Нууц мэдээллийн уурхай

Хорт хавдар үүсэхэд хамгийн их нөлөөлдөг 31 зүйлийг эрдэмтэд олж тогтоожээ

Нийтэлсэн: 2020-02-18 12:05:57

 Жил ирэх тусам хорт хавдар хүн төрөлхтөний эрүүл мэндэд хамгийн хүчтэй заналхийлж байна. АНУ-ын хувьд хорт хавдар өвчлөл нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна.Хорт хавдар нь бидний ДНК-д гэмтэл эсвэл генетикийн өөрчлөлт бий болгоноос үүддэг бөгөөд, нэгэнт идэвхижсэн тохиолдолд тархалтыг зогсоох боломж тун бага байдаг билээ.

Мөн хорт хавдар нь ихэнх тохиолдолд тухайн хүний амьдралын хэв маяг, идэж, хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээс хамаарах хэдий ч бидний ген, удамшлаас хамаарах тохиолдол ч бий. Хорт хавдар судлалын томоохон эрдэмтэд хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болдог, бүтээгдэхүүн, үйл, байгалийн нөлөө зэргийг жагсаасныг танилцуулъя.

1. Элсэн чихэр Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх нь зөвхөн чихрийн шижинд ч биш хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Шинэ судалгаагаар хорт хавдрын эс нь элсэн чихрээр хооллож, тархалтаа нэмэгдүүлэх, идэвхжих түлшээ болгон ашигладаг болох нь тогтоогджээ. Бельгийн молекул биологи судлаач Жонан Твелеин “элсэн чихрийн хэт их хэрэглээ нь хорт хавдрын гиперификаци эсийг хооллож, тархалтыг нэмэгдүүлэх гол хөдөлгүүр болдог” гэв.

2. Боловсруулсан хоол хүнс Хуванцар, гялгар баглаатай, агаар оруулахгүйгээр савласан бүтээгдэхүүнүүд /чипс, жигнэмэг, давсалсан самар, хатаамал/ түр зуурын өл дардаг байж болох ч нууцаар таны биед хорт хавдрын эс идэвхжих эрсдэлийг нэмэгдүүлж байдаг болохыг Францын эрдэмтэд нотолжээ.Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэдэн сар жилээр шинэ мэт хадгалахын тулд найрлагад нь их хэмжээний химийн гаралтай тогтворжуулагч хийдэг аж. Энэхүү бодис нь хуванцар баглаа боодолтой нэгдэн урвалд орж, эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг аж.

3. Тамхидалт Тамхи нь хорт хавдар үүсгэх хамгийн том хүчин зүйл бөгөөд нэг ширхэг янжуурт агуулагддаг химийн бодисууд 70 орчим төрлийн хорт хавдрын шалтгаан болдог аж.Түүнчлэн дам тамхидалт ч хорт хавдрын эх болдог бөгөөд эдгээр хүмүүсийн уушгины хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүмүүсийнхээс 30 хувиар өндөр байдаг аж.

4. Хамгаалах тосгүйгээр наранд биеэ шарах Арьсны хорт хавдар судлалын хүрээлэнгээс 35 нас хүрэхээсээ арьсаа салоны аргаар борлуулдаг хүмүүс арьсны хорт хавдар тусах магадлал 75 хувиар нэмэгддэг хэмээн мэдээлжээ. Мөн өдөрт 15 минутаас илүүгүй наранд гарах шаардлагатай бол хамгаалалтын хувцас, тос хэрэглэх нь арьсны хорт хавдраас сэргийлэх аж.

5. Химийн хортой бүтээгдэхүүнтэй ажиллах Зарим хүмүүс хорт хавдар үүсгэгч хортой бүтээгдэхүүнтэй өдөр тутам ажилладаг. Эдгээрт хөнгөн цагаан, төмрийн үйлдвэрийн ажилчид, уран зураачид, ШТС-ын түгээгчид, резинэн бүтээгдэхүүний үйлдвэрийн ажилчид, үсчин, маникюр хумс засалчид ордог байна.

6. Шөнийн ээлжийн ажилчид Олон улсын Хавдар судлалын агентлаг нь шөнийн цагаар ажиллах нь хавдар үүсэх шалтгаан болдог хэмээн тодорхойлжээ. Тухайлбал, шөнийн цагаар, харанхуйд удаан ажилласнаар нь бие махбод авах ёстой физиологийн амралтаа авч чадахгүйд хүрснээр олон төрлийн вирус үүсэх шалтгаан болдог.

7. Хүнцэл Бангладеш тэргүүтэй 50 гаруй орны 140 сан хүн амын бүс нутгийн ундны усанд их хэмжээгээр агуулагдаг хүнцэл нь хорт хавдрын эсийг өдөөгч нэгэн хүчин зүйл аж.

8. Ил гал дээр шарсан мах Мах, махан бүтээгдэхүүнийг ил гал дээр шарах үед гетероциклины аминууд буюу HCAs, полисоксиолины нүүрс устөрөгчид, эсвэл PAHs гэж нэрлэгддэг нэгдлүүд бий болдог бөгөөд АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн мэдэгдсэнээр эдгээр бодисын нэгдлийг хүнсэндээ хэрэглэх хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

9. Нүүрс Нүүрсний уурхайд ажиллагсдын дунд уушги, давсаг,ходоодны хорт хавдарын өвчлөл элбэг байдаг. Мөн нүүрснээс ялгардаг тоос уушгинд нэвчин олон төрлийн өвчлөлийн үндэс болдог.

10. Согтууруулах ундаа Согтууруулах ундаа нь элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эх болдог . АНУ-ын Үндэсний хорт хавдрын хүрээлэн “хүн хэдий чинээ архи ууна, тэр хэрээр өвчлөх магадлал ихэснэ” хэмээн мэдээлжээ. Түүнчлэн дэлхийн 195 оронд хийсэн судалгаагаар архинд донтсон 50-аас дээш насны хүмүүсийн 50 хүн тутмын нэг нь хорт хавдартай байжээ.

11. Дизель түлшний утаа Дэлхийн хорт хавдар судлалын хүрээлэнгээс дизель түлшний утаанд 30 орчим төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг аж.

12. Давсалсан, утсан загас даршилсан хүнс Хятадын алдарт давсалж, утсан загас нь хорт хавдар үүсгэгч нитрит хэмээх бодисыг их хэмжээгээр агуулдаг аж. Энэхүү бодис нь хүний ДНК-г гэмтээж, тархи, хүзүүний хорт хавдар үүсгэдэг.Түүнчлэн даршилсан хүнс ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Английн эрдэмтэд тогтоожээ.

13. Боловсруулсан махан бүтээгдэхүүн / хиам, зайдас/ ДЭМБ-аас хотдог, хиам, гахайн утсан мах зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд хорт хавдрын эрсдэл үүсгэдэг болохыг баталжээ. Тухайлбал, дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэж, хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд давсалж, утаж, их хэмжээний химийн бодис хэрэглэдэг нь ходоод, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндэс болдог аж. Мөн саяхан АНУ-ын Хөхний хорт хавдрын хүрээлэнгээс хийсэн судалгаагаар эдгээр бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн 15 хувьд нь хөхний хорт хавдар тусах эрсдэл болохыг мэдээлжээ.

14. Барилгын хөвөн Барилгын дулаалгад ашигладаг хөвөн нь уушгины хорт хавдар үүсгэдэг аж. АНУ-ын Засгийн газраас тус бүтээгдэхүүний хэрэглээг хянах журам гаргаж байжээ.

15. Шарилжны эсрэг бүтээгдэхүүнүүд АНУ-ын фермерүүд тариан талбайгаа хогийн ургаламаас хамгаалан хэрэглэдэг цацрагуудын 85 хувь нь хорт хавдар үүсгэгч бодис агуулсан байдаг болох нь батлагджээ. Одоогоор цацлага үр тарианд шууд нөлөөлсөн гэх нотолгоо байхгүй ч бүтээгдэхүүнийг талбайд цацсан фермерүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.

16. Модны үртэс Модны үртэстэй шууд тулж ажилладаг хүмүүсийн дунд хамрын салстын хорт хавдар тусах магадлал 50 хувь өндөр байдаг байна.

17. Жирэмслэлтээс хамгаалах эм Жирэмслэлтээс хамгаалах эм нь дааврын олон төрлийн өөрчлөлтийг авчирдаг учир, хөх, өндгөвч, умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг

18. Вирус Олон төрлийн өөр өвчлөлийн вирусийн тээгч болох нь хорт хавдрын эх болох тохиолдол байдаг аж. Тухайлбал элэгний В,С вирус нь элэгний хорт хавдар үүсгэдэг бол H. pylori бактери нь ходоодны хорт хавдар үүсгэдэг.

19. Генийн хувьсал Нийт хорт хавдрын 5-10 хувь нь генийн хувьслаас үүдсэн байдаг аж. Тухайлбал хөхний хорт хавдартай эхээс BRCA1, BRCA2 төрлийн хавдар үүсгэгч эстэй хүүхэд төрөх магадлал нэмэгддэг.

20. Таргалалт Таргалалт нь хөх, бүдүүн гэдэс, шулуун гэдсээр, улаан хоолой, бөөр, нойр булчирхай зэрэг төрөл бүрийн хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

21. Формальдегид Формальдегидийг хадгалах бодис, ариутгалын бодис, барилгын бүтээгдэхүүнд ашигладаг. Хавдар судлалын олон улсын нийгэмлэгийн эрдэмтэд тус бодисыг хамрын салстын хорт хавдар үүсгэгч болохыг илрүүлсэн.

22. Имплант Хавдар судлалын олон улсын нийгэмлэгийн мэдээлснээр силикон хиймэл суулгац (эсвэл бусад металл, керамик) зэрэг гадаад объектуудыг биедээ байрлуулах нь хорт хавдар үүсгэдэг аж.

23. Агаарын бохирдол Агаарын бохирдол нь уушги, улаан хоолой, давсагны хорт хавдрын үндэс болдог аж. Лондон хот 1770 онд айл бүр яндантай байснаас үүдэн хүн амын гуравны нэг нь уушгины хатгалгаатай болж байжээ.

24.Үймээн самуун, массын халдлага Судлаачдын үзэж буйгаар массын халдлага үүсэн бүс нутгаар тоосжилт, хөрсний бохирдол нэмэгдэж, хорт хавдар үүсэх магадлал өсдөг аж. Тухайлбал, 2001 оны есдүгээр сарын 11-ны өдрийн халдлагын дараа дэлбэрэлт үүсэн голомтоос 70 гаруй төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агаар болон хөрсөнд дэгдсэн байсан аж.Түүнчлэн 1986 оны Чернобылийн цөмийн станцын дэлбэрэлтийн дараа тухайн бүс нутгийн иргэд уушги, бамбай булчирхайн хорт хавдраар нас барагсдын тоогоор тэргүүлж байгаа юм.

25. Цахиур Барилгын ажилчид болон, геологичид, олборлогчид цахиурын тоосонцроор амьсгалсанаар хамар, амьсгалын замын хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

26. Цацраг идэвхт бодис X-туяа болон гамма цацраг хорт хавдар үүсгэх боломжтой. Мөн нарны хэт ягаан туяа ч таныг эрсдэлд оруулах магадлалтай. Гэхдээ энэ нь эмчид үзүүлэх бүрт хордоно гэсэн үг биш юм. зөвхөн их хэмжээгээр цацраг идэвхт бодист хордсон, цохиулсан, осолд өртсөн зэрэгт л аюулын хэмжээнд очих юм.

27. Архаг өвчин Урт хугацаанд тэмцэж буй архаг хууч өвчнөөс үүдэн ДНК гэмтэж, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

28. Хуванцар Хуванцар савыг үйлдвэрлэхэд ашигладаг нийлэг бодис эстроген нь хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг тухай эрдэмтэд олон жил маргаж байна. Зарим эрдэмтдийн үзэж буйгаар хуванцар сав баглаа боодол нь нойр булчирхай, хөхний хорт хавдар үүсгэгч гол шалтгаануудын нэг болдог аж.

29. Бэлгийн замын папилломавирус Папилломавирус нь бэлгийн замаар дамждаг вирусийн нийтлэг хэлбэр юм. Хавдар судлалын нийгэмлэгийн мэдээлснээр уг вирусийг тээгчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүй бэлгийн хавьталд орох нь 40 гаруй төрлийн хорт хавдрын үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

30. Үнсэлт/ ховор тохиолдолд/ Бидний насанд хүрэгчдийн 98 хувь нь хорт хавдар үүсгэгч мононуклеусын вирусийн халдвар тээгч байх магадлалтай бөгөөд вирус тээгчтэй үнсэлцэх, хоол хүнс, уух зүйлээ хуваалцах, ханиаж найтаахад нь ойрхон байх зэрэг ч мөн хорт хавдар үүсгэх боломжтой аж.

31. Акриламид Талх, кофе, эсвэл шарсан төмс гэх мэт бүтээгдэхүүний өндөр температурт чанаж болгох үед акриламид гэх химийн нэгдэл үүсдэг. Энэхүү нэгдэл маш бага тунгаар бол ямар ч хор хөнөөлгүй боловч их хэмжээгээр хэрэглэх нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг бий болгодог аж.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна
Нийтэлсэн: 2020-09-24 12:22:37

 

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо
Нийтэлсэн: 2020-09-24 12:07:12

 

Хурандаа Д.Ядамдоржийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.Д.Ядамдорж  өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна.Түүний танилцуулгыг хү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийтэлсэн: 2020-09-24 12:03:18

 

​ Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шим ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Олон улсын морьт харвааны ДАШТ-ийг 2022 онд Монголд зохион байгуулах эрхээ авчээ
Нийтэлсэн: 2020-09-24 11:40:12

 

Шууд: Олон улсын морьт харвааны ДАШТ-ийг 2022 онд Монголд зохион байгуулах эрхээ авчээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь
Нийтэлсэн: 2020-09-24 11:34:17

 

​ IMG_1413.jpg Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд: 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар 10 сарын 8 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна
Нийтэлсэн: 2020-09-24 11:32:27

 

​ Цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 09 дүгээр сарын 18-аас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтын зорилго нь цэргийн албыг биеэр дүйцү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ
Нийтэлсэн: 2020-09-24 11:30:21

 

Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 07.00 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар ХЭҮК-оос гаргасан санал, УИХ-ын 2019 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт
Нийтэлсэн: 2020-09-24 11:13:41

 

2019 онд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-д хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар ХЭҮК-оос гаргасан санал УИХ-ын 62 дугаар тогтоолд тусгалаа олсон байдаг. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбямба: Хууль, хяналтын байгууллагаас бүрддэг зөвлөлийн хөрөнгөөс хувьдаа завших ямар ч боломжгүй
Нийтэлсэн: 2020-09-24 11:06:36

 

​ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямбаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэх асуудлаар тодрууллаа. -Нийслэлийн ИТХ-ын дарга захира ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Баттулга: Илүү боловсронгуй НҮБ-ыг хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж дэвшицгээе
Нийтэлсэн: 2020-09-24 11:01:37

 

​ Монгол Улсын Засгийн газраас 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай уялдуулан, МҮХАҮТ, НЗДТГ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэн өнөөдөр нээлээ. МҮХАҮТ-н үүсгэн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших