Нууц мэдээллийн уурхай

Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна

Нийтэлсэн: 2020-03-26 10:18:12

 Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ.

 
Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.
 
Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж.Үүссэн онцгой нөхцөлтэй холбогдуулан дэлхийн улс орны парламентууд хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал Европарламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна.
 
ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин, ӨАБНУ зэрэг орнууд хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байна.  
 
Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ
Нийтэлсэн: 2020-05-26 15:33:34

 

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

БХЯ-нд нэг сая юанийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө
Нийтэлсэн: 2020-05-26 14:49:39

 

БХЯ-нд нэг сая юанийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө

Сэтгэгдэл бичих Цааш унших

Алтанбулаг боомтоор 594 оюутныг татан авна
Нийтэлсэн: 2020-05-26 13:04:19

 

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.УОК-ын орлогч дарга н.Мандахгэрэл "Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийт гадаадаас ирсэн 1248 ир ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын ард түмнээс ОХУ-д үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа
Нийтэлсэн: 2020-05-26 12:35:27

 

Монголын ард түмнээс ОХУ-д үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шадар сайд Ө.Энхтүвшин Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажилтай танилцаж байна
Нийтэлсэн: 2020-05-26 12:24:06

 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин яг одоо Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажилтай танилцаж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДАЛАНЗАДГАД ХОТНОО 63 МВт ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2020-05-26 12:15:39

 

ДАЛАНЗАДГАД ХОТНОО 63 МВт ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДАНСНЫ НЭГДСЭН САНГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-26 12:09:57

 

ДАНСНЫ НЭГДСЭН САНГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ
Нийтэлсэн: 2020-05-26 11:59:36

 

Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан /шууд/
Нийтэлсэн: 2020-05-26 11:51:03

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан /шууд/

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-05-26 11:41:44

 

Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг  ХӨСҮТ,  “Альфа”, “Дрийм”  “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм.Мэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших