Нууц мэдээллийн уурхай

БХЯ-нд нэг сая юанийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө

Нийтэлсэн: 2020-05-26 14:49:39

 

БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд зориулан нэг сая юанийн үнэ өртөг бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, эмнэлгийн ажилчдын хамгалалтын хувцас хэрэгсэлийг буцалтгүй тусламжаар өгч буйг Элчин сайд Цай Вэнруй Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод хүлээлгэн өглөө.

Хил хязгааргүй тархаж буй цар тахалтай манай улс тууштай тэмцэж байгаа бөгөөд батлан хамгаалах салбарын үүрэг оролцоо чухал байр суурь эзэлж байна. Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн тусгаарлалт, эмчилгээний гол нэгж болон ажиллаж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд хамгаалах хэрэгсэлт хангалттай, найдвартай бол гадагш халдвар тархахгүй байх, тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах боломжтой болж байгаа юм.

Тусламжийн хэрэгсэлийг хүлээн авах үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цар тахалтай тэмцэж байгаа үед БНХАУ-ын Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчнээс бодитой туслалцаа үзүүлж нэг сая юанийн үнэ бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгсэл, тусгай зориулалтын багаж хэрэгсэл хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Хоёр орны хамтын ажиллагаа төдийгүй, энх тайвныг тогтоох, цэргийн итгэлцэл, стратегийн түншлэлийн харилцаанд томоохон хувь нэмэр оруулсан үйл явдал болж байна. Манай улсын хувьд хил хязгааргүй тархаж байгаа цар тахалтай тэмцэхэд өөрөөсөө шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Азаар дотооддоо халдвар тараагүй хяналтанд байлгаж чадаж байгаа. Олон улсын туршлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс харахад тэргүүн эгнээнд байгаа эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах асуудал чухал байна. Ингэж чадсанаар эрүүл мэндийн салбарынхнаа хамгаална, нийгэмд халдвар тархахгүй байх нөхцөл бүрдэнэ. Цэргийн төв эмнэлэг корона  вирусын халдвараас сэргийлэх, тэмцэх ажилд эрүүл мэндийн салбарын нэг бүрэлдэхүүн хэсэг болж үүрэг хүлээн ажиллаж байна. Цэргийн төв эмнэлэгт гаднаа ирж тусгаарлагдаж байгаа эмнэлгийн хяналтанд байж эмчилгээ хийлгэх шаардлагатай, суурь өвчтэй, хагалгаанд орсон, эмчилгээнээс ирсэн хүмүүсийн эмчилгээг үргэлжлүүлэн хийх ажлыг давхар гүйцэтгэж байна. Манай эмнэлгийн эмч, ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ээлжээр ажиллаж байгаа учир тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах, гадагш халдвар алдахгүй байхад анхаарч ажиллаж байна. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа боловч бид хамтдаа цар тахалын гамшгийг даван туулна гэдэгт итгэлтэй байна. Батлан хамгаалахын сайдын хувьд, зөвлөлийн гишүүд, Цэргийн төв эмнэлгийн хамт олон, бие бүрэлдэхүүний өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа  илэрхийллээ.

Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй Хятадын ард түмэн тахал өвчинтэй тэмцсэн хүнд хэцүү үед Монгол Улсын төр засаг, ард түмэн бидэнд сэтгэлийн дэм үзүүлж тусгамжийн гараа сунгасан билээ. Хубэй мужид цар тахалтай тэмцэж буй цэргийн эмнэлгийнхэнд Батлан хамгаалах яам, Жанжин штаб, зэвсэгт хүчнийхэн хандивын гараа сунгасан билээ. Энэ нь хоёр орны зэвсэгт хүчний салбарын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг харуулсан юм. Хятадын ард түмэн, тэр дунаа зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бид мартахгүй. Монголын ард түмэн цар тахалтэй тэмцэхэд үр дүнтэй ажиллаж байгааг энд дурдах хэрэгтэй. Монгол Улс дотооддоо халдвар гарсан тохиолдол гараагүй байгаа нь бахархалтай юм. Гадаадаас тээвэрлэгдэн ирж байгаа  хяналтандаа авч чадаж байна. Монголын зэвсэгт хүчиний цар тахалтай тэмцэх ажлыг нь дэмжиж Хятадын Батлан хамгаалах яамнаас хамгаалах хувцас хэрэгсэл, эмнэлгийн хэрэгслийг тусламж болгон өгч байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа тасралтгйү өргөжин хөгжиж байна. Та бүхэнд эрүүл энх, ажлын амжилт хүсье гэсэн юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Нийтэлсэн: 2020-07-10 13:13:12

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-07-10 11:44:35

 

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийтэлсэн: 2020-07-10 11:31:05

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
Нийтэлсэн: 2020-07-10 11:07:18

 

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
Нийтэлсэн: 2020-07-10 11:03:14

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Истанбул-УБ чиглэлээр ирж буй бүсгүй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:51:13

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:45:59

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:42:56

 

Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
Нийтэлсэн: 2020-07-10 10:38:51

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.Тухайлбал, Монгол Улс өнөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр:Эндээс явуулсан хүмүүсийн нэрийг хассан тохиолдол нэг бус удаа гарсан
Нийтэлсэн: 2020-07-10 10:31:34

 

Ч.БолортуяаУлсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдрийн байдлаар хэчнээн өргөдөл, гомдол ирсэн бэ. Хэрхэн шийдвэрлэв?-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой к ..

Сэтгэгдэл бичих Цааш унших