Нууц мэдээллийн уурхай

“Нандин нас” хүүхдийн киног гаргаж буй “Боловсрол суваг ТВ”-дээ баярлалаа

Нийтэлсэн: 2020-04-24 15:05:37

 

 

“Боловсрол суваг ТВ” бол байгуулагдсан цагаасаа эхлээд хүүхдэд зориулсан, тэдний хүмүүжил, боловсрол руу чиглэсэн олон контент нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж, хүүхдийн гэсэн уран бүтээл болгоныг дэмжиж ирсэн. Энэ утгаараа ч хаана , хэн хүүхдэд зориулсан бүтээл туурвина, түүнийг дэмжиж байдаг билээ. Саяханаас тус телевиз “Төгс хөгжил” пропакшингийн бүтээл болох “Нандин нас” олон ангит кино гаргаж эхэлсэн. Энэхүү кино нь өсвөр насны хүүхдүүдийн  амьдралыг бодитоор харуулсан бөгөөд 04 сарын 22 нд гарсан 8-р анги дээр хүүхдүүд үнсэх шийтгэлтэй тоглоом тоглодог хэсэг гарсан нь эцэг эхчүүдийн эгдүүцэл дургүйг хүргэж сошиал орчинд олон шүүмжлэл дагуулаад байна. Энэ байдлаас болж “Нандин нас” киноны зохиолч, найруулагч Ж.Буянтөгс өөрийн фэйсбүүк хуудаснаа дараах тайлбарыг оруулсан байна. Та бүхэнд энэхүү тайлбарыг бүрэн эхээр хүргэж байна.

Ж.Буянтөгс: Хүүхдүүд үнсэлцэж болохгүй гэдгийг тэд ашгүй анзаарч харж эхэллээ.

ЭМЯ-ны судалгаанаас харахад жилд дундажаар 1500-1600 өсвөр насны хүүхэд жирэмсэн болдог, үр хөндүүлдэг гэсэн тоо баримт байгаа нь сэтгэл өвтгөж байна.

Бид хүүхдээ ийм байдалд хүргэхгүйн тулд анхаарал тавих шаардлагатай байна.

Энэ кино гарсанаар эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг анзаарах, анхааруулах зорилго маань биелэлээ олсоор байна.

Кинонд маань хүүхэд хамгаалал, хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон мессэж хүрэх болно. Бид өөрсдийн туулж өнгөрөөсөн өсвөр үе шигээ өнөөгийн хүүхдийн ертөнцийг үнэлж болохгүй ээ.  Таны хүүхэд үнсэлцдэггүй байж болно,  гэхдээ томчууд бидний анзаарангуй, хараа хяналт сул байгаагийн уршигаар амьдралд хөл алдаж,  жирэмслэж байгаа нэгэн дэргэд нь тун ойр байгаа гэдгийг та мэдэж байгаа.  Харин ч “Боловсрол суваг ТВ” ээж аавуудын нүдийг нээж, хүчтэй дуугархад минь хүч нэмж бидний уран бүтээлийг телевизийн сувагаараа гаргаж, олон хүнд хүргэж өгч байгаад талархаж байна. Яг үнэндээ бол ажил, ажил гээд үр хүүхэддээ зав, цаг маш бага гаргадаг аав ээжүүд гэнэт сэрлээ... Тэд одоо өсвөр насны хүүхэдтэй гэдгээ ухаарлаа... Хүүхдүүдээ ангийн найз нөхөд, хэн нэгэнтэй амралт, зугаалгаар явуулахдаа хамт явж байгаа хүмүүс нь, нөхөрлөж байгаа найзууд нь ямар хүмүүс байгааг анзаарах ёстойг, үр хүүхэдтэйгээ ярилцах ёстойг ойлголоо.Энэ мэтчилэн өсвөр насны хүүхдэд учирч болох олон хүнд асуудал байдгийг Өсвөрийн клиник, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс бүгд дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж эхэллээ. Хүүхдэд зориулсан кино уран бүтээлийг хүүхэд л үздэг гэсэн ойлголтоосоо салах цаг ирсээн аав, ээжүүдээ. Хүүхдийн киног аав ээ, ах эгч, эмээ өвөө, сурган хүмүүжүүлэгч багш нар та бүгд үзэж байж хүүхдийн хүмүүжлийн талаар илүү ойлголт, мэдээлэлтэй болох юм. Энэ л уран бүтээлчид бидний зорилго, та бүхэнд хүргэх гэсэн утга санаа билээ. Хүүхэддээ цаг зав гаргацгаая, таны хүүхэд хэнтэй нөхөрлөж, хаагуур явж, юу хийж байгааг мэддэг байцгаая. Гол нь хүүхэдтэйгээ маш сайн ярилцлагч, дотны анд нь байгаарай аав, ээжүүдээ. Гэр бүл болгон аз жаргалтай, хүүхэд бүр инээд хөөртэй, айдасгүй орчинд, айдасгүй нийгэмд эрүүл энх өсөж торинох болтугай.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-30 11:36:28

 

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-30 11:32:07

 

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-30 11:28:30

 

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:21:40

 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:16:53

 

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:12:53

 

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-05-30 11:08:06

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 25-наас тавдугаар сарын 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг уриаллаа
Нийтэлсэн: 2020-05-29 19:46:34

 

“Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг фэйсбүүкээрээ дамжуулан олон нийтэд уриаллаа. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бол ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү
Нийтэлсэн: 2020-05-29 19:30:54

 

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Увертюра” хамтлагийн “Монгол соёл” тоглолт зургадугаар сарын 1-нд болно
Нийтэлсэн: 2020-05-29 19:13:54

 

Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 01-нд онлайн тоглолтоо хийх болсон тухайгаа өмнө нь албан ёсны цах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших