Нууц мэдээллийн уурхай

Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна

Нийтэлсэн: 2020-02-14 11:48:28

Зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Топан Мишра, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, ОБЕГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд багтаж байгаа бөгөөд өнөөдөр Орхон, Булган аймагт ажиллалаа.

Орхон аймгийн хувьд мал бүхий 1100 орчим малчин өрхөд 135 мянган толгой мал өвөлжиж байна. Энэ жил 8000 тонн хадлан тэжээл бэлтгэсэн. 580 мянган толгой мал төллөх юм байна. Сумдын хэмжээнд цас ихтэй байгаагаас хаваржилт хүндрэх төлөвтэй, аймгаас бэлтгэсэн аюулгүйн нөөцийг хэрэглэж дууссан тул мал төллөх үеэр малчдад улсын нөөцөөс өвс олгох хүсэлтэй байгаагаа аймгийн Онцгой комиссын гишүүд Шадар сайдад уламжилж байлаа.

Булган аймгийн хувьд 2019-2020 онд 16 сум, 1 тосгон, 75 багийн 8,5 мянган малчин өрхөд 3,6 сая мал өвөлжиж хаваржиж байна.

Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдад Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв аймгийн буюу нийт 4 аймгийн 19 сумын 423 малчин өрхийн 340,9 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Өвс тэжээлийн нөөц дуусч байгаа тул 500 тонн өвс, 100 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, отроор ирсэн айлуудад эрүүл мэндийн болон малын хулгай зэрэг гэмт хэргийн дуудлага, үйлчилгээ үзүүлэхэд түлш, шатахууны зардал ихээр гарч байгаа тул 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Дулааны станцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, орон нутгийн мэдэлд ажиллуулах, Сайхан сумын нутагт орших Илчит металл ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагааг сэргээж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг санал, хүсэлтийг аймгийн удирдлагын зүгээс тавилаа.

Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээллийг шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд танилцууллаа.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, аймгийн Засаг дарга сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар тухай бүр үүрэг чиглэл өгч, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,

  • Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаатай холбоотой зардлыг эхний ээлжинд Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах, малчдад шаардлагатай өвс, тэжээлийг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан худалдан авах ,
  • Малчдад төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухай бүр шуурхай хүргэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах,
  • Аймаг, орон нутгийн хүн амд шинэ коронавирус болон шувууны томуугийн H5N1 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг баримтлах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөд онцгой анхаарч ажиллах,
  • Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар ухуулга, сурталчилгаа зохион байгуулах, томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан олон нийтэд хандсан зөвлөгөө, зөвлөмж, сэрэмжлүүлэх мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол өгөх,
  • ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу аймаг, орон нутагтаа оёдлын цех, үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, амны хаалт үйлдвэрлэх,

Халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.БАТДАВАА: ТӨВ БАНКНЫ СУДАЛГАА БОЛОН СТАТИСТИК МЭДЭЭЛЛҮҮД БОДЛОГЫН ШИЙДВЭР ГАРГАЛТЫН МАШ ЧУХАЛ СУУРЬ БОЛДОГ
Нийтэлсэн: 2020-03-27 16:26:16

 

рын 27Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваатай ярилцлаа.Төв банкны судалгааны ач холбогдлын талаар юуны өмнө ярилцахыг хүсч байна.Дэлхийн олон орны Төв банкууд бодлого, шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээний ажлуудад үндэслэдэг. И ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-03-27 15:22:32

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөллөө
Нийтэлсэн: 2020-03-27 15:05:18

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийж байна.Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа жлынхаа хүрээнд мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 улсад коронавирусийн халдвар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.Одонтуяа: Эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, онцгой байдлын нэмэгдэл олгохыг ШААРДАЖ байна!
Нийтэлсэн: 2020-03-27 13:48:53

 

Нийслэлийн Онцгой Комиссоос 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сайжруулсан түлштэй холбогдуулж “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Үргэлжлээд корона вирус гарч Дүүргийн Онцгой Комиссын гишүүд 175 хоног буюу хагас жил орчим онцгой байдалд ажиллаж байна. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байна
Нийтэлсэн: 2020-03-27 12:20:34

 

Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ББСБ, ХЗХ-доос зохицуулалтын үйлчилгээний төлбөр авах хугацааг хойшлуулжээ
Нийтэлсэн: 2020-03-27 11:17:17

 

Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны ээлжит VI хуралдааныг цахимаар зохион байгуулж даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНХААР: Шинжилгээний бичиггүй иргэнийг онгоцонд суулгахгүй
Нийтэлсэн: 2020-03-27 11:05:55

 

Монгол Улсын Онцгой Комиссын 2020.03.26-ны хуралдааны шийдвэрийн дагуу Сөүлийн чиглэлд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тусгай үүргийн нислэг хийгдэнэ. Энэ нислэгт гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлсэн өндөр настан, жир ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-д халдвар авагсад Хятадыг давж, дэлхий даяар нийт хагас сая хүн халдвар авчээ
Нийтэлсэн: 2020-03-27 10:40:01

 

АНУ-д нэг өдөрт 15'461 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсад 83'672 болж Хятадыг (81'285) давлаа. Мөн дэлхий даяар нийт 58'579 шинэ тохиолдол илэрснээр нийт 529'614 хүн халдвар аваад байна. Нэг өдөрт хамгийн олон шинэ то ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.27-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-03-27 10:25:33

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.27-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

"НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, улирлын буцаан олголтоо авна"
Нийтэлсэн: 2020-03-27 10:22:53

 

2020 оны нэгдүгээр улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу. Лавлах утас: 1800-1288, 75777507 НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших