Нууц мэдээллийн уурхай

Ж.Оймандах: Шударга бус тогтолцоог өөрчилсөн шилдэг туршлагыг нэн тэргүүнд нутагшуулах хэрэгтэй

Нийтэлсэн: 2020-05-19 12:10:30

 

Мэргэшил:                Олон улсын хуульч, доктор
Боловсрол:              Москвагийн ОУХИСургууль (ОХУ),
                                   Виржиния Их Сургууль (АНУ)

УИХ-д бие даан нэр дэвшихийг горилогч Олон улсын хуульч, доктор Ж.Оймандахтай ярилцлаа.

-УИХ-д эдийн засагч, хууль эрх зүйч хүмүүс түлхүү байгаасай гэсэн санал, хүсэл байгаад ч эцсийн дүнд хүссэн хүмүүс гарч чаддаггүй явсаар өнөөдрийг хүрлээ. Өөрөөр хэлбэл мөнгө, амлалтанд олон нийт хууртсаар байна. Та үүнийг засах ямар арга зам байна гэж хардаг вэ?

-Сонгуулийн тогтолцоог сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Тогтолцоог өөрчлөхийн тулд хуулиа өөрчлөх хэрэгтэй. Түүнээс гадна сонгуулийн явцын шударга, ил тод явуулах зорилгоор иргэний байгууллагуудтай бид болох ёстой. Төрийн бус байгууллагын институцийн нэмэр алга гэдгийг бид энэ 30 жилийн түүхээс харлаа. Одоо харин “олон нийтийн институц”-ийг Монголд хуулиар баталгаажуулах хэрэгтэй.

Олон нийтийн институц буюутийм байгууллага ньтөр, нийгэм болон хувийн хэвшлийн дунд нийгмийн төлөөллийг хангаж өгдөг дэлхийн хамгийн сүүлийн хөгжил болоод байна. Түүний өвөрмөц онцлог нь олон.

Жишээлбэл, тийм байгууллага тэнцүү байдлаар төр, хувийн хэвшил болон олон нийтээс санхүүжилт аа авдаг тул аль нэг тал нь өөртөө илүү үйлчлэхийг шаардаж чаддаггүй юм. Харамсалтай нь одоогийн байдлаар “олон нийтийн институц”-ийг санаатайгаар Монголд үгүй болгож түүний оронд амархан нөлөөлөлд автах боломжтой институц буюу “ТББ”-ыг хөгжүүлээд байгаа нь цаанаа нууц тоглоом үүсгэж байгаа мэт хардах сэтгэл төрүүлж байна.        

- Олон нийтийн шүүмжлэл дагуулдаг зүйлийн нэг нь бизнес эрхлэгчдээ дарамталдаг, шударга бус өрсөлдөөн байгааг онцолдог. Төр хувийн хэвшил рүү хэт халдан, бизнесийг нь унагах алхам, шийдвэр гаргадаг. Түүний нэг томоохон жишээ бол ЖДҮ. Та энэ мэт хууль бус үйлдлийг  дахин давтагдахгүй байх ямар гарц байна гэж хардаг вэ?

-Энэ асуултад нэг өгүүлбэрээр хариулах боломжгүй юм. Гэхдээ аливаа алдаа, доголдлын суурь анхдагч шалтгааныг бид олж чаддаг болгомоор байна. Тэгээд тус шалтгааныг олчхоод хамгийн зөв бөгөөд нийгэмд ээлтэй шийдэл гаргаж сурмаар байна. Тэгсний дараа л зөв шийдэл яримаар байна.  

ЖДҮ-ийн сангаас мөнгө хулгайлсан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой. Тэр хүмүүст зөв бөгөөд хамгийн гол нь шударга хуваарилалт хий гэж өгөөд байхад бүр өөрсдөө авчихсан явж байсан шүү дээ. Ийм, жудаггүй “идэж, уусан” жишээ манай улсад хирээс хэтэрч байна. Шийдэл нь цогц арга хэмжээ авах шаардлагатай тул нэг өгүүлбэрээр яриад дуусахгүй, Гэхдээ нэг зүйлийг нэн яаралтай хийх хэрэгтэй. Тэр нь, бусад улсад хэрхэн ийнхүү асуудалтай тэмцэж чадсан сайн туршлагаас судлан нутагшуулах хэрэгтэй.

- Бие даагчдыг дэмжихгүй байх тухай зарим нэг сайт, нийгмийн сүлжээнд мэдээлэл харагдах юм. Шинэ, намын харьяалалгүй хүн сонгох хэрэгтэй байгааг энэ олон жилийн сонголт бидэнд харуулж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Ардчилсан нийгмийн язгуур зарчим нь хүний эрх юм. Бие даагч бол хувь хүн. Тэр хүний эрхийг нь өөртөө булааж авах санаархал зарим жудаггүй намуудад харагдаад байна. Бие даагч бол аливаа намд захирагдахгүй хувь субъект болохоор түүнээс болгоомжилж эмээгээд байх шиг. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21-р зүйлд  “Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй.” гэж заасан байдаг. Монгол Улс энэхүү тунхаглалыг хүлээн зөвшөөрөөд удаж байгаа. 

Тэгэхээр, хэрэв бие даагчийн эрхэд халдах юм бол Монгол Улс олон улсын тунхаглалд халдаж олон улсад нэр хүндээ унагаан найрсаг харилцаагаа алдана гэсэн үг юм.  Олон улсад нэр хүндээ алдвал олон “хар жагсаалт”-ад шууд орж Монголын эдийн засгийн болоод нийгмийн амьдралд шууд утгаараа аюул тулгарна. Иймд, бид амаа нээхээс өмнө тухайн салбарын олон зөвлөх экспертээс эхлээд сайтар судалдаг дадалтай болмоор байна гэдгийг хэлмээр байна.

-Та  яагаад бие дааж УИХ-д нэр дэвших болсноо тайлбарлаж өгнө үү?

-Улс төрийн тогтолцоо гажуудаж авилгын тогтолцоо ноёрхох аюултай Монгол Улсад  тулгараад байна. Олон улсын зүгээс олон удаа биднийг өршөөж толгойг мань илсэн болов ч бид чин сэтгэлээсээ суралцаж хэрэгжүүлэх хүсэл алга. Үүнд, намуудын буруу хөгжил шууд нөлөөлж байгаа нь ойлгомжтой.

Иймд, олон улсын сайн туршлагыг Монголд нутагшуулж харин нутагшуулсан олон улсын “муу” туршлагыг авч хаях ажлыг хийх хүсэлтэй. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагуудаас бидэнд санал болгосон хууль тогтоомжууд өөрчлөн өөрийн далд бүлгүүдэд зориулж оруулсан “муу, буруу, жудаггүй” зохицуулалтыг авч хаяж өөрчилнө гэсэн үг.  

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Шалтгаан нь маш энгийн. Хүмүүсийн намд итгэх илтгэл үнэмшил унасан, улмаар тодорхойгүй орон зай үүсч түүнд бие даагчид орж ирж байна.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?
-Хамгийн том нь гэвэл намд захирагдахгүй түүнийг сонгосон ард иргэддээ л захирагдаж хариуцлага хүлээнэ.     

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

-Баярлалаа. 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-30 11:36:28

 

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-30 11:32:07

 

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-30 11:28:30

 

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:21:40

 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:16:53

 

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:12:53

 

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-05-30 11:08:06

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 25-наас тавдугаар сарын 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг уриаллаа
Нийтэлсэн: 2020-05-29 19:46:34

 

“Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг фэйсбүүкээрээ дамжуулан олон нийтэд уриаллаа. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бол ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү
Нийтэлсэн: 2020-05-29 19:30:54

 

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Увертюра” хамтлагийн “Монгол соёл” тоглолт зургадугаар сарын 1-нд болно
Нийтэлсэн: 2020-05-29 19:13:54

 

Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 01-нд онлайн тоглолтоо хийх болсон тухайгаа өмнө нь албан ёсны цах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших