Нууц мэдээллийн уурхай

НОК: АЙЛ ХЭСЭХГҮЙ БАЙЖ, ААВ ЭЭЖЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 2020-02-17 12:58:44

  

 

Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа хийлээ.Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Л.Төмөрбаатар “Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавирусын халдвартай тохиолдол бүртгэгдээгүй. Нийслэлийн Засаг Даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дэлхий нийтэд коронавирусын 64161 тохиолдол бүртгэгдэж,1485 хүн нас барсан, 6891 хүн эдгэрсэн дүн мэдээтэй байна. БНХАУ-ын Ухань хотоос ирсэн оюутнуудаас авсан давтан шинжилгээний дүн сөрөг гарсан. Нийслэлийн харьяа Эрүүл мэндийн байгууллага иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс 24 цагаар зөвлөгөө өгөх утас ажиллуулж байна” гэв.


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Монгол Улсын Ерөнхийлөгчийн аравдугаар зарлигийн хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.Харин арга хэмжээ авах багийг НМХГ-т байгуулаад явж байна. НМХГ-аас нийт байцаагчдын 60 хувьд нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлээр хангаад байна.НМХГ-аас 380 хүнд сургалт зохион байгуулж, нийт байцаагч нарт зааварчилгааг ХӨСҮТ-өөс хүргүүлсэн. Шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд 7950 аж ахуй нэгжид ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Нийслэлийн Засаг Даргын 168 дугаар захирамжийн хүрээнд сүм хийдийн удирдлагуудад хурал цуглаан зохион байгуулахгүй байх мэдэгдлийг хүргүүллээ. 889 аж ахуй нэгжийн баар, караоке зэрэгт хяналт хийж зөрчил тухай бүрт хариуцлага тооцон ажиллалаа.Нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа бүрэн зогссон гэж” мэдэгдлээ.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр үргэлжлүүлэн нийслэлд хийгдэж байгаа ариутгал халдавргүйтгэлийн ажлын явцын талаар мэдээлэл өглөө.“Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ,хоол үйлдвэрлэл, зах худалдааны төв гээд нийт 394 мянган метр квадрат талбайд ариутгалыг хийлээ. Холбогдох журмын дагуу 37 тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд ариутгалыг хийж байна. Мэргэжлийн байгууллагаас ариутгалын бодисыг шинжилсэн. Мөн нийслэлийн хэмжээнд эрсдэл бүхий цэгүүдээс 58 мянган тонн хур хогийг төвлөрсөн хогийн цэгрүү зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.Мөн төмөр хайс хашлага тэмдэг тэмдэглэгээг угаах ажлыг зохион байна”гэв.

Ийнхүү урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Онцгой Комиссын Дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө. "Өнөөдрийн байдлаар Монгол улсад энэхүү вирус илрээгүй байгаа ч бид санаа амарч болохгүй. Өглөө болгон нас баралт нэмэгдэж байна. Нийслэлд гарч байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэх тал дээр Дүүргүүдийн онцгой комиссын дарга нар онцгой анхаарах шаардлагатай байна.Төр засгаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх уриалга, зөвлөмж гаргасан ч үүнд хяналт тавих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Хүн олноор цугладаг гэр болон амралтын газруудад хяналт тавьж ажиллана. Урьдчилан сэргийлэх тал дээр нийтийн тээврийг хүртэл зохицуулалт хийх ажил явагдана. Айл хэсэхгүй байх аав ээжээ эрсдэлд оруулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрийн бүх шатанд эрсдэлийг таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор захирамж гарч ажиллаж байна. Дэлхийд хурдацтай тархаж байгаа цар тахлаас бид сонор сэрэмжтэй байж иргэдээ хамгаалах,хүнд нөхцөл байдлыг даван туулна.Энэ хүнд нөхцөл байдалд нийслэлийн иргэд ч гэсэн хариуцлагатай байх шаардлага тулгарч байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт амны хаалт зүүгээгүй бол үйлчлэхгүй байхаар болсон. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед элдэв төрлийн нян, бактери нэмэгдэх эрсдэлтэй тиймээс ариутгал халдваргүйтгэлийг шуурхай хийж бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг даалгаврыг НОК-ын гишүүдэд өглөө.Мөн хуралдааны төгсгөл Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг нийслэлчүүдэд хандан уриаллаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ГУРАВДУГААР САРЫН БАЙДЛААР 5.3 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА
Нийтэлсэн: 2020-04-03 20:03:37

 

Монголбанк 2020 оны 3 дугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТӨРӨӨС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-04-03 20:00:16

 

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2020-04-03 19:57:42

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2020.04.03) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс болон БНХАУ эдийн засгийн гүн гүнзг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна
Нийтэлсэн: 2020-04-03 16:54:50

 

Шууд: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүүхэд хохирогчтой хүчирхийллийн гэмт хэргээс сэргийлэх, хохирогчийг хамгаалахад нийгмийн дуу хоолой болон ажиллана
Нийтэлсэн: 2020-04-03 16:22:18

 

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ болон Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн /ХХЭҮХ/ хамтран "ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ" уриан дор хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ.Монголын нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, хот суурин газа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ ХҮНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨХ ЭВ САНААНЫ НЭГДЭЛ, ЁС СУРТАХУУНЫ ДЭВШИЛ Л БИДНИЙ ЗҮГ ЧИГ МӨН
Нийтэлсэн: 2020-04-03 14:11:48

 

УИХ-ын ээлжит чуулган удахгүй эхэлнэ. Чуулган, цаг үеийн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж ярилцлаа. Парламент цахимаар хуралдаж, нээлттэй хэлэлцүүлгүүд зохион байгуулна -Ирэх даваа гарагт хаврын чуулган эхлэх нь. Цахимаар хуралдана гэсэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОХУ-аар дамжиж ирсэн 2760 тонн хүнсийг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авлаа
Нийтэлсэн: 2020-04-03 13:58:34

 

Гүний гаалийн хяналтын бүсүүдэд гуравдугаар сарын 19-өөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган ширхэг, 2 мянга 760 тонн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгалаа. Автомашины 217 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ
Нийтэлсэн: 2020-04-03 13:40:50

 

LIVE: БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЭЕШ-тай холбоотой мэдээлэл өгч байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Эрүүл Монгол 10.000 маск” аяныг эхлүүлж байна
Нийтэлсэн: 2020-04-03 13:12:23

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард “Эрүүл Монгол 10.000 маск” уриан дор зохион байгуулахаар боллоо.Хүүхэд, залуучуудад эрт бос ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Японд ирэхээсээ 14 хоногийн өмнө Ази, Европын 49 улс, бүс нутагт зорчсон гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй"
Нийтэлсэн: 2020-04-03 13:07:24

 

Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас (японы орон нутгийн цагаар) & ..

Сэтгэгдэл бичих Цааш унших