Нууц мэдээллийн уурхай

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийтэлсэн: 2020-04-03 19:57:42

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2020.04.03) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс болон БНХАУ эдийн засгийн гүн гүнзгий хамтын ажиллагаатай болохыг онцлоод, Монгол Улсын хувьд нийт экспортынхоо 90 гаруй хувь, импортын 40 гаруй хувийг БНХАУ-тай хийдэг гэв. Мөн 2011 оноос эхлэлтэй БНХАУ-ын Ардын банк болон Монголбанк хоорондын төгрөг-юанийн своп хэлцлийн хугацааг 2020 оны 7 дугаар сард сунгах талаар яриа хэлэлцээр хийж буй талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг 2016 оны төгсгөлд дефолтын эрсдэлд орж хүндэрсэн байсан ч 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд эдийн засгийн өсөлт тогтворжиж, инфляци Монголбанкны зорилтот түвшинд нийцтэй байхын сацуу ГВАН нэмэгдэж, ханш тогтвортой байгааг дурдав.

Дэлхий нийтийг түгшээж буй “Ковид-19” вирустэй тэмцэхэд зориулж, Монголбанкны ажилтнууд Хятадын ард түмэнд сайн санааны хандив цуглуулсан байсныг Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Элчин сайд Цай Вэньруйд уулзалтын төгсгөлд гардуулан өглөө.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Х.Булгантуяа: Баянзүрх дүүргийг орон сууцжуулах бүрэн боломжтой
Нийтэлсэн: 2020-06-03 21:35:36

 

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Сангийн Дэд сайд Х.Булгантуяа, нэр дэвшигч Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, нэр дэвшигч Гавьяат эмч Ж.Чинбүрэн нар тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УЛААНБААТАРЫН “УУШГИ”-Г ЦЭВЭРЛЭСЭН ТУРШЛАГА УДАХГҮЙ АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДЭД ХЭРЭГЖИНЭ
Нийтэлсэн: 2020-06-03 18:17:39

 

УЛААНБААТАРЫН “УУШГИ”-Г ЦЭВЭРЛЭСЭН ТУРШЛАГА УДАХГҮЙ АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДЭД ХЭРЭГЖИНЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо
Нийтэлсэн: 2020-06-03 18:07:59

 

МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багахангай дүүрэгт сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ хийж байна
Нийтэлсэн: 2020-06-03 18:01:38

 

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогийн нэг хэсэг болох Багахангай дүүрэгт эрхэм нөхөр Ц.Сандаг-Очирын хамтаар сонгуулийн сурталчилгааны албан ёснй нээлтээ хийж байна ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Багануурчууд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна
Нийтэлсэн: 2020-06-03 17:08:24

 

Багануурчууд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа
Нийтэлсэн: 2020-06-03 14:06:56

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ
Нийтэлсэн: 2020-06-03 13:41:22

 

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн   үнэмлэхийг гардуулж эхэллээ. Хамгийн түрүүнд улс төрийн ууган хүчин  МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг МАН-ын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх: 60, 80 жил яригдсан төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан тул ард түмэн биднийг дэмжиж байна
Нийтэлсэн: 2020-06-03 13:35:57

 

У.Хүрэлсүх: 60, 80 жил яригдсан төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан тул ард түмэн биднийг дэмжиж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Монгол улсын Голомт нутаг #БҮРД сумын иргэд сонгогчидтой уулзаж байна.
Нийтэлсэн: 2020-06-03 13:26:46

 

УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид Монгол улсын Голомт нутаг #БҮРД сумын иргэд сонгогчидтой уулзаж байна.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эхэлсэн ажлуудаа дуусгахад МАН-д ард түмний дэмжлэг хэрэгтэй байгаа тул хүчээ нэгтгэхийг уриаллаа
Нийтэлсэн: 2020-06-03 13:17:10

 

Ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэн, улс оронд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэх зорилгоор “Хүчээ нэгтгэе” уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгаа МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордонд  ..

Сэтгэгдэл бичих Цааш унших