Нууц мэдээллийн уурхай

Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ

Нийтэлсэн: 2020-06-03 13:41:22

 

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн   үнэмлэхийг гардуулж эхэллээ. Хамгийн түрүүнд улс төрийн ууган хүчин  МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гардаж авлаа.

Энэ үеэр тэрбээр   “УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. МАН энэ удаагийн сонгуульд хуулийг эхнээс нь ягштал биелүүлсэн. Нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт төдийгүй намын зүгээс сонгуульд оролцох бичиг баримт  бүрдүүлэх тухайд ч   цаг хугацаанд нь, хуулийн хүрээнд  өгч ажилласнаар өнөөдөр сонгуульд оролцох үнэмлэхээ гардаж авлаа. Бидний хувьд бүх зүйлийг хуулийн дагуу, ил тод, шударга явуулахыг хүсч, ингэж ч ажиллаж байна.

МАН “Хүчээ нэгтгэе” уриатайгаар  энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Бидний өмнө тулгамдсан маш олон асуудал бий. Коронавирусийн цар тахлаас авахуулаад  агаарын бохирдол гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхэд олон түмний хүч нэг байх учиртай. Тийм ч учраас бид “Хүчээ нэгтгэе” гэдэг уриаг дэвшүүлсэн.

Бидний өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн томоохон олон ажил бий.  Нефтийн үйлдвэр, төмөр замын  бүтээн байгуулалт зэрэг олон ажлаа хийж дуусгахын тулд хүчээ  нэгтгэх нь зөв гэж  үзэж байгаа юм. Мэдээж өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төр засгийн ажилд алдаа дутагдал байсан.

 Энэ алдаа дутагдлаа аль болох богино хугацаанд засч залруулах, улс төрд тодорхой хэмжээний цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулах, төрийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, дунд шатны болон  анхан шатан дахь хүнд суртлыг арилгах, төрийн албан хаагчдад мерит зарчмаар өсөн дэвжих  боломжийг олгох олон асуудлыг МАН бодолцож “Хүчээ нэгтгэе” уриаг дэвшүүлсэн. Мөн мөрийн хөтөлбөртөө ч хийж, хэрэгжүүлэхээр зорьсон бүх ажлыг багтаасан” гэлээ.  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Нийтэлсэн: 2020-07-10 13:13:12

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-07-10 11:44:35

 

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийтэлсэн: 2020-07-10 11:31:05

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
Нийтэлсэн: 2020-07-10 11:07:18

 

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
Нийтэлсэн: 2020-07-10 11:03:14

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Истанбул-УБ чиглэлээр ирж буй бүсгүй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:51:13

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:45:59

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:42:56

 

Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
Нийтэлсэн: 2020-07-10 10:38:51

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.Тухайлбал, Монгол Улс өнөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр:Эндээс явуулсан хүмүүсийн нэрийг хассан тохиолдол нэг бус удаа гарсан
Нийтэлсэн: 2020-07-10 10:31:34

 

Ч.БолортуяаУлсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдрийн байдлаар хэчнээн өргөдөл, гомдол ирсэн бэ. Хэрхэн шийдвэрлэв?-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой к ..

Сэтгэгдэл бичих Цааш унших