Нууц мэдээллийн уурхай

Стандартын шаардлага хангасан тохиолдолд үйлчилгээнд гаргах боломжтой

Нийтэлсэн: 2019-11-29 16:37:43

 10

“Зорчигч тээвэр гурав” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Монголд үйлдвэрлэсэн “МОН-30” маркийн хоёр ширхэг цахилгаан автобусыг нийслэлийн Тээвэр үйлчилгээний газраас хүлээлгэсэн өгсөн. Нийт тэрбум орчим төгрөгийн өртөгөөр худалдан авсан дээрх хоёр цахилгаан автобусыг тээврийн үйлчилгээнд зориудаар гаргахгүй байгаа тухай ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Иймд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга дарга Б.Цолмон, Техник технологийн хэлтсийн дарга Р.Баясгалан, ахлах инженер Ц.Мөнхбаатар нар өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгч, тэдний хамт туршилтын зорчилт явууллаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл очиход автобус баазын гражид байсан “МОН-30” автобусын нэг нь асахгүй байгаа, үйлдвэрлэсэн байгууллагынхан ирж үзээд асааж чадаагүй байгаа талаар мэдээлэл өгсөн бол нөгөө автобусанд хэвлэлийнхэн сууж зорчлоо.

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” цахилгаан автобусыг нийслэлийн Тээвэр үйлчилгээний газрын бүртгэлийн санд оруулах дүгнэлт гаргуулахаар техникийн үзлэг хийхэд нийтийн тээврийн MNS 5012:2011 улсын стандартыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Техникийн шалгалтаар “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандарт, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 стандартын 5.9-д заасан, 7.2-т заасан шаардлагыг тус тус хангаагүй байна.

Дээрх стандартыг хангасан тохиолдолд үйлчилгээнд гаргах боломжтой гэдгийг “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Монгол инженерүүдийн хийсэн автобусыг зохион байгуулалтайгаар үйлчилгээнд гаргахгүй байгаа мэтээр олон нийтэд мэдээлсэн. Гэвч техник нөхцөлийн хувьд улсын стандарт хангахгүй байгаа учраас бидний зүгээс стандартыг хангаж өгөхийг үйлдвэрлэгч нарт албан ёсоор тавьсан байгаа.  Бодит байдал дээр нийтийн тээврийн шаардлагыг хангаж байна уу гэдгийг  харуулахын тулд өнөөдрийн туршилтыг хийж байгаа болохоос харьцуулсан зүйл байхгүй. Бидний зүгээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

“МОН-30” цахилгаан автобусыг туршилтаар явуулахад Ч:25 “Тоосгоны үйлдвэр-их Тойруу-3, 4-р хороолол” чиглэлд явуулахад 100 хувийн цэнэгтэйгээр хамгийн бага км-тэй 6.5 рейс явахаас 2.5 рейсийг гүйцэтгэжээ.

““Автобус-3” компанийн нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобусын хувьд өдөрт багадаа 190-300 км туулж нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг бол МОН-30 цахилгаан автобусны хувьд 100 хувийн цэнэгээр 70-90 км яваад буцаж бааз дээрээ эргэн ирж 3 цаг цэнэглэх шаардлагатай болдог. Энэ хооронд зорчих тээврийн үйлчилгээ тасалдах нөхцөл үүссэх  магадлалтай” гэж ахлах инженер Ц.Мөнхбаатар хэллээ.

Ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй “МОН-30” цахилгаан автобусыг 84 хувийн цэнэгтэй 5.1  км зайд туршилт хийхэд 7 хувийн цэнэг зарцуулж байв.  Албаныхан цэнэглэгдсэн зай хураагуураар илүү олон км зам туулах хүчин чадалтай, том оврын автобусны стандарт шаардлагыг хангасан тохиолдолд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах боломжтой гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэнгэрлэг гоо сайхныг бүсгүй таньд бэлэглэнэ TENGER BELLA BEAUTY
Нийтэлсэн: 2020-01-27 12:34:51

 

Манай салон нь 16н жилийн туршлага, олны талархалыг хүлээсэн арьс арчилгааны органик бүтээгдэхүүнээр үйлчилдэгээрээ онцлогтой. Олон улсын стандартын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгдүүлнэ
Нийтэлсэн: 2020-01-24 12:22:50

 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх Зү

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯНГОЛ ДҮҮРЭГ БАРЬЦ АЛДСАНГҮЙ
Нийтэлсэн: 2020-01-22 14:34:13

 

Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах в ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Коронавирус МУТАЦИД орж болзошгүйг сэрэмжлүүлж байна
Нийтэлсэн: 2020-01-22 13:02:27

 

БНХАУ одоогоор есөн хүний аминд хүрч, 2019-nCoV гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус мутацид орох буюу хувирч болзошгүйг анхааруулжээ.Шинэ төрлийн коронавирус 2002-2003 онд 650 хүний амийг авч одсон SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно
Нийтэлсэн: 2020-01-22 10:33:22

 

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
Нийтэлсэн: 2020-01-22 10:25:38

 

Б.БАЯР УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгууль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ТҮШИГЛЭН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БЭЭЖИНГИЙН УХААЛАГ АЛХАМ
Нийтэлсэн: 2020-01-22 10:23:46

 

Оксфордын хятад судлалын төвийн судлаач Георге Магнус саяхан “ФАЙНЭНШИАЛ ТАЙМС” сонинд Хятадын талаар “Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг хангах Бээжингийн ухаалаг алхам” гарчигтай сонирхолтой нийтлэл нийтэлсэн байсныг орчуулан уншигч танаа хүрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын визний журам шинчлэгдлээ
Нийтэлсэн: 2020-01-22 10:13:39

 

БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай.БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДАА ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийтэлсэн: 2020-01-22 10:08:56

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов
Нийтэлсэн: 2020-01-22 10:07:16

 

2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших