Нууц мэдээллийн уурхай

Засаг дарга нарын эрх, үүргийн давхцлыг арилгана

Нийтэлсэн: 2020-08-12 17:09:31

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож, санал шүүмж хэллээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрийн чиг үүргийг тодорхой болгон заагласан нь чиг үүрэг хоорондоо давхцдаг байдлыг арилгах нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн онцлох нэг заалт бол Ерөнхий сайд өөрийн багт ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох, Аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг тухайн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох зарчмаар томилох зохицуулалтыг тусгажээ. Орон нутагт зарим татварын орлогын тодорхой хувийг үлдээхээр зохицуулсан бөгөөд тодорхой төрлийн татварын хувь хэмжээг орон нутаг өөрөө тогтоох, аймаг, сум, нийслэл, дүүрэг бие даасан төсөвтэй байх зохицуулалтыг хийж өгч байгаа юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Орон нутгийн удирдлага, нутгийн захиргааны дээд байгууллага гэдэг бол Үндсэн хуульд тусгайлан олгогдсон чиг үүрэг бүхий өөрийн удирдлага, нийгэм, эдийн засгийн цогцолбор мөн гэж заасан байдаг. Төрийг орон нутаг, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулж удирдах, ард түмний засаглах эрхийг баталгаажуулж байгаа чухал хууль юм. Энэ хуулийг түргэн шуурхай батлах ёстой гэдэг дээр санал нэг байгаа ч хэт яарч, дутуу хандаж болохгүй. Хуулийн эд, эс бүхнийг маш нарийн судалж байж гаргах ёстой гэж бодож байна. Төвлөрлийг сааруулах гол асуудлаас гадна эдийн засаг, нийгмийн асуудал ямар байх вэ, иргэдийн амьдралд хэрхэн тусах вэ гэдэг талаас нь анхаарч харах хэрэгтэй. Одоо бол сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын чиг үүрэг адилхан болчихлоо. Тухайлбал, нийслэлд хамгийн их тулгамддаг газар олголтын асуудал байна. Дүүрэг, нийслэл, салбарын яам газар олгодог. УИХ-аар батлагдсан хот төлөвлөлт нь байхад дүүргийн Засаг дарга нар давхцуулан газар олгох тохиолдол гардаг. Мөн хог хаягдлын асуудлыг нийслэл шийдье гэхээр дүүргийн Засаг дарга орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудтай гэрээний үндсэн дээр шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг. Тэгэхээр хог хаягдлын асуудалд нийслэлийн Засаг дарга, Захирагчийн ажлын алба шууд оролцох боломжгүй болчихдог. Ингээд хог хаягдлын, хот байгуулалтын асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй, эрх үүргийн хувьд давхцдаг тохиолдол их гардаг учир энэ бүх асуудлыг цэгцэлж, эрх үүргийн давхцлыг арилгах, тодорхой болгох хэрэгтэй юм гэж үзэж байна” хэмээн онцоллоо.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Хуульд нэгдүгээрт, хариуцлагатай төр ямар байх ёстой вэ гэдгийг тусгаж өгсөн. Хоёрдугаарт, хяналт, тэнцэлийн асуудал байна. Төр нь ямар чиг үүрэгтэй байх юм, орон нутгийн чиг үүрэг, санхүүгийн эрх мэдэл ямар байх вэ гэдгийг илүү тодорхой болгож өгч байна. Энэ хуулиар орон нутагт тодорхой татварын орлогыг үлдээхээр байгаа. Гуравдугаарт, төрийг тогтвортой байх зарчмын асуудлыг тусгаж өгсөн” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Р.Батрагчаа “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэрэгжүүлж буй зарим чиг үүргийг хот, тосгодод хэрхэн шилжүүлэх вэ, хот, тосгодын чиг үүрэг, түүний оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм. Засаг дарга нар Ерөнхий сайдад үйл ажиллагаагаа тайлагнаж, хариуцлага хүлээнэ гэсэн үндсэн зарчим байдаг. Гэтэл энэ зарчим бодит байдалд хэрэгждэггүй байсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын асуудлыг тодорхой тусгаж өгч байгаа юм. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн тухай ярихад нийслэлийн төлөөлөгчид бизнесийн салбараас орж ирэх магадлал өндөр байдаг. Иргэдийн хуралд орж ирчихээд өөрсдийн бизнесийг хамгаалах гэж Засаг даргад нөлөөлөх магадлал байдаг учир шинэчилсэн найруулгаар ИТХ-ын төлөөлөгчдөөс хараат байхгүйгээр Ерөнхий сайдад ажлаа тайлагнах нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Шинэчилсэн найруулгын төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа асуудал бий. 2024 оноос эхлэн НИТХ-ын төлөөлөгчдийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчид сонгоно гэж байгаа. Гэтэл бодит байдалд төлөөлөгч нар дүүргийн эрх ашиг, сонгогдсон тойргийнхоо асуудлыг ярих нь бий. Өөрөөр хэлбэл, нийслэлийн эрх ашиг, асуудлыг ярих төлөөлөгч байдаггүй. Иймд хуулийн төсөлд нийслэлийн бус дүүргийн эрх ашгийг хамгаалдаг төлөөлөгч нараар бүрдэх нөхцөл байдал үүсчих вий гэж харж байна. Мөн хуулийн төслийн бас нэг онцлог бол иргэдийн төлөөлөгч нарыг “давхар дээл” өмсөх боломжгүй болгосон. Энэ нь улс төрөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх юм” хэмээн саналаа хэллээ.

Дашрамд дурьдахад, энэ сарын 17-ны өдөр эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өргөөгийн гудамжны авто замыг өнөөдрөөс хаана
Нийтэлсэн: 2020-09-23 10:09:25

 

​ Нийслэлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрөөс аравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо цахимаар хуралдлаа
Нийтэлсэн: 2020-09-23 09:57:02

 

​ Дэлхийн 105 орны 116 сонгуулийн байгууллагыг нэгтгэсэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (Association of world election bodies буюу A-WEB)-ны даргаар Энэтхэгийн Сонгуулийн комисс 2018 оноос ажиллаж байна. Энэтхэгийн Сонгуулийн комисс нь ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
Нийтэлсэн: 2020-09-23 09:53:23

 

​ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх Монгол, Оросын харилцаа, хамтын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүн асан Г.Солтанаас төслийн мөнгө хүүлж олсон 7.5 сая төгрөгийг албадан гаргуулахаар болжээ
Нийтэлсэн: 2020-09-23 09:50:41

 

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох, эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, зориулалт бусаар зарцуулсан хэргийг түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Б.Батбаярын гаргасан гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж з ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Их Хуралдай” клуб байгуулах саналыг үе үеийн Их Хурлын дарга нар дэмжлээ
Нийтэлсэн: 2020-09-23 09:46:13

 

Энэ жил Байнгын ажиллагаатай Парламентын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг өчигдөр /2020.09.23/ хүлээн авч уулзлаа.Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр- ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Вьетнам улсын аялал жуулчлалын туршлагаас судална
Нийтэлсэн: 2020-09-23 09:39:29

 

​ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас МУ-д суугаа элчин сайд Доан Тхи Хыенгийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт ха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн нөөц орыг нэмэгдүүлэхээр боллоо
Нийтэлсэн: 2020-09-23 09:35:09

 

​ Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан өнөөдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллаж, улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл хангагдсан эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа. ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө
Нийтэлсэн: 2020-09-23 09:32:05

 

​ Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 24-ний 05:20 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 250 орчим иргэн эх орондоо ир ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ
Нийтэлсэн: 2020-09-23 09:28:39

 

Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа
Нийтэлсэн: 2020-09-23 08:50:40

 

Монголын хүнс үйлдвэрлэлийн салбарт нэн шинэ түүх эхэллээ. Монголын хүнс үйлдвэрлэл тэр дундаа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэн шинэ түүх эхэллээ. Учир юун гэвэл Олон улсын хүнсний чанар, аюулгүй байдлын iso22000 стандартын 2018 оны шинэчи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших