Нууц мэдээллийн уурхай

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил хийгдэж байна

Нийтэлсэн: 2020-05-21 20:02:43

 

 

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн үүрэг, Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу, Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм журмын зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй хашааг буулгах, шинэчлэх ажил нийслэлийн хэмжээнд явагдаж байна.
Нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгүүд зөрчил үүсгэсэн ААНБ, хувь хүмүүст шаардлага тавьж, зөвлөмж өгөх ажил хийгдсэн бөгөөд явган хүний зам хаасан, иргэдийн амьдрах орчинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн газар болон барилгын түр хашааг буулгах, стандартын шаардлагад нийцүүлэх ажлууд хийгдэж байна.

Явцын талаар товч дурдвал:

  • БЗД-ийн 19-р хорооны Хамтын хүч констракшн ХХК-ний 60 айлын орон сууцны гадна авто замыг хаасан зөрчилтэй хашааг албадан буулган, авто замын хөдөлгөөнийг нээж хэвийн үйл ажиллагаанд орууллаа.
  • БЗД-ийн 22-р хорооны Ойн бүргэд ХХК-ийн гүйцэтгэж байгаа үйлчилгээний төвтэй 288 айлын орон сууцны барилгын гадна хашааг албадан буулгаж стандартын шаардлагын дагуу шинээр хийх үүрэг өгч ажлыг эхлүүлээд байна.
  • БЗД-ийн 5-р хорооны Сэнгүр горхи хотхоны баруун талд шаардлага хангаагүй барилгын түр хашааг буулгаж явган хүний замыг чөлөөлөв.
  • БГД-ийн 4-р хорооны хойд талд байрлах явган зорчигчийн зам хааж тагласан гражыг тус дүүргийн газрын албатай хамтран буулгав.
  • БГД-ийн 5-р хорооны Тэмүүлэл хотхоны хойд талын граж яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саад учруулж байсан тул буулгав.
  • БГД-ийн 15-р хороо, 40-р сургуулийн хойно иргэн Лхагвасүрэнгийн барилгын түр хашааг стандартын дагуу болгох зорилгоор буулгах ажлыг тус тус эхлүүллээ.
  • БГД-ийн 7-р хорооны үйлчилгээний зориулалттай барилгын гадна хашааг буулгаж байна.

Албадан буулгах ажил маргааш Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилнэ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ж.Батбаясгалан: Агаарын бохирдолтой тэмцэх асуудалд хүн бүрийн оролцоо чухал
Нийтэлсэн: 2020-08-07 15:18:15

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 6, 7 дугаар сард орсон аадар борооноос үүссэн хохирлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа.Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад нийт 13574 м ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв
Нийтэлсэн: 2020-08-07 15:15:23

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Кембриджийн олон улсын хөтөлбөртэй сургуулийн тоог нэмэгдүүлнэ
Нийтэлсэн: 2020-08-07 11:55:08

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малонтой уулзаж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Уулзалтын хүрээнд Их Брит ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Амралтын өдрүүдэд дараах чиглэлүүдэд авто замыг хэсэгчлэн болон бүрэн хаана
Нийтэлсэн: 2020-08-07 11:51:58

 

Амралтын өдрүүдэд дараах авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж зам засвар, дулаан, бохирын шугам татах болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээр болжээ. Иймд жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг Тээвр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр Япон улсаас 257 иргэн эх орондоо ирнэ
Нийтэлсэн: 2020-08-07 11:47:49

 

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан.Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу Токио-Улаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

20 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН Б.ЭРДЭНЭБАТАД 7 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Нийтэлсэн: 2020-08-07 11:41:02

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нэгдүгээр ангид шинээр элсэгчдээс 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна
Нийтэлсэн: 2020-08-07 11:31:45

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийв. Тэрбээр “Боловсрол шинжлэх, ухааны яамнаас ирүүлсэн үүрэг чи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.07-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-08-07 11:27:39

 

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.07-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дарь-Эхийн зам засварт хөрс солих нөхцөл байдал үүссэн тул зорчих хэсгийг нээх хугацааг хойшлууллаа
Нийтэлсэн: 2020-08-07 11:14:17

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо
Нийтэлсэн: 2020-08-07 11:07:27

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр НҮБ-ын шилжилт хөдөлгөөний мэргэшсэн байгууллага Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын төлөөллүүдтэй уулзлаа. Монгол дахь салбар нь дотоодын шилжилт хөдөлгөөний талаар бодит ца ..

Сэтгэгдэл бичих Цааш унших