Нууц мэдээллийн уурхай

Москва хотын авто замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийтэлсэн: 2019-12-09 11:05:59

 

Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан Москва хотод айлчлах үеэр /2019.12.06/  Москва хот болон зэргэлдээх хотуудын авто зам дээгүүр зорчдог тээврийн хэрэгслийн  /Метро хамаардаггүй/ хяналт, ашиглалт, хөгжлийг оновчтой болгох асуудлыг судалж боловсруулдаг олон талт эрдэм-шинжилгээ, зураг төслийн хүрээлэн,  төрийн өмчит төсөвт байгууллага  болох  “МосТрансПроект”-ээр зочиллоо. Хотын даргатай хамт НИТХ-ын тэргүүлэгч Б.Бадарсан, Улаанбаатар хотын Москва хот дахь суурин төлөөлөгч М.Мөнхцэцэг нар  уулзалтад оролцлоо.

Тус байгууллагын  захирал Александр Поляков Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг хүндэтгэлтэйгээр  хүлээн авч уулзан, өөрийн байгууллагын талаар мэдээлэл хүргэлээ. Түүний хэлснээр тус байгууллага нь замын хөдөлгөөний ачаалалыг 1-10 хүртэлх  “балл” хэмээх нэгжээр хэмжин дүгнэж, автомат болон ажилтны оролцоот удирдлагаар замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрэгжүүлдэг байна. Дэлгэцэн дээрээс бүх мэдээллийг хянах боломжтой бөгөөд ачааллын хэмжээг камерийн тусламжтайгаар хүлээн авч, өнгөөр ялгаж бидэнд харуулж байгаа юм. Мөн ямар нэг байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн автомашины дугаарыг энэ системийн тусламжтайгаар автоматаар түүж, торгууль төлүүлэх хэсэг рүү ажилтны оролцоогүйгээр шууд хүргэгддэг. Бас гал команд болон Цагдаа, Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин яаралтай зорчих шаардлагатай болсон замын хэсгийг бид эндээс  боломжтой. Москва хотын хэмжээнд 12.1 сая авто машин бүртгэлтэй бөгөөд Москва орчмын замын хөдөлгөөнд 1.8 сая авто машин хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээллийг өгч, өөрийн байгууллагын хувьд эдгээр хяналтын ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийтийн тээврийн /такси, трамбай, троллебус/ хэрэгслийн орчин үеийн дэд бүтэц, хотын дугуйн зам, хотын машины зогсоол, замын хөдөлгөөний оновчтой зохион байгуулалт, нийтийн тээврийн дамжин суух зангилааны гэх зэрэг төслүүдийн зураг төслийг  хариуцан ажилладаг илэрхийллээ.

Александр Поляков захирал хэлсэн үгэндээ “Та бүхэн Улаанбаатар хотын авто зам, тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л мэдээллийг бидэнд ирүүлбэл бид хэрэглээний математикийн аргад тулгуурлан замыг хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр судалгаанд үндэслэсэн  тодорхой төслийг гаргаж болно” гэлээ. Хотын захирагч С.Амарсайхан “МосТрансПроект”-ийн захирал нь Александр Поляковыг албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотод зочилж, замын хөдөлгөөний бодит нөхцөл байдалтай нь танилцахыг урилаа.

Дараа нь Хотын захирагч  С.Амарсайхан нарын албаны хүмүүс ЦОДД буюу Москва хотын Замын хөдөлгөөнийг зохион байгуулах төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус төв нь Москва хотын Замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны хяналтыг хавьж, төлөвлөгөө, стратеги боловсруулж ажилладаг байна. Москва хотын хэмжээнд бүх замын хөдөлгөөнийг 100 гаруй ажилтан 20х14 м2 өргөн дэлгэцээр 24 цагийн турш 150 мянган камерийн бичлэгийг хянаж, мэдээллийг энд хүлээн авч боловсруулдаг, үүнээс торгууль бичдэг камер 2600 ширхэг байдаг, мэдээллээ 7-30 хоногийн хугацаанд хадгалдаг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг улсын дугаараар нь олж камер автоматаар тогтоодог. Мөн замын аваар осол гарсан тохиолдолд шалтгааныг нь тогтоож, шаардлагатай бол аль нэг автомашиныг улсын дугаараа нь хөөж хаагуур хэдэн км  явсныг мэдэж болно. Москва хотын хэмжээнд 40 мянган гэрэл дохио ажилладаг, 80 мянган такси, трамбай, тролебусыг хамруулаад 10 гаруй мянган автобус нийтийн тээврийн салбарт хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээллийг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хүргэлээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ХОЁР дахь удаагаа сонгогдлоо
Нийтэлсэн: 2020-07-02 13:14:29

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдлоо.Тэрбээр, Манай улсын ард иргэдээ, МУ-ын Ерөнхийлөгч өө, Та бид туурга тусгаар ул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хоггүй аялал гоё” аян амжилттай үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-07-02 12:51:04

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аялал гоё” 3 сарын аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд  Нийслэлийн Аялал жуулчлалын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ
Нийтэлсэн: 2020-07-02 11:21:43

 

Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн.Энэ хүрээнд нийслэлийн Заса ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлийн хяналтын байгууллагын 53 албан хаагч орон сууцны батламжаа авлаа
Нийтэлсэн: 2020-07-02 11:06:30

 

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн  албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан билээ. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Нийслэлд шинэ хүн ирж, шинэ зүйл яриагүй учраас та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн байж, хариуцлагатай ажиллах нь чухал
Нийтэлсэн: 2020-07-02 10:58:02

 

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдон тангарагаа өргөсөнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж, С.Ам ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ
Нийтэлсэн: 2020-07-02 10:51:56

 

Дуучин Ука буюу Д.Уламбаяр өчигдөр "ААВД" нэртэй шинэ уран бүтээлээ цацаж, сонсогч фенүүддээ бэлэг барилаа. Тэрбээр энэхүү дуугаа аав Даваадаа зориулж бүтээжээ. Учир нь "The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
Нийтэлсэн: 2020-07-02 10:41:11

 

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-02 10:38:05

 

  АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse”  байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр  өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.Тодруулбал зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Танилц: УИХ-ын байнгын хороондын бүрэлдэхүүн
Нийтэлсэн: 2020-07-02 10:34:37

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооды ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийтдээ 70 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобус нийслэлчүүдэд үйлчилж эхэллээ
Нийтэлсэн: 2020-07-02 10:26:10

 

Нийтдээ 70 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобус өнөөдрөөс нийтийн тээвэрт явж эхэллээ. Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд энэ сард нэмж давхар цахилгаан автобус 9, энгийн цахилгаан  автобус 36-г шугаманд явуулна. Тус автобусны урьдчилгаа 20 ху ..

Сэтгэгдэл бичих Цааш унших