Нууц мэдээллийн уурхай

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?

Нийтэлсэн: 2020-01-22 10:25:38

 

Б.БАЯР

УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгуульд МАН юу амлаж, Засгийн газар нь хэрхэн биелүүлсэн бэ гэдэг зайлшгүй яригдана.  Бид энэ удаад эхчүүд, эмэгтэйчүүдэд хандсан МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрийг хариуцан ажил­ласан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрхэн ажиллаж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг тойм­лож байна. Энэ Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны өмнө гурав хүртэлх насны хүү­хэд­тэй өрх толгойлсон ээ­­жүү­дийг тусгайлан дэм­жинэ, “цалинтай ээж” хө­төл­бөрийг хэрэгжүүлнэ, ээ­жүү­дийн нийгмийн даат­галын шимтгэлийг тасал­даг­гүй болно, малчин эмэгтэй­чүүдийн тэтгэвэрт гаргах насыг наашлуулна гэсэн олон амлалтыг биелүүлэх үүрэг оногдсон.

Ж.Эрдэнэбатын, да­раа нь У.Хүрэлсүхийн тэр­гүүл­сэн Засгийн газрын ажил­ласан хугацаанд дараах үр дүнг хэлж болохоор байна.

Нэг. Хүүхдээ гурван нас хүртэл асарсан ээжийн нийгмийн даатгал таслахгүй, “Цалинтай ээж”-ийг цааш нь үргэлжлүүлнэ

Засгийн газрын 2019 оны 485 дугаар тогтоолоор холбогдох журмыг баталжээ. Үүгээр “..Сайн дурын даатгалд даатгуулсан ээж нь хүүхдээ гурван нас хүртэл асарч хүмүүжүүлж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг өөрөө төлөх”, “…Ажил эрхэлдэггүй бусад ээж хүүхдээ гурван нас хүртэл өөрөө өсгөж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр, 50 хувийг даатгуулагч эх өөрөө төлөх”, “…Ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн хувьд ажил олгогч нь хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байхыг хэвээр үлдээх” зэрэг зохицуулалтыг хийжээ. Энэ журам 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр “…Хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжүүдийн шимтгэл тасрахгүй байх боломж бүрдэж, улмаар ирээдүйд авах тэтгэвэр нь өндөр тогтоогдож нийгмийн баталгаа нь хангагдана” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан үзэж байна.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийг УИХ-аас 2017 онд баталсан. Үүгээр 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 24 мянган төгрөг тус тус олгодог болсон. Энэ ажил гурван жил үргэлжилж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр эх, нялхасын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй болон олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхтэй өрхийн амьжиргааг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болж байгааг салбарын яамныхан онцолж байна.

Хоёр. Ээжүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацаа, сайн дураар даатгуулсан ээжийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв

УИХ-аас 2017 онд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.6 жилийг нийт шимтгэл төлсөн хугацаанд  нэмж тооцож, тэтгэвэр тогтоож эхэлсэн.

Энэ хуулийн энэхүү үйлчлэл нь 2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгох бүх эхчүүдэд хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээж 50 насандаа, бусад ээжүүд 55 насандаа тэтгэвэр тогтоолгохдоо хүүхэд бүрийн тоогоор 1.5 жилийг нэмж тооцуулах юм. Тухайлбал, нэг хүүхэд төрүүлсөн ээж 1.5 жилээр,  хоёр хүүхэд төрүүлсэн ээж гурван жил, гурван хүүхэд төрүүлсэн ээж 4.5 жил, дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж зургаан жил гэх мэтээр ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлж тооцохоор болсон. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр даатгуулагч эхийн шимтгэл төлсөн нийт хугацаа нэмэгдэж, тэтгэврийн хэмжээ өссөнөөр ахмад настны нийгмийн баталгаа сайжрах, эхчүүдийн хүүхэд төрүүлж, өсгөснийг төрийн зүгээс дэмжсэн томоохон шийдэл болж буй ажээ.

Мөн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээжид олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг бодох хувийг 30 хувиар нэмэгдүүллээ.  Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч ээж дараах болзлыг хангасан байх учиртай юм байна. “…Сайн дураар даатгуулагч эх нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд  төлсөн байх бөгөөд үүнээс сүүлийн зургаан сард нь шимтгэлийг  тасралтгүй төлсөн байх ёстой ажээ. Бас сайн дураар даатгуулагч ээжийн тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн,  сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар бодож, дөрвөн сарын хугацаанд  тэтгэмжийн даатгалын сангаас  олгодог байсныг өөрчилж 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 100 хувиар тооцох болов. Тухайлбал, 700 мянган төгрөгийн дундаж цалинтай сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 70 хувиар тооцоход нэг сая 960 мянган төгрөг, 100 хувиар тооцоход  840 мянган төгрөгөөр нэмэгдэж  хоёр сая 800  мянган төгрөг болно гэсэн үг. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан 16 886 даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 4.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах юм байна. Ингэснээр жил бүр 16.9 мянган сайн дураар даатгуулагч эх албан журмаар даатгуулагчтай адилхан хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодуулж, жилд 4.7 тэрбум төгрөг нэмж гар дээрээ авснаар үр хүүхдээ эрүүл саруул өсгөж бойжуулах боломж бүрдэж буй ажээ.

Гурав. Малчин эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг таваар наашлуулж, зарим эмэгтэйчүүдийн тэтгэврийг 50 мянгаар нэмжээ   

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 онд баталсан. Энэ хуулийн дагуу “…Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас”, “…Нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэрт гарах” нөхцөлийг бүрдүүлэв.

Малчны тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хуулийн заалт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 10 мянга орчим малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгож тэдгээрт өссөн дүнгээр 41.9 тэрбум төгрөгийн тэтгэврийг олгожээ. Үүний үр дүнд байгалийн хатуу ширүүн, хүнд нөхцөлд нүүдлийн мал аж ахуй эрхлэн хөдөлмөрлөж байгаа малчин эмэгтэйчүүдийн нийгмийн баталгаа тодорхой хэмжээгээр хангагдаж байгаа юм.

Мөн УИХ-аас 2019 онд “Зарим иргэний  тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль”-ийг баталлаа. Ингэснээр дараах нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарч, бага тэтгэвэр авч байгаа ээжүүдийн тэтгэврийг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд, “…Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн, 15-аас доошгүй жил ажилласан, 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ээж”,  “…Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөсөн, 20-иос доошгүй  жил ажилласан, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ээж”, “…Нийтдээ 27-оос дээш жил ажилласан, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй” зэрэг хамрагдана.  Энэ ажлын үр дүнд олон жил яригдсан тэтгэврийн зөрүү болон бага тэтгэвэр авдаг тухай асуудлыг шийдвэрлэж, олон мянган ахмад настан тэтгэврээ нэмэгдүүлэх боломж бүрджээ. Эдгээр ахмад настны 50 мянган төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл орсон дүн дээр 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс дахин тэтгэврийн нэмэгдэл тооцож олгох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.1.21  МЯГМАР  № 13 (6238)

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өргөөгийн гудамжны авто замыг өнөөдрөөс хаана
Нийтэлсэн: 2020-09-23 10:09:25

 

​ Нийслэлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрөөс аравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо цахимаар хуралдлаа
Нийтэлсэн: 2020-09-23 09:57:02

 

​ Дэлхийн 105 орны 116 сонгуулийн байгууллагыг нэгтгэсэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Association of world election bodies буюу A-WEB)-ны даргаар Энэтхэгийн Сонгуулийн комисс 2018 оноос ажиллаж байна. Энэтхэгийн Сонгуулийн комисс нь ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
Нийтэлсэн: 2020-09-23 09:53:23

 

​ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх Монгол, Оросын харилцаа, хамтын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүн асан Г.Солтанаас төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийг албадан гаргуулахаар болжээ
Нийтэлсэн: 2020-09-23 09:50:41

 

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, зориулалт бусаар зарцуулсан хэргийг түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаярын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж з ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Их Хуралдай” клуб байгуулах саналыг үе үеийн Их Хурлын дарга нар дэмжлээ
Нийтэлсэн: 2020-09-23 09:46:13

 

Энэ жил Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг өчигдөр /2020.09.23/ хүлээн авч уулзлаа.Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр- ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Вьетнам улсын аялал жуулчлалын туршлагаас судална
Нийтэлсэн: 2020-09-23 09:39:29

 

​ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас МУ-д суугаа элчин сайд Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн нөөц орыг нэмэгдүүлэхээр боллоо
Нийтэлсэн: 2020-09-23 09:35:09

 

​ Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллаж, улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл хангагдсан эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа. ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө
Нийтэлсэн: 2020-09-23 09:32:05

 

​ Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 24-ний 05:20 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 250 орчим иргэн эх орондоо ир ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ
Нийтэлсэн: 2020-09-23 09:28:39

 

Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа
Нийтэлсэн: 2020-09-23 08:50:40

 

Монголын хүнс үйлдвэрлэлийн салбарт нэн шинэ түүх эхэллээ. Монголын хүнс үйлдвэрлэл тэр дундаа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэн шинэ түүх эхэллээ. Учир юун гэвэл Олон улсын хүнсний чанар, аюулгүй байдлын iso22000 стандартын 2018 оны шинэчи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших