Нууц мэдээллийн уурхай

БНСУ-ын визний журам шинчлэгдлээ

Нийтэлсэн: 2020-01-22 10:13:39

 

БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай.

БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДААГИЙН ВИЗ АВДАГ БОЛНО

Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. (Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болно)

Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. (Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)

Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болно.
Виз мэдүүлэх газар : БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төлөөөлөн гүйцэтгэх байгууллага

Визний төрөл : Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй

Байнгын визгүй зорчдог хүний хувьд олон удаагийн визний болзлыг хангах бөгөөд

Дээрх “Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгох юмуу
Өмнө нь байсан“Богино хугацааны энгийн виз(С-3-1), богино хугацааны бизнес виз(С-3-4), богино хугацааны аяллын виз(С-3-9) 90 хоног, 1/3/5/ жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгож болно.
ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа болно.

ВИЗ МЭДҮҮЛЭХ НӨХЦӨЛ

Сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүн (Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)

Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш 3 жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм.

Хилээр нэвтэрсэн тоог хэрхэн тооцоолох вэ? Гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү арал руу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах(Е-9), далайн хөлөг дээр ажиллах(Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй бизийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй болно.

ГУРАВДАГЧ УЛСААР ДАЙРАН ӨНГӨРЧ СОЛОНГОСТ ИРСЭН МОНГОЛ ИРГЭНИЙГ ВИЗГҮЙ НЭВТРҮҮЛНЭ

Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон.

Нислэгийн чиглэл: Өмнө нь Монголоос Солонгос руу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ.

Улсын тоог нэмнэ : Өмнө нь Европын 8 улс байсныг Европын 30 улс болгож нэмнэ.

Европын 30 улсаас аль нэг улсын визтэй (байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна) хүн Солонгосоор дайран өнгөрч нэр заасан Европын 30 улс руу явах юмуу 2) дээрх Европын 30 улсаас явах замдаа Солонгосоор дайран өнгөрч өөрийн болон 3-дагч улс руу явж буй хүн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олимпын эрх олгох тэмцээн Кыргызстанд шилжлээ
Нийтэлсэн: 2020-02-20 09:44:24

 

ШУУРХАЙ:Өмнөд Солонгост коронавирусний халдвар авсан хүний тоо 82 болжээЦагааннуурын хилийн боомт 3 хоног амарнаИл задгай худалдааг таслан зогсоож ажиллаж байна"Өглөө" хөтөлбөрУлаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэнОлимпын эрх олгох тэмцээн Кыргызстан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цагааннуурын хилийн боомт 3 хоног амарна
Нийтэлсэн: 2020-02-20 09:37:41

 

Цагааннуурын хилийн боомт 3 хоног амарна. Тодруулбал хоёрдугаар сарын 24, 25, 26- ны өдрүүдэд ажиллахгүй. Харин хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу хэвийн ажиллах аж. Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт оршдог. ОХУ-ын Уу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРЭХ ХОНОГУУДАД ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-02-20 09:29:58

 

2020 оны 02 дугаар сарын 20-ноос 02 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21,23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим га ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДЭМБ-ААС ДЭЛХИЙН 100 ГАРУЙ ОРОНД COVID-19 КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ОНОШЛУУР ИЛГЭЭНЭ
Нийтэлсэн: 2020-02-20 09:23:44

 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адхан Гебрейесус COVID-19 шинэ коронавирус Хятадаас өөр газарт хүнээс хүнд халдварласан нь батлагдсан 100-аад тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Ингэхдээ вирусын халдвар хүнээс хүнд шууд халдварласан тохиолдлу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улаан хоолойн битүүрэлтэй төрсөн нярайд мэс засал амжилттай хийжээ
Нийтэлсэн: 2020-02-20 09:15:42

 

Өвөрхангай аймгийн “Бүсийн оношилгоо эмчилгээний төв” -ийн эмч нар улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй төрсөн нярайд амьдралын 10 цагийн настайд мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлжээ. Мэс заслыг ЭХЭМҮТ -ийн хүүхдийн мэс заслын эмч М.Зоригтб ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сөүл дэх Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна
Нийтэлсэн: 2020-02-20 09:07:14

 

ИРГЭДИЙН АНХААРАЛД2020.02.19-ны 09.00 цагийн байдлаар БНСУ-д коронавирусын халдвар тохиолдол нийт 46 болж огцом өсөөд байна. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусын халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ
Нийтэлсэн: 2020-02-20 09:02:08

 

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Б өнгөрсөн шөнө мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ Ойрын эх сурвалжийн мэдээллээр өчигдөр тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга, талийгаач Б, тус газрын мэргэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн шуурхай штабын удирдлагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалааНийслэлийн Шуурхай штабын дарга, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд хяналт хийж, коронавирусын бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд хяналт хийж, коронавирусын халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалтыг хийж буй ажил байдалтай өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа.Энэ хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжлийн албад зэрэг бие бүрэлдэхүүнд албан үүргээ хариуцлагатай, сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллах талаар анхааруулж, цаашид хийх үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч, авах арга хэмжээнүүдийг шийдвэрлэлээ.Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоонуудын үйл ажиллагаа, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна. Үүнд:Өлзийт товчооны байрыг сайжруулах ажлыг зохион байгуулах.Баруун туруун товчооны байрны тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалд холбогдох байгууллагаас анхаарч, зохих арга хэмжээг авах.Бүх товчоон дээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шийдвэрлэх.Товчоо бүрт зайнаас халуун хэмжигчийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.Товчоон дээр ажиллаж буй бүх албан хаагчдыг амны хаалтаар хангах, дархлааг дэмжих, витаминжуулах арга хэмжээг авахаар боллоо.НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Нийтэлсэн: 2020-02-20 08:57:41

 

Нийслэлийн Шуурхай штабын дарга, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Ан

Сэтгэгдэл бичих Цааш унших

XVII Жарны “Хотол төгс” төмөр хулгана жилийн үр, суудлын засал
Нийтэлсэн: 2020-02-20 08:47:36

 

Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв ШОРООН ҮХРИЙН ШИНЖ Монгол орноо хүрээ хийд, шашин ном дэлгэрч байсан сайхан цагт хийдийн зурхайчид нь жил солигдохын өмнө тухайн жилийн шороон үхрийг зурж гаргаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Нийтэлсэн: 2020-02-20 08:35:51

 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: - Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөөг батлав. Нийт 22 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших