Нууц мэдээллийн уурхай

Сэлэнгэ аймаг ашигт малтмалын 122 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргав

Нийтэлсэн: 2019-12-18 10:39:01

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж 12 цэгт агаараас хяналт, тандалт хийлээ. Энэ удаа уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн зургийг авч  баримтжуулан, хууль, хүчний байгууллагууд координатаар нь бүртгэлээ.

Ажлын хэсгийнхэн мөн аймгийн удирдлагуудтай уулзаж хууль бус уул уурхай эрхлэлтийг таслан зогсоохтой холбоотой мэдээлэл солилцож, үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал бүртгэлгүй техник хэрэгслийг шууд журамлах эрх, үүргээ орон нутаг хэрэгжүүлж ажиллах ёстойг анхаарууллаа. Хууль бус уул уурхай эрхлэхээс урьдчилан сэргийлэх,  таслан зогсоох, хяналт шалгалт явуулахаа улам чангатгана  гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, сайд Н.Цэрэнбат хэлэв. Ойрын үед Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим хийдэл, давхардлыг арилгахаар төлөвлөж байна. Тухайлбал техник хэрэгслээ бусдад түрээслүүлсэн бол тухайн техник хэрэгслийг хурааж улсын орлого болгох, улмаар түрээслэгч этгээд түрээслүүлэгчийн хохирлыг барагдуулдаг байх төслийг УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Хууль бус уул уурхай эрхэлж байгаатай тэмцэхэд хүн хүч, техник хэрэгсэл , хөрөнгө дутмаг зэрэг хүндрэл байгааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлтэй талбайгаа бусдад түрээслүүлдэг, өөр компаниуд оруулж ирдэг зэрэг зөрчил гардаг байна. Түүний танилцуулснаар Сэлэнгэ аймагт 14 аж ахуйн нэгж хуулийн хүрээнд ажиллаж байна. Аймгийн удирдлагууд хууль бусаар ажиллаж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 122 тусгай зөвшөөрлийг  цуцлуулах саналаа Ажлын хэсэгт өглөө. 2019 оны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 180 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Энэ нь  аймгийн 13 сумын 105,790.85 га талбайг хамардаг юм гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ХОЁР дахь удаагаа сонгогдлоо
Нийтэлсэн: 2020-07-02 13:14:29

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдлоо.Тэрбээр, Манай улсын ард иргэдээ, МУ-ын Ерөнхийлөгч өө, Та бид туурга тусгаар ул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хоггүй аялал гоё” аян амжилттай үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-07-02 12:51:04

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аялал гоё” 3 сарын аяныг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд  Нийслэлийн Аялал жуулчлалын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зарим үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээнэ
Нийтэлсэн: 2020-07-02 11:21:43

 

Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн.Энэ хүрээнд нийслэлийн Заса ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлийн хяналтын байгууллагын 53 албан хаагч орон сууцны батламжаа авлаа
Нийтэлсэн: 2020-07-02 11:06:30

 

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед галын шугамд ажиллаж буй төрийн  албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан билээ. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Нийслэлд шинэ хүн ирж, шинэ зүйл яриагүй учраас та бүхэн эрхэлсэн ажилдаа эзэн байж, хариуцлагатай ажиллах нь чухал
Нийтэлсэн: 2020-07-02 10:58:02

 

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдон тангарагаа өргөсөнтэй холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүрэлцэн ирж, С.Ам ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дуучин УКА аавдаа зориулж дуу бүтээжээ
Нийтэлсэн: 2020-07-02 10:51:56

 

Дуучин Ука буюу Д.Уламбаяр өчигдөр "ААВД" нэртэй шинэ уран бүтээлээ цацаж, сонсогч фенүүддээ бэлэг барилаа. Тэрбээр энэхүү дуугаа аав Даваадаа зориулж бүтээжээ. Учир нь "The VOICE Of Mongolia" шоуны шүүгчээр ажиллаж байх үед аав нь б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
Нийтэлсэн: 2020-07-02 10:41:11

 

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-02 10:38:05

 

  АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse”  байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр  өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.Тодруулбал зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Танилц: УИХ-ын байнгын хороондын бүрэлдэхүүн
Нийтэлсэн: 2020-07-02 10:34:37

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооды ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийтдээ 70 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобус нийслэлчүүдэд үйлчилж эхэллээ
Нийтэлсэн: 2020-07-02 10:26:10

 

Нийтдээ 70 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобус өнөөдрөөс нийтийн тээвэрт явж эхэллээ. Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд энэ сард нэмж давхар цахилгаан автобус 9, энгийн цахилгаан  автобус 36-г шугаманд явуулна. Тус автобусны урьдчилгаа 20 ху ..

Сэтгэгдэл бичих Цааш унших