Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх: 60, 80 жил яригдсан төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж чадсан тул ард түмэн биднийг дэмжиж байна

Нийтэлсэн: 2020-06-03 13:35:57

 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэд болон “Долоон буудал” орчмын худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Тус дүүргийн иргэд МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж, амжилт хүсч байлаа. Мөн дэлхий нийтэд тархаад буй цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нүдээ олсон гэдгийг иргэд онцлон хэлж байв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол төрийн сонгууль хуулийн дагуу өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сонгуульд өрсөлдөж буй нам, эвсэл болон бие даагчдад амжилт хүсье. Хамгийн гол нь сонгуулийн сурталчилгаагаа хуулийн хүрээнд шударгаар явуулахыг хүсч байна. Бие биенээ муулах биш хэн, юу хийх вэ гэдэг мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, шударгаар өрсөлдөхийг Монголын ууган намын даргын хувьд хамт олон, гишүүд, дэмжигчдийнхээ өмнөөс хүсч байна. Монголд ганцхан эрх ашиг байдаг. Энэ бол намынх биш эх орны эрх ашиг юм шүү. Иймд эх орныхоо эрх ашгийн төлөө сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна. Ард түмэн бидэнд асар их итгэж байгаа. Өнгөрсөн богино хугацаанд улс эх орныхоо эрх ашгийн төлөө олон том ажлыг хийж хэрэгжүүлж буйг ард түмэн бодитоор харж байна. Жишээ нь, бид 20-иод жил Улаанбаатар хотын утааг ярьсан. Үүнийг хоёр жилийн дотор шийдэж болдгийг харууллаа. Мөн авто болон төмөр зам, нефтийн үйлдвэр гэх мэт олон чухал асуудлыг шийдэж,  эхлүүлсэн. 60, 80 жил яригдсан том том төсөл хөтөлбөрийг хөдөлгөсөн тул ард түмэн үүний ашиг шимийг нь хүртэе гэж бидэнд итгэл хүлээлгэж, дэмжиж байна. Үүний цаана асар том хариуцлага бий. Итгэл гэдэг бол хариуцлага. Тиймээс ард түмний итгэл найдвар, хариуцлагыг нэр төртэй биелүүлэхийн төлөө өөрийн болон нөхдийнхөө бүх боломж бололцоог дайчлан ажиллана. Монгол төр тогтвортой байх ёстой. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс монгол төрд сонгогдоосой гэж хүсч байна. Тэр багаа би дагуулаад явж байна. Монголын ард түмэн минь сонгуульдаа идэвхтэй оролцож, зөв сонголт хийгээрэй. Эх орныхоо төлөө бүгдээрээ хамтдаа хүчин зүтгэе” гэлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Нийтэлсэн: 2020-07-10 13:13:12

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-07-10 11:44:35

 

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийтэлсэн: 2020-07-10 11:31:05

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
Нийтэлсэн: 2020-07-10 11:07:18

 

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
Нийтэлсэн: 2020-07-10 11:03:14

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Истанбул-УБ чиглэлээр ирж буй бүсгүй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:51:13

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:45:59

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:42:56

 

Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
Нийтэлсэн: 2020-07-10 10:38:51

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.Тухайлбал, Монгол Улс өнөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр:Эндээс явуулсан хүмүүсийн нэрийг хассан тохиолдол нэг бус удаа гарсан
Нийтэлсэн: 2020-07-10 10:31:34

 

Ч.БолортуяаУлсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдрийн байдлаар хэчнээн өргөдөл, гомдол ирсэн бэ. Хэрхэн шийдвэрлэв?-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой к ..

Сэтгэгдэл бичих Цааш унших