Нууц мэдээллийн уурхай

Г.Жанцансамбуу: Дунд сургуулийн багш шигээ болох гэж энэ мэргэжлийг сонгосон

Нийтэлсэн: 2019-12-05 12:47:05

 

Like
 
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, МУСТА, хөгжмийн зохиолч Гомбосүрэнгийн Жанцансамуугийн бие даасан анхны тоглолт энэ сарын 12-нд “Улаанбаатар палас”-т болно. Иймд тус уран бүтээлчтэй ажил, амьдралынх нь талаар ярилцав.

Тоглолт болох гээд л завгүй явна уу. Бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?

-Харин тийм ээ. Миний бие даасан анхны тоглолт юм. Бэлтгэл ажил давгүй шүү. Тоглолтынхоо өдрийг бараг хүлээгээд сууж байх хэмжээний боллоо. Сайхан сэтгэл, зүтгэлтэй олон хүн хамтран ажиллаж байгаа болохоор надад их урамтай байна.

-Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээл дуучнаараа дамжигдаж сонсогч, үзэгчдэд хүрээд л байдаг. Гэвч тухайн зохиолчид олны  нүдэнд тэр бүр өртдөггүй даруухан талын хүмүүс шүү. Тиймээс хоёулаа таны уран бүтээл анх хэрхэн эхэлсэн түүхээр аялъя …

-Тийм шүү. Миний үндсэн мэргэжил хөгжмийн багш. Хуучнаар багшийн сургууль одоогоор УБИС-ийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, “Сүүдэр цармын цэцэг” дуугаараа алдартай С.Мөнхбат агсан нараар хичээлээ заалгаж байлаа. С.Мөнхбат агсны төрсөн дүү нь өдгөө олон сайхны дууны хөгжмийн найруулгыг бичиж байгаа С.Төрбат буюу хүмүүсийн мэддэгээр “Арзаак” Төрөө гэж мундаг уран бүтээлч бий. Мөн “Амьдралаа би чамд хайртай” дууны хөгжмийг бичсэн Ё.Сүхбаатар. Миний үеийнхэн гэвэл Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч Ганбат, Н.Баасандорж, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Чулуунхүүгийн охин Мөнхжаргал нар байна.

-Тэгвэл уран бүтээлийн гараагаа хэрхэн эхлэв …

-Хүүхдийн дуугаар 2000 оноос эхэлсэн бол нийтийн дууг 2004 оноос бичиж эхэлсэн.

-Аймгийнхаа дунд сургуульд ч хөгжмийн багшаар ажилласан гэдэг …

-Ажлын гарааг аймгийнхаа Хөгжимт драмын театрт хөгжимчнөөр эхлүүлсэн. Мөн 2009-2013 оны хооронд театрынхаа даргаар ажилласан. Харин таны хэлсэнчлэн дунд сургуульд багшлах болсон түүх бол Дархан-Уул аймаг болон өөрийнхөө төгссөн аймгийнхаа хоёрдугаар арван жилд юм. Дараа нь төрийн захиргааны газарт ч ажилласан. Ер нь соёл, боловсролын салбарт 20 орчим жил ажиллаж байна даа.

-Хүүхдийн дууны уран бүтээлээр эхэлсэн нь ямар хувь тохиол байв аа …

-Тэр их сонин түүхтэй. Дархан-Уул аймгийн 20 дугаар арван жилд 1998-2000 оны хооронд ажиллахдаа хүүхдийн зохиолч Т.Алтанцэцэг багштай нэг байгууллагад харьяалагддаг байлаа. Тэр үед Т.Алтанцэцэг багш намайг “Чи хүүхдийн дуу зохиогооч. Мэргэжлийн хүн юм чинь” гээд өөрийнхөө бичсэн “Тэшин тогльё” нэртэй шүлгээ өгсөн. Хүүхдүүд голын мөсөн дээр гулгаж тоглож буй тухай өгүүлдэг. Тухайн үед МҮОНР-ийн найруулагч Даваадорж Дарханд очиж, нэвтрүүлэг хүртэл хийсэн нь радиогийн фондод хадгалаастай байгаа. Тухайн үед Монголын радиогоор сонсчихоод их л урамшиж байв. Тэр цагаас хойш хүүхдийн дууны хоёр цомог гаргасны нэг нь “Нарны эгшиглэн”, нөгөө нь “Өдөр бүхэн ийм байвал гоё” нэртэй юм. Сүүлчийн цомгоо нэрлэсэн дууны шүлгийг олон жил багшаар ажилласан, манай хадам аав Б.Дашгомбо бичиж, охин Энх-Эгшиглэнгээрээ дуулсан. Харин “Нарны эгшиглэн” цомгоо би хүүхдүүдэд зориулж караокей хэлбэрээр гаргасан нь багачуудад их таалагдсан шүү.

-Харин нийтийн дууны цомгийн тухайд гэвэл …

-Дуучин Л.Банзрагчийн дуулсан “Ертөнцийн сайхан” нэртэй дуугаараа нэрлэсэн цомгоо 2014 онд гаргасан. Харин энэ жил Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, дуучин Д.Отгонжаргал нарын хамтран дуулсан “Амин үргэлжлэл”, манай нутгийн дуучдын хамтын бүтээл “Зүрхэнд эгшиглэх нутаг” дуугаараа нэрлэсэн хоёр цомог хэвлүүлсэн.

-Урын сандаа одоогоор хэчнээн бүтээлтэй болж байна вэ?

-Яг бэлэн болсон нь 50 орчим, сонсогчдод хараахан очоогүй нь ч гэсэн тэр орчим тооны байгаа болов уу. Хүүхдийн дуу гэвэл мөн 50 орчмыг бичжээ. Үүнээс гадна аймгийнхаа театрт ажиллаж байхдаа “Сүүн совин” нэртэй жүжгийн хөгжим бичсэн. Харин хамгийн отгон дуу бол сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы шүлэг “Анзаараагүй” дуугаа дуучин Ё.Батмөнхөөр дуулуулсан. Энэ удаагийн тоглолтод анх удаа дуулагдах гэж байна. Би ч мөн адил зарим дуугаа дуулж, үзэгчиддээ хүргэнэ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна
Нийтэлсэн: 2020-06-04 10:18:51

 

Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Цогтбаатар: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг Монголын төр хамгаалахгүй
Нийтэлсэн: 2020-06-04 10:07:14

 

Д.Цогтбаатар: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг Монголын төр хамгаалахгүй

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Булгантуяа: Баянзүрх дүүргийг орон сууцжуулах бүрэн боломжтой
Нийтэлсэн: 2020-06-03 21:35:36

 

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Сангийн Дэд сайд Х.Булгантуяа, нэр дэвшигч Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, нэр дэвшигч Гавьяат эмч Ж.Чинбүрэн нар тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УЛААНБААТАРЫН “УУШГИ”-Г ЦЭВЭРЛЭСЭН ТУРШЛАГА УДАХГҮЙ АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДЭД ХЭРЭГЖИНЭ
Нийтэлсэн: 2020-06-03 18:17:39

 

УЛААНБААТАРЫН “УУШГИ”-Г ЦЭВЭРЛЭСЭН ТУРШЛАГА УДАХГҮЙ АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДЭД ХЭРЭГЖИНЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо
Нийтэлсэн: 2020-06-03 18:07:59

 

МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багахангай дүүрэгт сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ хийж байна
Нийтэлсэн: 2020-06-03 18:01:38

 

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогийн нэг хэсэг болох Багахангай дүүрэгт эрхэм нөхөр Ц.Сандаг-Очирын хамтаар сонгуулийн сурталчилгааны албан ёснй нээлтээ хийж байна ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Багануурчууд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна
Нийтэлсэн: 2020-06-03 17:08:24

 

Багануурчууд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа
Нийтэлсэн: 2020-06-03 14:06:56

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ
Нийтэлсэн: 2020-06-03 13:41:22

 

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн   үнэмлэхийг гардуулж эхэллээ. Хамгийн түрүүнд улс төрийн ууган хүчин  МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг МАН-ын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх: 60, 80 жил яригдсан төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан тул ард түмэн биднийг дэмжиж байна
Нийтэлсэн: 2020-06-03 13:35:57

 

У.Хүрэлсүх: 60, 80 жил яригдсан төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан тул ард түмэн биднийг дэмжиж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших