Нууц мэдээллийн уурхай

Иргэдийн шударга тэмцэл СТРАТО-гийн хууль бус шороон замын тээврийг ЗОГСООЛОО

Нийтэлсэн: 2020-04-19 13:49:55

 

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлагын үр дүнд хүрч 2020.04.17-ны өдөр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоолоо.


Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оноос эхлэн “Страто” ХХК Тавантолгой ордын нүүрсийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар  багийн нутагт байрлах нүүрс угаах үйлдвэртээ хүргэхийн тулд говийн гурван  аймгийн долоон  сумын 13 багийн нутгаар дамжин хүнд даацын машинаар тээвэр хийж эхэлсэн байдаг. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр гэсэн сумдын нутгаар дайран 430 км шороон замаар тээвэр хийж эхэлсэн юм.

Энэ цагаас хойш 430 км үргэлжилсэн шороон зам үүсч 220 шахам айл өрхийн 1600 гаруй хүн, 20-иод мянган мал тоосонд дунд амьдарч иржээ. Улмаар нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагууд дор бүрнээ эсэргүүцэж, шороон замын тээврээ зогсоохыг шаардаж байсан ч нүүрс тээврийн компаниуд олон нийтийн эрх ашгийг үл тоон хууль бус замаар тээврээ үргэлжлүүлсээр ирсэн. Нүүрс тээвэрлэхийн тулд хуулиараа орон нутгийн чанартай биш улсын чанартай замтай байх ёстой. Тодруулбал, Засгийн газрын 2018 оны 379 дугаар тогтоолоор батлагдсан "Тусгай зориулалтын авто зам, байгууламж барих, ашиглах журам"-д нийцсэн хатуу хучилттай автозамаар тээвэр хийх үүрэгтэй. Түүнчлэн говийн эмзэг сул хөрс, байгаль орчинд маш ихээр хохирол учруулж, мал ан амьтан, байгаль орчин, хүний эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл алдагдаж байгаа юм.

Тиймээс малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд хууль бус нүүрс тээвэрлэлтээс үүдэлтэйгээр байгаль, хүрээлэн буй орчинд асар их хохирол учруулж байгаа үйлдлийг зогсоохоор тэмцэж, арга мухардахдаа иргэний нийгмийн байгууллагуудад хандсан юм. Улмаар нутаг усаа алдаж буй иргэдийн тэмцлийг “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар нэгтгэж, шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын тууштай тэмцлийг орон нутгийн удирдлагууд ч хүч хавсран дэмжиж, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн долоон сумын Засаг Даргын Тамгын Газар, ИТХ-аас төлөөлөл оролцуулсан Ажлын хэсэг байгуулан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт шаардлага хүргүүлж байв.

Тасралтгүй шороо босгож буй тээврийг эсэргүүцсэн малчид ч тэмцэл хийж, жолооч, малчдын дунд үл ойлголцол, маргаан дэгдэхэд ч хүрч байсан нь саяхан. Улмаар 10 гаруй хоногийн өмнө Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаагаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж, хохирол учруулж байгаа асуудалтай Байгаль орчны аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд болон “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ-ынхан газар дээр нь очиж танилцсан. Мөн ТВ-8 телевизийн “Экологийн цаг” багийн хамтарсан сурвалжилгаар “СТРАТО” ХХК-ийн үүсгэсэн нүүрс тээврийн хууль бус замын уршгаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт гуравхан км зайд нүүрсний тээврийн 39 салаа шороон зам үүссэнийг баримтаар нотолж олон нийтэд хүргэсэн юм. Тээврийн жолооч нарын зүгээс ч шороон замын тээврийг буруушааж, хууль, журмын дагуу хатуу хучилттай зам тавихыг шаардаж буйгаа хэвлэл мэдээллээр илэрхийлж байлаа.

Эцэст нь иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлага үр дүнд хүрч, өнөөдөр Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоолоо.

Энэхүү шийдвэрийн дараа “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр энэ талаар “Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Их дэлгэмэл ингүүмэл” ХХК-ийн зам эзэмших түр гэрээг цуцалж, Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоосон албан ёсны шийдвэр гарлаа. Өнөөдөр ЗТХ-ийн сайдын зөвлөлийн хурлаар иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлагаар “Страто” ХХК-ийн эхлүүлсэн 3 аймгийн 7 сумын нутаг дэвсгэрээр 430 км үргэлжилсэн шороон замтай газар дээр нь танилцсан ЗТХЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ. Эх нутгаа хамгаалах, иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэхийн төлөөх иргэдийн шударга тэмцэл ялалтанд хүрлээ. Энэ асуудлыг анхлан гаргаж тавьж тэмцлийг эхлүүлсэн “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан болон тэмцэлд нэгдэн орсон Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурван сайхан, Өндөршил, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэд, удирдлагууддаа баяр хүргэж, аз жаргал, ажлын амжилт хүсье” хэмээв.

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Говийн иргэд, малчид, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын хамтарсан тэмцэл “Страто” ХХК-ийн үүсгэсэн шороон замын тээврийг зогсоолоо. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоосон шийдвэр гарчээ. Ингэснээр Их газрын чулуу, Загийн усны хоолой, Уул хадаргана аврагдлаа. Харин экологийн нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн үүргээс “Страто” ХХК чөлөөлөгдөхгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.  

Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн удирдлагуудын хамтарсан шударга тэмцэл ийн ялалт байгуулж, энгийн ард иргэд, малчдынхаа амьдрах орчин, байгаль эхээ хамгаалах үндсийг бүрдүүлж чадсан жишиг энэ боллоо.

 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-30 11:36:28

 

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-30 11:32:07

 

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-30 11:28:30

 

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:21:40

 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:16:53

 

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:12:53

 

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-05-30 11:08:06

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 25-наас тавдугаар сарын 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг уриаллаа
Нийтэлсэн: 2020-05-29 19:46:34

 

“Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг фэйсбүүкээрээ дамжуулан олон нийтэд уриаллаа. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бол ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү
Нийтэлсэн: 2020-05-29 19:30:54

 

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Увертюра” хамтлагийн “Монгол соёл” тоглолт зургадугаар сарын 1-нд болно
Нийтэлсэн: 2020-05-29 19:13:54

 

Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 01-нд онлайн тоглолтоо хийх болсон тухайгаа өмнө нь албан ёсны цах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших