Нууц мэдээллийн уурхай

Монгол киночдоо дэлхийн тавцанд гаргаж, дэлхийн киночдийг монголдоо татсан “Хийморь”

Нийтэлсэн: 2020-02-21 13:12:45

 

Монголын кино уран бүтээлчид дэлхийн олон улсад ур чадвар, авьяас чадвараараа үнэлэгдэж, гадны уран бүтээлчид ч манайхны кинонд оролцох нь элбэг болж байгааг сүүлийн үед хийгдсэн хэд хэдэн киноноос харж болно. Тэр дундаа Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” кино Монголын кино урлагийн түүхэнд олон шинэ амжилтыг тодоор тамгаллаа.

Тухайлбал өнгөрсөн сард Тайланд улсанд зохион байгуулагдсан “Азийн аялал жуулчлалыг дэмжих кино форум”-д Монгол улсын Байгал орчин, аялал жуулчлалын яамны зүгээс эх орноо сурталчилах ажлын хүрээнд “Хийморь” уран сайхны киног Зүүн Өмнөд Азийн кино урлаг, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдэд үзүүлжээ. Энэ үеэр форумд оролцогчид “Хийморь” кинонд тун өндөр үнэлгээ өгч, Монголын байгалийн үзэсгэлэн, ёс заншил, ахуй соёлыг шагшин магтаж, Монголд ирж кино хийх, хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь Монголын кино урлаг дэлхийн тавцанд гарч буйн сайхан цагийн эхлэл юм.

Зуун дамнасан хүрэн морь дэлхий тойрон хурдалсаар

Хоёр жил дамнан хийгдэж, 2019 онд нээлтээ хийсэн тус кино нь Германы Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” хэмээх шагналыг хүртсэн. Уг наадмын хүрээнд энэ шагналыг урьд өмнө нь ямар нэгэн уран бүтээлд олгож байгаагүй бөгөөд зөвхөн “Хийморь” кинонд зориулж шинээр гаргасан юм. Харин наадмын дараа найруулагч Г.Эрдэнэбилэг зохион байгуулагчидад хүсэлт тавьж, дээрх шагналыг энэ жилээс Монгол улсын нэрэмжит болгон олгож байхаар болсон байна. Мөн АНУ-ын Сан Диегогийн кино наадамд нийт 3000 гаруй кино өрсөлдөж “Хийморь” кино “Шилдэгийн шилдэг” бүтээлээр шалгарсан төдийгүй Энэтхэгийн Гоагийн кино наадмын “Шилдэг бүтээл”, Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг кино зохиол” зэрэг шагналуудыг хүртээд байгаа юм. Түүнчлэн 2019 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо зохиогдсон “Холливууд Монголд” фестивалийн үеэр Америкийн зураглаачдын нийгэмлэгийн /ASC/ ерөнхийлөгч Kees Van Qostrum “Хийморь” кино зураг авалтыг үнэхээр өндөр түвшинд хийгдсэн байгааг олзуурхаж тус киноны ерөнхий зураглаач Б.Баатарыг нийгэмлэгтэй урьсан сайхан үйл явдал болсон юм.

Ийнхүү зуун дамнан алдаршсан хүрэн морь дэлхий тойрон хурдалсаар, олон улсад эх орноо алдаршуулсаар явна.

Дашрамд дуулгахад Хийморь уран сайхны кино Univision, DDISH-ийн видео санд орсон бөгөөд үзэгч та бүхэн эх орон, газар шороо гэдэг ямар үнэ цэнэтэйг, өдрөөс өдөрт биднээс алхам алхамаар холдсоор байгаа нүүдэлчин ахуй, ёс заншилаа хэрхэн хайрлан хамгаалах ёстойг үр хүүхдүүддээ киногоор дамжуулан таниулаарай.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ
Нийтэлсэн: 2020-08-10 11:09:30

 

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.Түүний шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян эхэллээ
Нийтэлсэн: 2020-08-10 11:06:41

 

Улаанбаатар хот болон хот орчмын бүсүүдийн газарзүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор иргэд болон аж аху ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ долоо хоногт ХАЛУУН УС ТАСЛАХ хуваарь
Нийтэлсэн: 2020-08-10 11:04:08

 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2020-2021 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор энэ сарын 10-19-ний хооронд халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна.11е магистраль.АСА цирк, Хүүхдийн 100 орчим,Сарны титэм худалдаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв" төслийн ажлыг эрчимжүүлнэ
Нийтэлсэн: 2020-08-10 10:55:41

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа.Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжих “Мэдээллийн технологийн боловсрол болон аутс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Агаарын бохирдолтой тэмцэх асуудалд хүн бүрийн оролцоо чухал
Нийтэлсэн: 2020-08-07 15:18:15

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 6, 7 дугаар сард орсон аадар борооноос үүссэн хохирлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа.Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад нийт 13574 м ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв
Нийтэлсэн: 2020-08-07 15:15:23

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Кембриджийн олон улсын хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэгдүүлнэ
Нийтэлсэн: 2020-08-07 11:55:08

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонтой уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Уулзалтын хүрээнд Их Брит ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Амралтын өдрүүдэд дараах чиглэлүүдэд авто замыг хэсэгчлэн болон бүрэн хаана
Нийтэлсэн: 2020-08-07 11:51:58

 

Амралтын өдрүүдэд дараах авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж зам засвар, дулаан, бохирын шугам татах болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээр болжээ. Иймд жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг Тээвр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр Япон улсаас 257 иргэн эх орондоо ирнэ
Нийтэлсэн: 2020-08-07 11:47:49

 

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан.Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу Токио-Улаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

20 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН Б.ЭРДЭНЭБАТАД 7 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Нийтэлсэн: 2020-08-07 11:41:02

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших