Нууц мэдээллийн уурхай

Б.Отгонсүх: “Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна

Нийтэлсэн: 2019-11-20 10:41:24

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан өнгөрсөн баасан гарагаас явуулж эхэлсэн. Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчилж байна.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг "Сургуулийн автобус"-ны үйлчилгээ, хэрэгжиж буй явцад  хяналт тавьж,  нөхцөл байдалтай танилцлаа. Ажлын хэсэг Чингэлтэй дүүрэг, 7 буудлын эцсээс хотын төв рүү чиглэж буй таван сургуулийн автобусны цэвэрлэгээ, сурагчдыг цагтаа хүлээж авч буй байдал, сурагчид аюулгүй зорчиж байгаа зэрэгт хяналт тавьж ажиллалаа. 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: "Сургуулийн автобус сурагчдад үйлчлээд гурав дахь өдрөө хэвийн явагдаж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулийнх ньт автобусанд аюулгүй суулгаж, "хүүхэд зохицуулагч" сурагчдын аюулгүй байдлыг давхар хянаж, зохицуулж ажиллаж байна. Нийслэлээс боловсролын газарт хандан хүүхэд зохицуулагч нарт зориулсан тусгай таних тэмдэг бүхий хантаазаар хангахыг хүссэн. Удахгүй шийдэгдэх байх. Автобус компаниуд нийгмийнхээ хариуцлагын хүрээнд автобусны цэвэрлэгээг тогтмол хийж байгаа. Өнөөдөр хэд хэдэн чиглэлийн сургуулийн автобусуудыг гэнэтийн байдлаар шалгахад цэвэрхэн, дулаахан, тохитой байгаа нь ажиглагдлаа. Хүүхдүүд маань ч аз жаргалтай, амар тайван, аюулгүй сайхан зорчиж, эцэг эхчүүд хүүхэддээ санаа зовох зүйлгүй ажлаа амжуулж байгааг хараад баяртай байна. Харин бид Тээврийн цагдаагийн албанд  автобусны буудалруу орж зогсож байгаа бусад машинуудыг цэгцлэхийг үүрэг болгосон. Хэрэв энэ асуудал шийдэгдчихвэл автобус зогсох газраа зогсож, хүүхдүүд ч аюулгүй зорчих боломжтой болно.   

 

Хүүхэд зохицуулагч н.Гэрэлмаа: Бид сургуулийн автобус явах чиглэлийн мэдээллээ сайн тарааж байна. Одоо эцэг, эхчүүд мэддэг болоод өдрөөс өдөрт сурагчдын тоо эрс нэмэгдсэн. Хамгийн эхний буудлаас 10 орчим хүүхэд суулаа гэхэд буудал болгон дээрээс тухайн чиглэлийнхээ хүүхдүүдийг авсаар сургууль дээрээ автобус дүүрсэн ирдэг. Автобус нь тухтай, дулаахан болохоор хүүхдүүд зутрахгүй, ангийнхантайгаа таарвал баярлаад их хөгжилтэй байх шиг харагддаг.  Эцэг, эхчүүд ч энэ үйлчилгээнд ам сайтай байгаа. Харин боломж бололцоотой бол автобусны тоо, чиглэлээ нэмээд өгөөч гэсэн саналуудыг их хэлж байна. Бид хүүхдүүдээ хичээлээс нь хоцроохгүйн тулд яг цагийн хуваарийн дагуу тээвэрлэж байна. Автобус хөдлөхийн өмнө аюулгүй байдал, хүүхдүүдээ бүрэн суусан эсэхийг тогтмол шалгадаг. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хэдэн залуугийн амь насаар ЭКО АЛТАН ЗААМРЫН зөвшөөрлийг цуцлах вэ, Ерөнхий сайд аа
Нийтэлсэн: 2019-12-06 19:01:14

 

"Эко Алтан Заамар"-ын уурхай дахиад 1 залуу амиа алдлаа Хөрсний нуралт үүссэн, “газар хөдлөлт” гэх мэт шалтгаанаар саяхан хэдэн сайхан залуусын амийг авч одсон “Эко Алтан Заамар” компанийн уурхайд дахин осол гарч 26 настай залуу техникт дарагда ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан Мосва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийтэлсэн: 2019-12-06 13:09:12

 

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн  урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа билээ. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ- ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ
Нийтэлсэн: 2019-12-06 13:06:14

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцлээ.Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
Нийтэлсэн: 2019-12-06 13:04:22

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд  “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Fashion Awards 2019 наадмын шилдэг 10 даашинз
Нийтэлсэн: 2019-12-06 12:34:55

 

Энэ сарын 3-нд Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд дэлхийн загвар, урлаг соёлын хамгийн алдартай төлөөлөгчид цугларч, Их Британийн Загварын Зөвлөлөөс зохион байгуулдаг The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслол  боллоо. Загварын ертөнцийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шинэ клип: Д.Болд & Vandebo "Чамд сонсогдож байна уу"
Нийтэлсэн: 2019-12-06 11:22:31

 

Сүүлийн үед уран бүтээлээрээ залуусын анхаарлын төвд буй  “Vandebo” хамтлагтай Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд хамтарч дуулсан  "Чамд сонсогдож байна уу" дууны клип өчигдөр цацлаа. Дуучин Д.Болд залуу уран бүтээлдчийг дэмжиж, хамтран ажилласаар ба ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ипотекийн зээлд 380 тэрбум төгрөг олгов
Нийтэлсэн: 2019-12-06 11:17:35

 

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5,287 иргэнд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,513 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 100 тэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АТГ 11 дүгээр сард эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
Нийтэлсэн: 2019-12-06 11:14:21

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 11 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 552 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 22 буюу шалгасан хэргийн 3.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 54 буюу шалгасан хэргийн 9.8 хувийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийтэлсэн: 2019-12-06 11:10:15

 

УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Нийтэлсэн: 2019-12-06 11:04:27

 

УИХ-ын чуулганы 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших