Нууц мэдээллийн уурхай

Коронавирус МУТАЦИД орж болзошгүйг сэрэмжлүүлж байна

Нийтэлсэн: 2020-01-22 13:02:27

БНХАУ одоогоор есөн хүний аминд хүрч, 2019-nCoV гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус мутацид орох буюу хувирч болзошгүйг анхааруулжээ.

Шинэ төрлийн коронавирус 2002-2003 онд 650 хүний амийг авч одсон SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг үүсгэгч коронавирустай төстэй байгаа нь мэргэжилтнүүдийн санааг түгшээж байна. Эл өвчин амьсгалын замаар дамждаг бөгөөд вирус хувирч цаашид тархах эрсдэл өндөр байна гэж Үндэсний эрүүл мэндийн комиссын дэд сайд Ли Бин лхагва гарагт /2020.01.22/ хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр шуурхай хуралдаж, Хятад улсаас гадна АНУ, Тайвань, Тайланд, Япон, Өмнөд Солонгост бүртгэгдээд буй халдвар эрчимтэй тархаж буйтай холбогдуулан дэлхийн хэмжээнд онцгой байдал тогтоох эсэх талаар шийдвэр гаргана.

Хятадын засгийн газар 2019-nCoV коронавирусийн халдварыг SARS-ын халдварын ангилалд оруулжээ.

Одоогийн байдлаар 13 мужид 440 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд эрдэмтэд вирусийн эх үүсвэрийг тогтоож чадахгүй байна. Гэхдээ судлаачид халдварын анхдагч эх үүсвэр нь амьтан гэж үзэж байна. Учир нь Ухань хотын далайн бүтээгдэхүүн, амьд амьтан зардаг зах дээр ажиллаж байсан хүмүүс анх халдвар авсан юм. Дэлхийн улс орнууд өвчин үүсгэгч 2019-nCoV гэх техникийн нэршил аваад буй коронавирусийн тархалтыг зогсоохоор бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байна.

Энэ долоо хоногт Хятад улс Цагаан сараа тэмдэглэх бөгөөд олон зуун сая хүний шилжилт хөдөлгөөн үүсдэг тул халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж буй нь тус улсын эрх баригчдын санааг түгшээж байна.

Хятад улсад нисэх онгоцны буудал, үйлчилгээний төв, томоохон дэлгүүр, төмөр замын буудал зэрэг газруудад агааржуулалт, ариутгалын арга хэмжээг авч байна. Ухань хотын эрх баригчид Цагаан сарын баярын арга хэмжээнүүдийн цуцалжээ.

Хятад, Америкийн эрдэмтдээс бүрдсэн баг шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байна. Хятадын эрдэмтэд вирусийн генийн бүтцийн мэдээллийг шуурхай өгсөн тул вакцин бүтээх ажлыг түргэтгэжээ. SARS-ыг үүсгэгч коронавирусийн генийг бүтцийг тогтооход нэг жилийн хугацаа авсан аж. Вакцин гаргаж авсан тохиолдолд халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хамгийн түрүүнд олгоно гэж АНУ-ын Хьюстоны анагаах ухааны коллежийн судлаач Питер Хотец онцолжээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олимпын эрх олгох тэмцээн Кыргызстанд шилжлээ
Нийтэлсэн: 2020-02-20 09:44:24

 

ШУУРХАЙ:Өмнөд Солонгост коронавирусний халдвар авсан хүний тоо 82 болжээЦагааннуурын хилийн боомт 3 хоног амарнаИл задгай худалдааг таслан зогсоож ажиллаж байна"Өглөө" хөтөлбөрУлаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэнОлимпын эрх олгох тэмцээн Кыргызстан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цагааннуурын хилийн боомт 3 хоног амарна
Нийтэлсэн: 2020-02-20 09:37:41

 

Цагааннуурын хилийн боомт 3 хоног амарна. Тодруулбал хоёрдугаар сарын 24, 25, 26- ны өдрүүдэд ажиллахгүй. Харин хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу хэвийн ажиллах аж. Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт оршдог. ОХУ-ын Уу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРЭХ ХОНОГУУДАД ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-02-20 09:29:58

 

2020 оны 02 дугаар сарын 20-ноос 02 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21,23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим га ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДЭМБ-ААС ДЭЛХИЙН 100 ГАРУЙ ОРОНД COVID-19 КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ОНОШЛУУР ИЛГЭЭНЭ
Нийтэлсэн: 2020-02-20 09:23:44

 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адхан Гебрейесус COVID-19 шинэ коронавирус Хятадаас өөр газарт хүнээс хүнд халдварласан нь батлагдсан 100-аад тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Ингэхдээ вирусын халдвар хүнээс хүнд шууд халдварласан тохиолдлу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улаан хоолойн битүүрэлтэй төрсөн нярайд мэс засал амжилттай хийжээ
Нийтэлсэн: 2020-02-20 09:15:42

 

Өвөрхангай аймгийн “Бүсийн оношилгоо эмчилгээний төв” -ийн эмч нар улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй төрсөн нярайд амьдралын 10 цагийн настайд мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлжээ. Мэс заслыг ЭХЭМҮТ -ийн хүүхдийн мэс заслын эмч М.Зоригтб ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сөүл дэх Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна
Нийтэлсэн: 2020-02-20 09:07:14

 

ИРГЭДИЙН АНХААРАЛД2020.02.19-ны 09.00 цагийн байдлаар БНСУ-д коронавирусын халдвар тохиолдол нийт 46 болж огцом өсөөд байна. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусын халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ
Нийтэлсэн: 2020-02-20 09:02:08

 

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Б өнгөрсөн шөнө мэргэжилтнийхээ машинд нас барсан байдалтайгаар олджээ Ойрын эх сурвалжийн мэдээллээр өчигдөр тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга, талийгаач Б, тус газрын мэргэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн шуурхай штабын удирдлагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа
Нийтэлсэн: 2020-02-20 08:57:41

 

Нийслэлийн Шуурхай штабын дарга, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Ан

Сэтгэгдэл бичих Цааш унших

XVII Жарны “Хотол төгс” төмөр хулгана жилийн үр, суудлын засал
Нийтэлсэн: 2020-02-20 08:47:36

 

Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв ШОРООН ҮХРИЙН ШИНЖ Монгол орноо хүрээ хийд, шашин ном дэлгэрч байсан сайхан цагт хийдийн зурхайчид нь жил солигдохын өмнө тухайн жилийн шороон үхрийг зурж гаргаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Нийтэлсэн: 2020-02-20 08:35:51

 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: - Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөөг батлав. Нийт 22 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших