Нууц мэдээллийн уурхай

МОНГОЛЫН ДУУРИЙН ДУУЧИД ИНДОНЕЗИД ТОГЛОВ

Нийтэлсэн: 2019-11-20 11:14:41

 Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч, дуурийн дуучин Э.Анхбаяр, дуурийн дуучин Д.Отгонжаргал (СТА), дуурийн дуучин Д.Дуйнхоржав (СТА), дуучин Н.Наранбаатар (СТА) нар Ж.Пуччини, Ж.Бизэ, Ж.Верди нарын сонгодог бүтээлүүдээс гадна Б.Тийл, Э.Пресли, Ж.Лоуренс, Э.Ньюли нарын бүтээл, түүнчлэн “Би Монгол хүн”, “Монголын тал нутаг” дуунуудаар үзэгчдийн сонор, мэлмийг мялааж, алга ташилт дүүрэн тоглолт болсон.

“Монгол дуурийн үдэш” арга хэмжээг БНИУ-ын Засгийн газар, бизнес, соёлын төлөөлөгчид болон Жакарта хотод суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар өргөнөөр үзэн сонирхсон бөгөөд бөгөөд энэхүү тоглолтыг Индонезийн хэвлэлд “Чингис хааны эх орны дуурийн дөрвөн дуучин Жакартад хүч түрэн орж ирэв” гэж онцолж байлаа.

Монгол Улсын Өргөмжит консул Чандра Мидхарта Гозали уг арга хэмжээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол, Индонезийн хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид эрчим хүч, боловсрол, худалдаа, нийгэм, боловсрол зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд байгааг дурдаж, “Монголын дуурийн үдэш” нь соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүчин чармайлт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

“Монгол дуурийн үдэш” арга хэмжээнд хүндэт зочноор оролцсон Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нээж хэлсэн үгэндээ Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь Монгол Улсын чухал түншүүдийн нэг болох Индонезтэй бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, соёлын харилцаа нь хоёр орны ард түмнүүдийг харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглэв. Түүнчлэн дуулах нь нүүдэлчин ард түмний амьдралын чухал хэсэг бөгөөд энэ нь монгол хүн бүрийн цусанд шингэсэн соёл юм гэж онцлов.

Дэд сайд Б.Батцэцэг уг арга хэмжээг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн Индонез Улсад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдтэйгээ уулзаж, “Монгол дуурийн үдэш”-ийг зохион байгуулах санаачилгыг дэвшүүлсэн Индонез дах Монгол Улсын Өргөмжит консулын газрын ажилтан Ч.Нямдоржид талархал илэрхийлэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нэг том хүн, гурван хүүхэд зорчиж явсан машин голд цөмөрчээ
Нийтэлсэн: 2020-01-20 11:02:12

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Их нарийн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/ Иргэн С-ын “Ниссан Марч” загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 01.19-ний өдрийн 22:20 цагт ОБЕГ хүлээн авчээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цэргийн бүртгэл эхэллээ
Нийтэлсэн: 2020-01-20 10:54:11

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүрт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын харцага О.Хангай түрүүлэв
Нийтэлсэн: 2020-01-20 10:40:06

 

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Ард олныхоо дунд “Нарийн бэлхүүст” хэмээн алдаршсан Монгол Улсын начин Түвдэнжамбын Бат-Эрдэнэ агсаны нэрэмжит “Ховд дэвжээ”-ний 2020 оны нээлтийн барилдаан Хан-Уул дүүргийн “Хан жаргалант” спорт цогцолборт боллоо. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

рөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Нийтэлсэн: 2020-01-20 10:32:05

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо. Чуулга уулзалт өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилна ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд Хотын соёл мэдээллийн цагтай болно
Нийтэлсэн: 2020-01-20 10:24:07

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзах арга хэмжээ  өчигдөр /2020.01.17/ Соёлын төв өргөөнд боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанб ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-01-20 10:15:51

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны нэгдүгээр сарын 13-наас нэгдүгээр сарын 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийн нээлттэй өдөрлөг боллоо
Нийтэлсэн: 2020-01-20 09:47:00

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.Өдөрлөгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Нийслэли ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
Нийтэлсэн: 2020-01-20 09:33:08

 

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2020.01.20/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг жагсаалтыг хүргэж байна. НЭГ.УИХ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН: - УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийт 29 308 иргэн азтан боллоо
Нийтэлсэн: 2020-01-20 09:30:08

 

Өчигдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2020 оны 01 дүгээр сарын 18 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Даатгагч төрийн байгууллагатай хийсэн гэрээг ил тод мэдээлэх үүрэгтэй
Нийтэлсэн: 2020-01-20 09:22:35

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн 5.1.17-д  “Даатгагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, хувьцаат компани, гадаадын хөрөнгө оруулалттай компанитай гэрээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших