Нууц мэдээллийн уурхай

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛAА

Нийтэлсэн: 2020-03-23 10:46:27

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкны холбогдох удирдлагуудын хамт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён И.К.Азизов болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын макро эдийн засгийн төлөв, шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, өдгөө авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хороо болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан шийдвэрүүдийг танилцуулахын зэрэгцээ хоёр талын банкны секторын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Монгол-Оросын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа ба банк хоорондын дугуй ширээний уулзалтыг сүүлийн жилүүдэд тогтмол хийж ирсэн боловч энэ жил Ковид-19 вирусийн дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх шаардлагын дагуу Улаанбаатар хотод 4-р сарын 9-ний өдөр зохион байгуулагдах байсан хурал тодорхой хугацаагаар хойшилсон. Монголбанк хөрш орнуудын Төв банкуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санаачилга гарган, идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд үүний хүрээнд ОХУ-ын Төв банк, Монголбанкны хамтын ажиллагаанд бодитой ахиц гараад байгааг уулзалтын төгсгөлд онцоллоо.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

72469 толгой төл бойжиж байна
Нийтэлсэн: 2020-04-06 11:16:10

 

Дархан-Уул аймагт 2020 оны 04 дугаар сарын 01-ны өдрийн байдлаар 72469 толгой төл мал бойжиж байна. Нийт хээлтэгчийн 43,8 хувь буюу 72371 толгой мал төллөсөн аж. Үүнд: ингэ 6 толгой, гүү 678 толгой, үнээ 5249 толгой, хонь 39423 толгой, ямаа 27015 толгой ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нэн ховор цоохор ирвэсийн арьс өндөр үнээр худалдах гэж байсныг таслан зогсоолоо
Нийтэлсэн: 2020-04-06 11:08:11

 

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсийн гурван ширхэг арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан этгээдүүдийг илрүүллээ.Гуравдугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-д коронавирусийн халдвартай хүний тоо 336'673 боллоо
Нийтэлсэн: 2020-04-06 10:59:46

 

АНУ-д сүүлийн нэг хоногт 25’316 шинэ тохиолдол илэрснээр нийт коронавирусийн халдвартай хүний тоо 336'673 боллоо. Харин тархалтын голомт болоод буй Нью-Йорк хотын хувьд анх удаа шинэ тохиолдол нас баралтын хэмжээ буурсан байна.Дэлхий даяар нэг өдөрт 7 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шинээр суурилуулж буй төхөөрөмжийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулав
Нийтэлсэн: 2020-04-06 10:44:22

 

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээч нарХӨСҮТ-д эмчилгээ, оношилгоонд ашиглах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ВИДЕО: Гэр бүлээрээ хийж болох нурууны 5 дасгал
Нийтэлсэн: 2020-04-06 10:36:19

 

Эрүүл мэндийн яамнаас цувралаар хүргэж буй дасгалын заавар бүхий ээлжит бичлэгийг хүргэж байна. Энэ удаагийн дугаарт гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт иогийн дасгал хийхийг уриалж буй аж. Тус бичлэгт “Венус иог студи”-н багш Б. Ариунзаяа иогийн техник ашигл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЭСЯ: Энэ сарын 8-нд үйлдэгдэх чартер нислэгт дараах иргэд бүртгүүлнэ
Нийтэлсэн: 2020-04-06 10:22:06

 

Энэ сарын 8-нд үйлдэгдэх чартер нислэгтэй холбогдуулан Сөүл дэх Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр нис ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цахимаар хуралдах хаврын чуулган 12:00 цагт нээлтээ хийнэ
Нийтэлсэн: 2020-04-06 10:15:42

 

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийнэ. Шинэ короновирусийн халдварын улмаас чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулахаар болсон. Гишүүд таван танхимд хуваагдан хуралдах бөгөөд цахимаар хуралдах, санал хураах програм хангамжийг бүрэн б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-04-05 12:04:30

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Барилгын компаниудад орчны аюулгүй байдлыг хангах чиглэлд хугацаатай үүрэг өгч байна
Нийтэлсэн: 2020-04-05 12:01:59

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Коосэнгийн инженерийн цуврал сурах бичгүүдийг ШУТИС-ийн номын санд хандивлалаа
Нийтэлсэн: 2020-04-04 11:59:23

 

НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаагийн санаачилгаар өнөөдөр Коосэн Технологийн Коллежийн инженерийн сургалтад зориулсан 100 ширхэг ном, сурах бичгүүдийг ШУТИС-ын номын санд хандивлалаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, НИТХ-ын төлөөлөгч, Японы Ү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших