Нууц мэдээллийн уурхай

Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна

Нийтэлсэн: 2020-05-27 12:00:07

 

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас хамтран дээрх чиглэлээр хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулж ажиллаж байна.

Хотын Захирагчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд олон жил стандартын дагуу ашиглагдаагүй явган хүний авто зам хааж хашаалсан, орчны аюулгүй байдлыг зөрчсөн хашаануудыг албадан буулгалаа.

Энэ талаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батчимэг “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангуулах шаардлагатай 147 хашаа байна гэсэн тооцоо гарсан. Үүнээс мэдэгдлээ аваад өнгө үзэмжээ сайжруулья гэсэн 48 аж ахуйн нэгж байна. Энэ ажил дүүргийн 11 дүгээр хорооноос эхэлж, өнөөдөр ХААИС-ийн баруун талд байрлах гурван газар эзэмшигчтэй боловч газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хог шороонд дарагдсан хашаа байсныг албадан буулгаж, явган хүний замыг чөлөөлж байна” хэмээв.

Нийслэлийн хэмжээнд энэхүү чиглэлээр газар дээр нь үзлэг шалгалт хийж, 150 байршилд 420 обьектэд зөрчил илрүүлэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд үүний дагуу зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдэд барилга, газрын хашааг албадан буулгах ажил үргэлжилнэ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Нийтэлсэн: 2020-07-10 13:13:12

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-07-10 11:44:35

 

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийтэлсэн: 2020-07-10 11:31:05

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
Нийтэлсэн: 2020-07-10 11:07:18

 

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
Нийтэлсэн: 2020-07-10 11:03:14

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Истанбул-УБ чиглэлээр ирж буй бүсгүй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:51:13

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:45:59

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:42:56

 

Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
Нийтэлсэн: 2020-07-10 10:38:51

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.Тухайлбал, Монгол Улс өнөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр:Эндээс явуулсан хүмүүсийн нэрийг хассан тохиолдол нэг бус удаа гарсан
Нийтэлсэн: 2020-07-10 10:31:34

 

Ч.БолортуяаУлсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдрийн байдлаар хэчнээн өргөдөл, гомдол ирсэн бэ. Хэрхэн шийдвэрлэв?-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой к ..

Сэтгэгдэл бичих Цааш унших