Нууц мэдээллийн уурхай

Баярын утас солилцов

Нийтэлсэн: 2020-03-26 11:14:55

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Мүн Хий Сан-д, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс БНСУ-ын Ерөнхий сайд Жон Сэ Гюн-д, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва-д тус тус илгээж буй баярын захидлыг гардуулж, БНСУ-ын төр, засгийн удирдлагаас ирүүлсэн мэндчилгээг хүлээж авав.

Манай хоёр улсын харилцаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарыг хамран жилээс жилд өргөжсөөр байна. БНСУ нь бүс нутаг дахь манай ойр дотны “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш, манай иргэд хамгийн олноор оршин сууж, ажиллаж, амьдардаг улс болсон.

2020 оныг хоёр улсын Засгийн газраас “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаад байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ жилийн наадмаар уламжлал болсон зарим арга хэмжээг зохион байгуулахгүй
Нийтэлсэн: 2020-07-08 18:22:08

 

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Монго ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд орон сууцны батламж гардууллаа
Нийтэлсэн: 2020-07-08 18:18:41

 

“Ковид-19” цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон суу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө
Нийтэлсэн: 2020-07-08 14:05:39

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалтын тусгай тоноглол бүхий 40 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэлтэй КАМАЗ ма ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Залуу эрдэмтдэд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
Нийтэлсэн: 2020-07-08 13:53:02

 

Докторын дараах судалгаанд олгодог шинжлэх ухааны асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардууллаа.2011 оноос хойш нийт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ган бөөрөнцгийн агуулах барьж байна
Нийтэлсэн: 2020-07-08 13:45:15

 

Ган бөөрөнцгийн агуулах барьж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ
Нийтэлсэн: 2020-07-08 13:42:01

 

Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголбанкны худалдан авсан үнэт металл өнгөрсөн оноос 4.8 тонноор өсжээ
Нийтэлсэн: 2020-07-08 13:29:07

 

Монголбанк 2020 оны зургаадугаар дугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авчээ.Ингэснээр 2020 он гарснаас хойш худалдан авсан нийт үнэт металлын хэмжээ 10.8 тоннд хүрч байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн хоёр хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо
Нийтэлсэн: 2020-07-08 13:23:21

 

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн хоёр хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: НОБГ-т туулах чадвар сайтай автомашин өглөө
Нийтэлсэн: 2020-07-08 12:55:57

 

Шууд: НОБГ-т туулах чадвар сайтай автомашин өглөө

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс мэдээлэл хийж байна
Нийтэлсэн: 2020-07-08 12:53:32

 

Шууд: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших