Нууц мэдээллийн уурхай

Л.Орхон: Монголын улс төрчид бусдын хоолыг булаадаг луйварчдын баг болчихсон

Нийтэлсэн: 2020-05-20 11:38:19

 

 
УИХ-д бие даан нэр дэвшихийг горилогч Техникийн ухааны доктор, профессор Л.Орхонтой ярилцлаа.
 
-Уул уурхайн салбар эрчимжиж, Монгол Улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа ч нөгөө талдаа байгалийн нөхөн сэргээлт хийлгүй үлдээснээс сүйтгэгч нэр зүүх болсон. Та хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарах ямар асуудал байгаа гэж боддог вэ?
 
-Монгол Улсад өнөөгийн байдлаар 50 гаруй төрлийн 3000 гаруй орд байгаа ба нийт нутаг дэвсгэрийн 5.5 хувийг эзэлдэг. Уул уурхайн салбар нь Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг боловч нөхөн сэргээлт хийдэггүй компаниуд мөн нөхөн сэргээлт хийлгүй зөвхөн олборлолт явуулж уурхайн овоолгыг шинэ технологи гарахаар олборлоно гэсэн компаниуд бас байна. Жишээ нь: Эрдэнэтийн УБҮ, зарим нэг алтны компаниуд. Эсрэгээрээ нөхөн сэргээлтийг маш сайн хийж гүйцэтгэдэг компаниудад Багануурын нүүрсний уурхай, Монполимет, Бороо гоулд гэх мэт.
 
 
 
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төрөл бүрийн төсөл, судалгаа явуулдаг боловч, төрийн бодлогод нөлөөлдөг түүнээс улбаалж хууль, эрх зүй боловсронгуй болдог эсэхийг үнэндээ сайн мэдэхгүй юм. Хэрэв хууль байдаг бол тэр нь ямар ч байсан хуулийн цоорхойг ашиглан хэрэгждэггүй гэж миний бие боддог. Тиймээс хуулиа боловсронгуй, товч тодорхой, иргэдэд ойлгомжтой байж, хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ.
 
 
 
-Төр түшилцэх хүн туршлагатай байх ёстой гэсэн үгээр шинэ хүмүүсийг сонгох боломжийг хаах явдал байдаг. Төр түшилцэхэд олон жилийн туршлага хэрэгтэй юу эсвэл төрдөө үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэл чухал уу?
 
-Ер нь төр түшилцэнэ гэж ярихаас илүүтэй иргэд сонгогчдыг төлөөлж байгаа төлөөлөгч гэвэл зохистой юм болов уу гэж боддог. Мөн төрд ард иргэддээ үйлчилдэг, үнэнч, сэтгэлтэй, сэтгэлгээтэй, эх оронч, эрдэмтэн, инженер хүн байх ёстой. Туршлагатай хүн гээд сайн зүйл дагуулахгүй, муу муухай зүйлийг хаацайлж,бүлэглэл хамгаалагч болж буйг бид харсаар байна. Сэтгэлтэй, зүтгэлтэй, шударга хүнийг олон нийт үгүйлж байна.
 
-Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч. Олон хүн ирээдүйнхээ төлөө ийм алхам хийж байгаагаа онцолдог?
 
-Тийм ээ. Миний бие энэ талаар боддог ч үгүй байлаа. Гэвч сүүлийн хоёр жилд өнгөрсөн 20 жилд юу болов гээд уншаад судлаад үзсэн чинь энэ улс төр гэдэг чинь бөөн булхай луйварчдыг баг болчихсон, бусдын хоолыг булаагаад сууж байхыг мэдэрсэн. Ийм хүмүүсийн үнэн төрхийг олон түмэнд  тайлбарлаж ойлгуулж өгөх хэрэгтэй гэдгийг ухаарч энэ алхмыг хийж байна.
 
-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?
 
-Намын дотор болж буй үйл явдлыг олон нийт дэлгэсээр байна.Тэд юу хийж, ямар арга замаар төрийн эрхэнд гарах гэж байгааг би хэд хэдэн харж байна.
1. Намдаа гомдсон хүмүүс байна
2. Намаа шантаачилж буй хүмүүс
3. Хэн нэгний гар хөл бологсод
4. Хамгийн ноцтой нь өс хонзонгийн талбар болгож байгаа явдал юм.
Ер нь энэ 30 жил бид хүссэн хөгжилдөө хүрч чадав уу, бидний сонгосон ардчилал энэ мөн үү гээд өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Олон хүн үгүй л гэж хариулах байх. Тиймээс энэ жил олон бие даагчид ийнхүү гарч ирж, нийгмээ энэ хүмүүсээс цэвэрлэхийг хүсч байна. Нэг ёсондоо бие даагчид гэдэг бол нийгмийн захиалга юм.
 
-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?
 
-Одоо иргэд, сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэж байгаа. Иймд ЗӨВ хүнээ л сонгоосой гэж хэлэх байна. Учир нь: Нам гэж байхгүй харин эрх ашиг, бүлэглэл гэж бий гэж миний бие Facebook, Twitter-ээр бичиж байсан.
 
-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.
 
-Та бүхэнд  ч гэсэн амжилт хүсье, баярлалаа.
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА
Нийтэлсэн: 2020-05-30 11:36:28

 

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-30 11:32:07

 

ЦАХИМААР БАРАА ХУДАЛДАН АВДАГ ИРГЭДИЙГ СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-30 11:28:30

 

МОНГОЛ УЛС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ХАНГАЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН ГЭЖ ФАТФ ДҮГНЭЛЭЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:21:40

 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:16:53

 

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын гишүүд цахимаар хуралдлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Нийтэлсэн: 2020-05-30 11:12:53

 

Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-05-30 11:08:06

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 25-наас тавдугаар сарын 29-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг уриаллаа
Нийтэлсэн: 2020-05-29 19:46:34

 

“Сахигтун Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Наранбаатар АН-ын 100 саяынханд хандив өгөхгүй байхыг фэйсбүүкээрээ дамжуулан олон нийтэд уриаллаа. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан бол ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү
Нийтэлсэн: 2020-05-29 19:30:54

 

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Увертюра” хамтлагийн “Монгол соёл” тоглолт зургадугаар сарын 1-нд болно
Нийтэлсэн: 2020-05-29 19:13:54

 

Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 01-нд онлайн тоглолтоо хийх болсон тухайгаа өмнө нь албан ёсны цах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших