Нууц мэдээллийн уурхай

ҮСХ: Бид Цагаан сараар 357 тэрбум төгрөгийг импортын бараанд зарцуулж байна

Нийтэлсэн: 2020-02-04 14:30:41

Жил бүр цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортоор авч байгаа нь дунджаар 357 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг бий болгож байгааг Үндэсний статистикийн хороо гаргасан байна. Энэ жилийн сар шинийн баяраар улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байгаа юм.

Тэтгэвэрийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотой Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байна. Иймээс ХХААХҮЯамнаас  гадагш урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих эх оронч худалдан авалтыг зохион байгуулахаар  “Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяныг эхлүүлж  байна.

Энэ хүрээнд төрийн байгууллагуудад үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах, томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй байгууллагуудтай хамтарч үйлдвэрлэгч, худалдан авагчдыг идэвхжүүлэх, “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сурталчилгаа, зэрэг  арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Сар шинийн баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр худалдан авалтад дотоодын үйлдвэрүүдийн эзлэх хэмжээ 50 хувь хүртэл  нэмэгдэх боломжтойг ХХААХҮЯамны ХҮХБЗГ-аас хийсэн судлагаагаа харуулж байгаа юм.

Төрийн ордноос эхэлсэн үзэсгэлэн худалдааны  бэлтгэлийг хоёр сарын өмнөөс хангаж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүн амны хаалттай оролцож байгаа юм.

Энэхүү арга хэмжээнд хөнгөн хүнсний салбарын нийт 136 аж ахуйн нэгж оролцож байна. Үүнд арьс ширэн бүтээгдэхүүн 15, ноолууран бүтээгдэхүүн 5, ноосон бүтээгдэхүүн 6, оёмол бүтээгдэхүүн 27, гоо сайхан, арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн 11, модон бүтээгдэхүүн 2, хэвлэлийн бүтээгдэхүүн 3, сав баглаа боодлын бүтээгдэхүүн 3, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 40, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид -11, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 13 бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулаар ажиллаж байна. Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна.

Үндэсний баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авахыг ХХААХҮЯамнаас нийт иргэдэдээ уриалж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ГУРАВДУГААР САРЫН БАЙДЛААР 5.3 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА
Нийтэлсэн: 2020-04-03 20:03:37

 

Монголбанк 2020 оны 3 дугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТӨРӨӨС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-04-03 20:00:16

 

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2020-04-03 19:57:42

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2020.04.03) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс болон БНХАУ эдийн засгийн гүн гүнзг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна
Нийтэлсэн: 2020-04-03 16:54:50

 

Шууд: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүүхэд хохирогчтой хүчирхийллийн гэмт хэргээс сэргийлэх, хохирогчийг хамгаалахад нийгмийн дуу хоолой болон ажиллана
Нийтэлсэн: 2020-04-03 16:22:18

 

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ болон Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн /ХХЭҮХ/ хамтран "ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ" уриан дор хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ.Монголын нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, хот суурин газа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ ХҮНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨХ ЭВ САНААНЫ НЭГДЭЛ, ЁС СУРТАХУУНЫ ДЭВШИЛ Л БИДНИЙ ЗҮГ ЧИГ МӨН
Нийтэлсэн: 2020-04-03 14:11:48

 

УИХ-ын ээлжит чуулган удахгүй эхэлнэ. Чуулган, цаг үеийн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж ярилцлаа. Парламент цахимаар хуралдаж, нээлттэй хэлэлцүүлгүүд зохион байгуулна -Ирэх даваа гарагт хаврын чуулган эхлэх нь. Цахимаар хуралдана гэсэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОХУ-аар дамжиж ирсэн 2760 тонн хүнсийг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авлаа
Нийтэлсэн: 2020-04-03 13:58:34

 

Гүний гаалийн хяналтын бүсүүдэд гуравдугаар сарын 19-өөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган ширхэг, 2 мянга 760 тонн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгалаа. Автомашины 217 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ
Нийтэлсэн: 2020-04-03 13:40:50

 

LIVE: БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЭЕШ-тай холбоотой мэдээлэл өгч байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Эрүүл Монгол 10.000 маск” аяныг эхлүүлж байна
Нийтэлсэн: 2020-04-03 13:12:23

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард “Эрүүл Монгол 10.000 маск” уриан дор зохион байгуулахаар боллоо.Хүүхэд, залуучуудад эрт бос ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Японд ирэхээсээ 14 хоногийн өмнө Ази, Европын 49 улс, бүс нутагт зорчсон гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй"
Нийтэлсэн: 2020-04-03 13:07:24

 

Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас (японы орон нутгийн цагаар) & ..

Сэтгэгдэл бичих Цааш унших