Нууц мэдээллийн уурхай

Автобусаар үйлчлүүлээд азтан болох боломжтой

Нийтэлсэн: 2020-01-17 12:10:54

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна.  Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар мэдээлэл хийлээ.

Урамшуулалт хөтөлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах,  цахим картны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа аж. Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал “Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах болно. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай байгаа. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой” гэв.

Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх аж. Азтангууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гаригт тодорно. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

БНСУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүн 46 боллоо
Нийтэлсэн: 2020-02-19 12:54:45

 

БНСУ-д COVID-19 буюу шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 46 боллоо. Нэг шөнийн дотор халдвар авсан хүний тоо 15-аар нэмэгджээ. Солонгосын Засгийн газраас холбогдох байгууллагуудад яаралтай арга хэмжээ авч ажиллахыг үүрэгдээд байна. Шинэ коронави ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын дарга Налайх дүүрэгт ажиллаж байна
Нийтэлсэн: 2020-02-19 12:45:27

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Яг одоо "Оргил Налайх" худалдааны төвийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаатай танилцаж байна.Энэ товчоогоор нийслэл р ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА
Нийтэлсэн: 2020-02-19 12:14:01

 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зарим аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, сар шинийн өдрүүдээр тухайн аймаг, сумд орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдээд байна. Тодруулбал, одоогоор дараах зургаан аймаг Цагаан сарын баяр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЭЕРЭГ МЭДЭЭ: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ 3 САРЫН 2 ХҮРТЭЛ О-5 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛТНУУДДАА ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО
Нийтэлсэн: 2020-02-19 11:34:45

 

Эрдэнэт үйлдвэр 6500 гаруй ажиллагсадтай.Тус үйлдвэрийн газрын Эмэгтэйчүүдийн холбооноос гаргасан санал дэмжигдэж, Ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн 2020.02.19-ний Б/283 дугаар тушаалаараа 0-5 хүртэлх насны хүүхэдтэй ажилтнуудад 2020.03.02-ны өдрийг хү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯАГИЙНД ӨНЖЛӨӨ
Нийтэлсэн: 2020-02-19 11:28:58

 

Энэ удаа “Танайд өнжье” булангаа сангийн дэд сайд Х.Булгантуяагийнхаас бэлтгэхээр зорьсон юм. бид лхагва гаригийн өглөө 07:00 цагт түүний хичээллэдэг фитнесст уулзахаар цаг товлов. Болзсон цагтаа бид Novotel зочид буудалд байрлах фитнесст хүрч очлоо. дэд с ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШУУД: Засгийн газраас ХӨЛ ХОРИО СУНГАСАН асуудлаар мэдээлэл хийж байна
Нийтэлсэн: 2020-02-19 10:39:13

 

ШУУД: Засгийн газраас ХӨЛ ХОРИО СУНГАСАН асуудлаар мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЕБС, их дээд сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл СУНГАЛАА
Нийтэлсэн: 2020-02-19 10:17:38

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.Хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс эхний асуудлуудаа хэлэлцээд шийдвэрээ гаргасан байна.Тухайлбал, Бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлэх хугацааг 2020 оны гуравдугаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзав
Нийтэлсэн: 2020-02-19 10:04:45

 

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 17-ны өдөр нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцсан. Тэгвэл 2020 оны 2 дугаар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шинжлэх ухааны академиас уриалга гаргалаа
Нийтэлсэн: 2020-02-19 09:48:07

 

Монгол Улсын Шинжлэх ухааны академиас дараах уриалгыг гаргалаа. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.УРИАЛГАБНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин гарч, хөршийн нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд багагүй бэрхшээл учирч, дэлхийн нийтэд томоох ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх хууль амжилттай хэрэгжиж, иргэд тэтгэврээ хугацаанд нь бүрэн авчээ
Нийтэлсэн: 2020-02-19 09:41:05

 

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 18-ны өдөр Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа нөхөн төлөх тухай УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийн талаар Засгийн газрын ХЭГ, холбогдох яам, төрийн өмчит компани, банкуудын удирдлагуудтай уулзаж яри ..

Сэтгэгдэл бичих Цааш унших