Нууц мэдээллийн уурхай

Энхийг сахиулагч Б.Цээноров: Гал нээлгүйгээр барьцаалагдсан хүнээ аварсандаа бид баяртай байна

Нийтэлсэн: 2020-04-23 10:18:26

 НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хүний амь аварчээ. Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна зэвсэглэcэн орон нутгийн долоон иргэн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийснийг ажиллагааны ахлах, ахмад Б.Цээноровоор ахлуулсан манай цэргийн албан хаагчид таслан зогсоосон байна. Хүчирхэг дээдсийн морин туурай, хүрч амжаагүй алс хязгаарт, хүний нутгийн амгаланг сахиулахаар үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдийн төлөөлөл Батсүхийн Цээноровтой ярилцлаа.

-Тухайн үед яг юу болсон бэ?

   

  -Судан Улсын Бэнтью, Парин хотыг холбосон төв зам дээр Монгол Улсын эргүүлийн бүлэг үүрэг гүйцэтгэдэг. Тухайн үед НҮБ-ын баазын зэвсэггүй бүсэд үүрэг гүйцэтгэж байсан “Зүчи” эргүүлийн бүлгээс хүч нэмэгдүүлэх шаардлагатай байгаа мэдээ хүлээж авсан юм. Орон нутгийн зэвсэглэсэн иргэд хүмүүнлэгийн байгууллагын ажилтныг хүч хэрэглэн авч явах гэсэн үйлдлийг таслан зогсоож, саатуулаад байгааг удирдлагын төвд илтгэсэн юм билээ. Үүссэн нөхцөл байдлыг үнэлж, батальоны ажиллагааны удирдлагын төвөөс надаар ахлуулсан шуурхай бүлэг томилсон. Тухайн газарт очиход нөхцөл байдал нэлээн хурцадсан байсан. Зэвсэглэсэн этгээдүүдтэй ярилцаж, тохиролцоо хийх боломжгүй байдал үүссэн нь илт. Тэдэнтэй эв зүйгээр ойлголцохыг оролдож, сөргөлдөгч хүчний удирдагчтай ярилцсан. Гэтэл бидэн рүү орон нутгийн хэлээр орилж, буу тулган сүрдүүлэн заналхийлж, хүмүүнлэгийн ажилтныг хүч хэрэглэн мотоцикл дээр суулган авч явах оролдлого хэд хэдэн удаа гаргасан. Бид цагийн байдлыг үнэлж, хүмүүнлэгийн ажилтныг хамгаалахын тулд зэвсэглэсэн этгээдүүдийн эсрэг “Хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу НҮБ-ын цэргийн сүр хүчийг үзүүлэн анхааруулах, буу цэнэглэх, зэвсэг хэрэглэхэд бэлэн байгааг хэлсэн. Гэсэн хэдий ч зэвсэглэсэн этгээдүүд шаардлагыг үл тоож, эмнэлгийн ажилтныг мотоциклд суулган зугтах оролдлого гаргасаар байлаа.

-Хүмүүнлэнгийн ажилтныг яаж аварсан бэ?

     -Бужигнаан дунд зэвсэгт этгээдүүдийн толгойлогч нь ярилцаж, үймээнээ зогсоож, эв зүйгээр учраа олох тохиролцоонд хүрсэн юм. Гэтэл зэвсэгт этгээдүүд толгойлогчийнхоо үгийг сонсохгүйгээс болоод үймээн үргэлжилсэн. Барьцаалсан хүнээ авч явах оролдлого удаа дараа гаргасан учраас тэдний замыг хаах үүрэг өглөө. “Зүчи” эргүүлийн бүлэг дөрвөн машинаар давхар хаалт тавьж, хөдөлгөөнийг нь хязгаарласан. Гэтэл тэд эсэргүүцэж, агаар руу хий буудаж, сүрийг үзүүлсэн юм. Замыг нь хаасан ч мотоциклтой учраас нарийхан замаар зугтах оролдлого гаргалаа. Энэ үед манай цэргийн багийн залуучууд барьцаалагдсан эрэгтэйд машинд суух чиглэл өгсөн юм билээ. Тэгээд манай нэг машин мотоциклтой этгээдийн урдуур хөндсөлөж зогсоход, барьцаалагдсан эрэгтэй машинд зугтаж суусан. Тэгээд л аюулгүй газар руу явж, бүрэлдэхүүнээ татах үүрэг өгч, ажиллагаагаа амжилттай дуусгасан. Буун дуу тачигнаж байсан ч манай багийнхан барьцаанд байсан хүнийг аварч чадсан. Энэ бол хамтын ажиллагаа. Зэвсэглэсэн этгээдүүд барьцаалагдсан хүнийг суулгасан машины урд хэсэг рүү хэд хэдэн удааг буудсан ч бид аюулгүй газарт очсон.

-Тухайн үед барьцаалагдсан хүний сэтгэл санаа ямар байсан бэ?

     -Ажиллагаа дууссаны дараа энэ талаар асуухад, “Намайг яагаад ингэж байгаа юм бол” гээд маш гомдолтой, сэтгэл санаа нь тогтворгүй байсан. Тэгээд аюулгүй газар очоод тайвширсан байх. Мэдээж түүний оронд хэн ч байсан айх байсан болов уу.

-Аврах ажиллагааг явуулж байхад өөрт тань юу бодогдож байв?

     -Яаж ийж байгаад барьцаалагдсан хүнийг аврах юм сан гэж бодож байлаа. НҮБ-ын мандатаар заасан үүргээ биелүүлэх ёстой гэж бодож, бид хамтдаа тэмцсэн. Дүрэмд гал нээх нь хамгийн сүүлийн арга байдаг. Тэрнээс өмнө шаардлагатай бүх арга хэмжээг авсан байх ёстой. Шат дараалсан арга хэмжээ авч, гал нээлгүйгээр барьцаалагдсан хүнээ аварсандаа баяртай байна. Тэнд ажилласан залуус ч үүргээ мэдэж байсан учраас аврах ажиллагаагаа амжилттай гүйцэтгэсэн.

-Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

       -Манай холын эргүүлийн багийн үүрэг гүйцэтгэж буй газарт нөхцөл байдал хүнд байгаа. Судан Улсын зарим газарт цагийн байдал хүндэвтэр байна. Гэхдээ бидний гүйцэтгэсэн аврах ажиллагаа бол байдаг л зүйл. Иймэрхүү ажиллагаа тохиолддог. Бид хүлээсэн үүргийнхээ мандатын дагуу л ажиллаж байгаа. Энд үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн тухайд хангалттай сайн ажиллаж байна.

-Яагаад цэргийн хүн болсон юм бэ?

      -Би Монгол цэргийн өдөр буюу гуравдугаар сарын 18-нд төрсөн. Арван жилээ төгсөөд, Батлан хамгаалахын их сургуульд суралцахаар элсэж, үүнээс хойш цэргийн амьдралтай холбогдсон. Яагаад ч юм, арми миний бүхий л амьдрал юм шиг санагддаг. Төрсөн өдрөө бодохоор ч тэр юм уу, энэ л миний орон зай шиг санагдаж, албандаа зүтгэж байна.Жижиг гэлтгүй бүх зүйлд хариуцлагатай хандах юмсан гэж боддог. Удирдаж байгаа хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ойлголцож,ажлаа хийхийг хичээдэг.

-Монголд байгаа гэр бүлийнхэндээ энэ тухайгаа хэлээгүй юм билээ?

     -Бид чинь үүрэг хүлээсэн цэргийн хүмүүс шүү дээ. Цагийн байдал, болж байгаа үйл явдал бүрийг гэр бүлийнхэндээ шаардлагагүй. Гэрийнхэн маань ч үүнийг мэддэг болохоор тэр бүр асуудаггүй.

-Манай сониноор дамжуулаад гэрийнхэндээ юу хэлэх вэ?

    -Охин маань өнгөрсөн жилийн хоёрдугаар сард төрсөн юм. Охиноо төрснөөс хойш бараг цуг байж чадаагүй. Хамт байсан өдрүүдээ тоолоод үзсэн чинь дөнгөж 20 хоног хамт байсан байна лээ. Хаврын марш тактикийн тэмцээн, ажиллагааны бэлтгэл, бусад тэмцээн гээд гэртээ орох завгүй байсаар энд ирсэн. Одоо охиныхоо зураг, бичлэгийг үзэхээр сонин мэдрэмж төрөөд байдаг юм. Охинтойгоо тоглохыг, “Аав аа” гэж дуудахыг нь сонсохыг маш их хүсэж байна. “Эхнэр, охин хоёртоо маш их хайртай шүү” гэж хэлмээр байна. Монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Удахгүй уулзахын ерөөл өргөе.

Д.Чанцалдулам

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-30 11:36:28

 

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-30 11:32:07

 

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-30 11:28:30

 

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:21:40

 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:16:53

 

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:12:53

 

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-05-30 11:08:06

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 25-наас тавдугаар сарын 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг уриаллаа
Нийтэлсэн: 2020-05-29 19:46:34

 

“Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг фэйсбүүкээрээ дамжуулан олон нийтэд уриаллаа. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бол ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү
Нийтэлсэн: 2020-05-29 19:30:54

 

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Увертюра” хамтлагийн “Монгол соёл” тоглолт зургадугаар сарын 1-нд болно
Нийтэлсэн: 2020-05-29 19:13:54

 

Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 01-нд онлайн тоглолтоо хийх болсон тухайгаа өмнө нь албан ёсны цах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших