотын хөгжлийн бүх салбар, чиглэл, үйл ажиллагааны үешат бүхэнд олон улсын жишигт нийцсэн стандартыг мөрдүүлж тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх эхний ажлыг энэ зөвлөгөөнөөр эхлүүлж, 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэлд тусгах болно.Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бүх асуудлыг даван туулах хөгжлийн гүүр нь ганцхан стандарт байна. Аливаа ажлыг гүйцэтгэхэд стандартын дагуу хийж хэрэгжүүлэхгүй байгаа учраас эрсдэл, үл ойлголцол, нийгмийн бухимдал, төсвийн үр ашиггүй зардал зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байна.Тиймээс 2020 оныг стандартыг мөрдүүлэх, хяналт тавьж ажиллах жил болгон зарлаж, нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын албан хаагчдыг хийж буй ажилдаа хариуцлагатай хандах ёстой” хэмээсэн юм. Мөн Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал” гэлээ.

Өнөөдрийн зөвлөгөөнөөр   “Стандартын тухай ерөнхий ойлголт” сэдвээр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Батжаргал, “Хотын тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгож мөрдүүлэх, хэвшүүлэх шаардлага” сэдвээр нийслэлийн Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.

Ирэх 2020 оноос төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хотын стандартын хэрэгжилтийг хангаж, хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах зорилт тавьж байна. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн жишгээр хөгжиж, хотын иргэд эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хэдэн залуугийн амь насаар ЭКО АЛТАН ЗААМРЫН зөвшөөрлийг цуцлах вэ, Ерөнхий сайд аа
Нийтэлсэн: 2019-12-06 19:01:14

 

"Эко Алтан Заамар"-ын уурхай дахиад 1 залуу амиа алдлаа Хөрсний нуралт үүссэн, “газар хөдлөлт” гэх мэт шалтгаанаар саяхан хэдэн сайхан залуусын амийг авч одсон “Эко Алтан Заамар” компанийн уурхайд дахин осол гарч 26 настай залуу техникт дарагда ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан Мосва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийтэлсэн: 2019-12-06 13:09:12

 

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн  урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа билээ. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ- ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ
Нийтэлсэн: 2019-12-06 13:06:14

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцлээ.Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
Нийтэлсэн: 2019-12-06 13:04:22

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд  “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Fashion Awards 2019 наадмын шилдэг 10 даашинз
Нийтэлсэн: 2019-12-06 12:34:55

 

Энэ сарын 3-нд Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд дэлхийн загвар, урлаг соёлын хамгийн алдартай төлөөлөгчид цугларч, Их Британийн Загварын Зөвлөлөөс зохион байгуулдаг The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслол  боллоо. Загварын ертөнцийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шинэ клип: Д.Болд & Vandebo "Чамд сонсогдож байна уу"
Нийтэлсэн: 2019-12-06 11:22:31

 

Сүүлийн үед уран бүтээлээрээ залуусын анхаарлын төвд буй  “Vandebo” хамтлагтай Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд хамтарч дуулсан  "Чамд сонсогдож байна уу" дууны клип өчигдөр цацлаа. Дуучин Д.Болд залуу уран бүтээлдчийг дэмжиж, хамтран ажилласаар ба ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ипотекийн зээлд 380 тэрбум төгрөг олгов
Нийтэлсэн: 2019-12-06 11:17:35

 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5,287 иргэнд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,513 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АТГ 11 дүгээр сард эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
Нийтэлсэн: 2019-12-06 11:14:21

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 11 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 552 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 22 буюу шалгасан хэргийн 3.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 54 буюу шалгасан хэргийн 9.8 хувийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийтэлсэн: 2019-12-06 11:10:15

 

УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Нийтэлсэн: 2019-12-06 11:04:27

 

УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших