Нууц мэдээллийн уурхай

УЛААНБААТАРЫН “УУШГИ”-Г ЦЭВЭРЛЭСЭН ТУРШЛАГА УДАХГҮЙ АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДЭД ХЭРЭГЖИНЭ

Нийтэлсэн: 2020-06-03 18:17:39

 Улаанбаатарын “уушги”-г цэвэрлэсэн туршлага удахгүй алслагдсан дүүргүүдэд  хэрэгжинэ

Миний мэдэхийн сүүлийн 20 жил Улаанбаатарын утаа иргэдийн уушгийг дарлаж,  улстөрчдийн мөнгө саах хэрэгсэл болсон байв.  

Шулуухан хэлэхэд манай үе үеийн улстөрчдийн хувьд Улаанбаатарын утааг шийдэх сонирхол байгаагүй. Тэд утааны асуудлыг мөнгө хөрөнгөө зузаалах ширгэж дундаршгүй "саалийн үнээ" гэдэг утгаар хандаж байсан юм.  Утаатай тэмцсэн бидний түүх ийм. 

Харин сэтгэл байвал утааг арилгаж болдог юм байна гэдгийг  Улаанбаатарын Засаг дарга С.Амарсайханы үед  харуулсантай хэн ч маргахгүй.  20 жил  тэмцээд барж дийлээгүй утааны гамшгийг ганцхан өвөл  50 хувиар бууруулж чадсаны  гэрч нь  Улаанбаатарын иргэд бид.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт сайжруулсан түлшний үйлдвэрийг  барьж,  Улаанбаатар  луу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Учрыг нь ухаж ойлгоогүй иргэд эсэргүүцэж,  сөрөг хүчин  увайгүй улс төрийн тоглолт  болгож байсан ч, Улаанбаатарын утаа мэдрэгдэхүйц буурсан гэдэг л  эцсийн үнэн.  

Анхны юм алдаатай, оноотой гэгчээр шахмал түлшийг хэрэглэх явцад эрсдэл байсан уу гэвэл байсан. Хэрэглээний горимыг сайн мэдэхгүй, мэддэг ч хайнга хандсан зэргээс болж хүмүүс угаартсан, зарим нь амь насаа алдсан гашуун тохиолдлууд ч  гарлаа. Үүнд дөрөөлөн ерөөсөө шахмал түлш хортой юм байна, Ардын намынхан л ард түмнийг  хордуулж “алж” байна гэхчилэн сөрөг мэдээллийг сэвэгчид сошиал орчинд  давалгаа үүсгэв. Улаанбаатар утаагүй болсонд уурлаж буй хэн нэг хүн,  хэсэг бүлэг үүнийг дэврээж байсан юм.  

Тэгвэл Улаанбаатарын “уушги эдгэсэн”-тэй адилаар нийслэлийн алслагдсан дүүргүүд,  зарим аймгийн төвийг утаанаас  салгах ажил бодит болох  цаг  ойрхон байна.  

Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийг Налайх дүүргийн төвөөс зүүн урагш байгуулахаар  бүтээн байгуулалтын ажил хэдийнэ эхэлсэн.  Энэ жилдээ бүрэн  ашиглалтад оруулна гэж тооцож байна.  

Тэгвэл Монгол  Ардын Намын мөрийн хөтөлбөрт “Багануурын уурхайн хүрэн нүүрсийг ашиглан жилд 30 мянган тонноос багагүй утаагүй түлш нийлүүлдэг үйлдвэр байгуулна” хэмээн тусгажээ.  СХД болон Налайх,  Багануурын сайжруулсан түлшний үйлдвэр  зэрэг ажиллаад эхлэхээр  нийслэлийн есөн дүүргийн иргэдийг сайжруулсан түлшээр  бүрэн хангаад  зогсохгүй, төвийн бүсийн аймгууд руу ч нийлүүлж утааны асуудлыг  улсаараа шийднэ  гэсэн үг.  

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн Засгийн газрын шийдэл Улаанбаатарыг  утаагүй болгож,  “Нийслэл  маань ийм гоё харагддаг бил үү”, “Азийн цагаан дагина гэдэг нэрийг сэргээе”  гэсэн  сэтгэгдэл  аймгийн төвүүдийн автор ч болоход ойрхон байна гэсэн үг.  

Монгол  Ардын Намд, Хотын дарга С.Амарсайханы багт агаарын  бохирдлыг бууруулах ажлыг улам эрчимжүүлэх иж бүрэн төлөвлөгөө бэлэн байна,  хэрэгжүүлэх арга эвээ ч олсон байна.  

Ингэснээр иргэд гадаа ч, цахим орчинд ч хорт утаанд утуулж, угаартаж, ёстой л амь тэмцэн сарвалздаг байдал арилна. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Нийтэлсэн: 2020-07-10 13:13:12

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-07-10 11:44:35

 

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.07.10-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийтэлсэн: 2020-07-10 11:31:05

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна
Нийтэлсэн: 2020-07-10 11:07:18

 

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цагийн хооронд ажиллана
Нийтэлсэн: 2020-07-10 11:03:14

 

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Истанбул-УБ чиглэлээр ирж буй бүсгүй онгоцонд амаржиж ихэр охинтой болжээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:51:13

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй нэг эх агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ.Нислэгт Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын 2 улсын байцаагч (мэргэжлийн эмч), ХӨСҮ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:45:59

 

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 61, өндөр настан 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, жирэмсэн 9 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон, Шведийн парламентын тэргүүн нар Г.Занданшатарт баяр хүргэлээ
Нийтэлсэн: 2020-07-10 10:42:56

 

Монгол Улсын Их Хурлын даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулан  Гомбожавын Занданшатарт Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай Санто Акико, Шведийн парламент Риксдагийн дарга Андреас Н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчирах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв
Нийтэлсэн: 2020-07-10 10:38:51

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчирах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.Тухайлбал, Монгол Улс өнөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр:Эндээс явуулсан хүмүүсийн нэрийг хассан тохиолдол нэг бус удаа гарсан
Нийтэлсэн: 2020-07-10 10:31:34

 

Ч.БолортуяаУлсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдрийн байдлаар хэчнээн өргөдөл, гомдол ирсэн бэ. Хэрхэн шийдвэрлэв?-Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой к ..

Сэтгэгдэл бичих Цааш унших