Нууц мэдээллийн уурхай

Хөдөлмөрчдийн нийгмийн захиалгын баримт бичгээс мөрийн хөтөлбөртөө тусган танилцууллаа

Нийтэлсэн: 2020-03-25 12:47:15

 

 

МҮЭ-ийн холбооноос УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүдэд хүргүүлэх “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг хорио цээрийн цаг үетэй холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр албан тоотоор хүргүүлсэн билээ. Харин өнөөдөр /2020.03.24/ МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл уулзалт хийж, “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгаж ажиллахаа танилцууллаа. Уулзалтаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбоо нь иргэний нийгмийн томоохон байгууллагын хувьд өөрийн гишүүн 36 холбоогоороо дамжуулан иргэд, хөдөлмөрчдийн саналыг авч боловсруулан 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдэд хандаж улс орны тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөрийн чиглэлээр “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулан хүргүүлээд байна. Иргэд хөдөлмөрчид үе үеийн засгийн газраас цалин хөлс, зохистой, аюулгүй ажлын байрыг хүсч ирсэн. МҮЭ-ийн холбоо ч нийгмийн түншлэлийн хүрээнд тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөрийг бий болгохын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. Дэлхий нийт ч өнөөдөр энэхүү асуудлыг гол зорилтоо болгон ажиллаж байна. Бид улс төрийн хоёр нам, гурван эвсэлд 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор хүргүүлсэн. Энэхүү баримт бичгээс тодорхой асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө тусган өнөөдөр бидэнд танилцуулж байгаад баяртай байна. Бид энэхүү баримт бичигтээ 5 багц, 37 асуудлыг тусгасан. Энэхүү нийгмийн захиалгад санал болгосон асуудлуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган засгийн эрх авсан нөхцөлд бодитой хэрэгжүүлж чадах улс төрийн нам, эвслүүдтэй цаашид хамтран ажиллах яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийх болно” гэсэн юм. Харин “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл 2020 оны мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргүүлэхээсээ өмнө МҮЭ-ийн холбооны “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг хэрхэн тусгаснаа танилцуулж, цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Тус эвсэлээс 2020 оны мөрийн хөтөлбөртөө Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгээс Сайн засаглалын хүрээнд 5, Эдийн засгийн тогтвортой хөгжил, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх хүрээнд 7, Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 2, Иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд 4, бусад заалтаас тоймлон оруулжээ. Уулзалтын төгсгөлд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгээс мөрийн хөтөлбөртөө тусган бодитой хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэнд талархаж буйгаа хэлээд тус холбооноос улс төрийн нам, эвслүүдэд уламжлал ёсоор гардуулан өгдөг энэхүү баримт бичгээс тусган, өндөр хэмжээнд бодитой хэрэгжүүлэх нам, эвслүүдэд нээлттэй гэдгийг МҮЭ-ийн холбооны зүгээс онцлов.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Т.ГАНБОЛД: БИЕ ДААГЧИД БҮХЭЛ БҮТЭН НЭГ НАМЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-25 22:18:58

 

Т.ГАНБОЛД: БИЕ ДААГЧИД БҮХЭЛ БҮТЭН НЭГ НАМЫН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина
Нийтэлсэн: 2020-05-25 19:47:40

 

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа
Нийтэлсэн: 2020-05-25 15:19:02

 

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН СОНГУУЛИЙН ЗАРДЛАА ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙНХЭЭ ХАНДИВААР БОСГОЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-25 15:07:31

 

МАН СОНГУУЛИЙН ЗАРДЛАА ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙНХЭЭ ХАНДИВААР БОСГОЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн
Нийтэлсэн: 2020-05-25 13:05:09

 

С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн

Сэтгэгдэл бичих Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.25-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-05-25 11:34:38

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.25-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж
Нийтэлсэн: 2020-05-25 11:10:37

 

Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ
Нийтэлсэн: 2020-05-25 11:00:22

 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
Нийтэлсэн: 2020-05-25 10:55:39

 

Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оруулжээ
Нийтэлсэн: 2020-05-25 10:51:22

 

БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оруулжээ

Сэтгэгдэл бичих Цааш унших