Нууц мэдээллийн уурхай

Италийн брэндүүд “Монголын Хаан Ширхэгт” ноолуурыг захиалав

Нийтэлсэн: 2020-05-22 11:50:15

 Монгол ноолуурын өнгө болон давуу шинж чанарт тулгуурлан “Монголын Хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах ажлыг амжилттай хийж байна. “Монголын Хаан ширхэгт” тохирлын тэмдэг нь дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэлээр үйлдвэрлэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчлэх тэмдэглэгээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний гарал үүслийн ба чанарын баталгаа юм. Энэхүү гарал үүсэл, чанарын баталгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гэрчилгээг Ханбогд Кашимер ХХК өнгөрөгч 2019 онд авч анхны “Монголын Хаан ширхэгт” тохирлын тэмдэгтэй хялгасыг нь ялгасан ноолуурыг Итали улс руу экспортолж байсан юм. Ханбогд Кашимер ХХК нь анхан шатны ноолуур боловсруулах 20 жилийн туршлагатай, 12 аймагт өөрийн түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчтэй ноолуурын салбарын томоохон компаниудын нэг юм. Энэ жилийн хамгийн нарийн микронтой ноолуур буюу “Хаан ширхэгт”-ийн стандартыг Сүхбаатар аймгаас бэлтгэсэн ноолуур \15,8-16,1 микрон\ хангасан байна. Манай улс жилд 9800-10 000 тонн ноолуур бэлтгэдэг нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн 40 гаруй хувь юм. Одоогоор манай улсаас бэлтгэгдэж байгаа ноолуурын 20-30 хувь нь “Хаан ширхэгт”-ийн стандартыг хангаж байгаа юм. Хамгийн нарийн ширхэгт буюу тансаг зэрэглэлийн, чанар сайтай “Хаан Ширхэгт” ноолуурыг дэлхийн брэндүүд хэдийнэ хүлээн зөвшөөрч, тэдний хүсэн хүлээдэг бүтээгдэхүүн болоод байна. Тухайлбал, Ханбогд Кашимер ХХК Итали улсаас 100 тонн “Хаан ширхэгт” стандартын ноолуурын захиалга авч, эхний бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар бэлтгэж байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, тус компанийн экспортын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ, “Хаан ширхэгт” брэндийг дэлхий дахинд таниулах чиглэлээр хийсэн ажлын үр дүн эхнээсээ гарч байгааг харахад таатай байна. ХХААХҮЯамнаас малчдад ноолуурын анхан шатны бэлтгэлээ чанартай хийх, үнэ цэнийг нь хадгалахыг байнга зөвлөж байсан. Цаг уурын эрс тэс нөхцөл, бэлчээрийн маллагаанд зохицсон монгол малаас гардаг түүхий эдийн чанар дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг. Зөөлөн алт гэгддэг энэ онцгой түүхий эдийн дулаан хадгалах, агаар нэвтрүүлэх чанар, зөөлөн, тансаг шинж, нарийн ширхэглэг, эдэлгээ даадаг зэрэг нь брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд ноёрхох давуу талыг бүрдүүлж байдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн жилийнхээс 5 дахин их захиалга ирсэн гэж бодож байна. Тэр дундаа Сүхбаатар аймгийн малчид маань “зөөлөн алт”-ынхаа чанар нэр хүндийг өндөрт өргөж байгаад салбарын сайдын хувьд ихээхэн талархаж байна гэлээ. Ханбогд Кашимер ХХК-ийн захирал Ч.Ганцэцэг, Бид Хөвсгөл, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Архангай, Дорноговь, Говь-Алтай, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудад түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчийн газруудыг байгуулсан. Эдгээр аймгаас шаардлага хангасан, сайн чанарын ноолуурыг бэлтгэж байна. Жилд 1000 тонн самнасан ноолуур боловсруулах, 100 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, тогтвортой, чанартай ноолуурыг бэлтгэн нийлүүлэгч компани. Англи, Итали, Хятад, Герман, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улс руу дэлхийд танигдсан брэндүүдийн өндөр зэрэглэлийн чанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг бэлтгэн нийлүүлдэг. Энэ жилийн хувьд томоохон захиалга ирээд байсан “Хаан ширхэгт”-ийн өндөр стандартыг Сүхбаатар аймгийн ноолуур хангасанд маш их баяртай байна. Цаашид бусад аймгуудад энэхүү стандартыг хангахад туслах чиглэлээр малчидтайгаа хамтарч ажиллахаар төлөвлөж байна гэв.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв
Нийтэлсэн: 2020-11-28 11:13:35

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхлээд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийг хэлэлцлээ
Нийтэлсэн: 2020-11-28 11:11:40

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцлээ. Уг баримт бичигт Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу
Нийтэлсэн: 2020-11-27 12:01:25

 

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой
Нийтэлсэн: 2020-11-27 11:46:45

 

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЗАГВАР ӨМСӨГЧ С.САРНАЙ ШИНЭ ДУУ ГАРГАЖЭЭ
Нийтэлсэн: 2020-11-27 11:43:04

 

"MONROZE" брэндийн үүсгэн байгуулагч загвар өмсөгч С.Сарнай олон салбарт өөрийн хүчийг сорьж яваа залуу эмэгтэй. Мэргэжил нэгт залуутай гэр бүл зохиож хоёр хүүхдийн эцэг эх болсон.Боловсрол суваг телевизийн бүтээл "Яг түүн шиг" шоунд ор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын тал БНХАУ-аас нийт өрийг тэглэхийг хүслээ
Нийтэлсэн: 2020-11-27 11:33:10

 

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо.Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Самарчид гэх тодотголтой иргэд нийслэл рүү нэвтрэхээр эмх замбараагүй байдал үүсгэжээ
Нийтэлсэн: 2020-11-27 10:51:34

 

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 61-ийн гарам дээр үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Арваннэгдүгээр сарын 25 буюу Сонгинохайрхан дүүргий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

1000 ОР ДЭЛГЭХЭД БЭЛЭН БАЙНА
Нийтэлсэн: 2020-11-27 10:48:41

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭДИЙГ ОРОН НУТАГТ НЬ БУЦААХ ХУВААРЬ ГАРЛАА
Нийтэлсэн: 2020-11-27 10:42:04

 

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг з ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш олгох ажил хэвийн үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-11-27 10:33:58

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар  Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажиллалаа. Тус цэгт 7, 10, 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд түлш тараах ажлыг зохион байгуулж байв. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших