Нууц мэдээллийн уурхай

ЦЕГ: Есөн эрдэний Жадамба гэх судар хулгайлсан этгээдийг илрүүллээ

Нийтэлсэн: 2019-12-17 09:03:49

 Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2018 он 2019 оны 9, 10 дугаар саруудад бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж алт, мөнгөн эдлэл, бурхан, зургийн аппарат, хөөрөг, эртний эдлэл зэргийг хулгайлсан нэг бүлэг 2 этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүллээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял, шийтгэл эдэлж байсан. Гэмт хэрэгтэн Б нь 2009 онд орон нутгийн банкуудруу нэвтрэн орж сефи хулгайлж байсан хэргээр 10 жилийн ял эдэлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн мөн Ш, Б нар нь урьдчилсан мэдүүлэгтээ нийт хулгайн 40 үйлдлийг мэдүүлээд байгаа юм.

Дээрх 2 этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийн газруудаас хулгайлсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дундговь аймаг Сайнцагаан суманд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б гэрт хулгай орж 500 гаруй жилийн өмнөх Есөн эрдэнийн Жадамба гэх судар алдагдсан хэргийг энэ сарын 15-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран илрүүллээ.

Уг хэргийг 1994 онд төрсөн Дундговь аймгийн харьяат И үйлдсэн болохыг тогтоож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байна. Мөн уг судрыг ашиг олох зорилгоор худалдан авсан нийслэл хотод оршин суух хаягтай М, М нарыг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: ЦЕГ
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл өргөн барив
Нийтэлсэн: 2021-05-13 10:58:22

 

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх туха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ зун ХАЛУУН УС ТАСЛАХ хуваарь
Нийтэлсэн: 2021-05-13 10:23:40

 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2021 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор  халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна.Дулаан хангамжийн шугам тоноглолд 2021 оны зун хийх засварын ажлын графикД/дМагистраль, шугамЗас ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын хөтөлбөр, худалдаа үйлчилгээний талаар санал солилцжээ
Нийтэлсэн: 2021-05-13 10:14:58

 

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан уулзаж хуралджээ.Уулзалтад Хотын менежер Т.Гантөмөр, Соёлын яамны дэд сайд М.Батбаяр тэргүүтэй албаныхан наадмын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах санал гаргав
Нийтэлсэн: 2021-05-13 10:07:15

 

Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцогдож буй учраас эдийн засагт “Great res ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр цахилгаан түр хязгаарлаж, засвар хийх байршлууд
Нийтэлсэн: 2021-05-13 10:00:17

 

УБЦТС ТӨХК-иас 2021 оны 5-р сарын 13-ны пүрэв гарагт буюу өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дараах хаяг байршлын мэдээллийг хүргэжээ.Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ХАМГИЙН ЧАНАРТАЙГААР БАРЬЖ ГҮЙЦЭТГЭХ ХЭРЭГТЭЙ
Нийтэлсэн: 2021-05-13 09:52:22

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллана.Томилолтын эхний өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 киллометр авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДАРХАН ХОТОД ЗАЛУУС ХОРООЛОЛ БАРИХАД ЗАСГИЙН ГАЗРААС 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Нийтэлсэн: 2021-05-13 09:48:23

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрөлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дотоод хэргийн их сургуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн баг ажиллалаа
Нийтэлсэн: 2021-05-13 09:40:38

 

Дотоод хэргийн их сургуульд өнөөдөр /2021.05.12/ БМИЗҮ-өөс  доктор (Ph.D), профессор Б.Очирбат ахлагчтай  шинжээчийн баг ажиллалаа. Энэхүү үйл ажиллагааг нээж БМИЗҮ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны  захирал, доктор (Sc.D), профессор О.Янжмаа ү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ СЭЛЭНГЭ АЙМАГТ-АЛБАН ТОМИЛОЛТ
Нийтэлсэн: 2021-05-13 09:33:34

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг телевизийн нэвтрүүлгийн уралдаан зарлалаа
Нийтэлсэн: 2021-05-13 09:27:03

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Би хариуцлагатай аав, ээж” аяныг 2018 оноос хойш дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Аяны хүрээнд гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших