Нууц мэдээллийн уурхай

Х.Баттулга: Илүү боловсронгуй НҮБ-ыг хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж дэвшицгээе

Нийтэлсэн: 2020-09-24 11:01:37

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд болж буй.

Есдүгээр сарын 23-ны өдрийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгч Х.Баттулга цахимаар оролцож, үг хэллээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

“Ноён Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар сонгогдон ажиллаж буй Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Манай төлөөлөгчид Таныг энэхүү хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэхэд бүрэн дэмжиж ажиллах болно.

НҮБ-ын 75 жилийн ойг гишүүн орнууд бахархалтайгаар тэмдэглэж байна. НҮБ бол олон талт хамтын ажиллагааны хамгийн оновчтой бүтэц юм. НҮБ-ын Дүрмийн үзэл санаан дор дэлхийн улс үндэстнүүд нэгдэж, асуудал, бэрхшээлийг яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны замаар шийдвэрлэх болсон нь аугаа дэвшил билээ.

Хөгжил дэвшилтэй зэрэгцээд сорилт бэрхшээл нарийн төвөгтэй болж, түүнийг шийдвэрлэх, даван туулах үүрэг хариуцлага тэр хэрээр нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдрийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган дэлхий нийтээрээ КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед болж байна.

Бүх зүйл харилцан хамааралтай болсон өнөөгийн ертөнцөд халдварт өвчин хүртэл асар хурдтайгаар тархаж, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг, аюулгүй байдал, хүний эрх зэрэг олон талбарт сөргөөр нөлөөлж байна.

Анагаах ухаан маш өндөр түвшинд хөгжсөн XXI зуунд хүн төрөлхтөн цар тахлын аюулд гэнэдэж, гамшгийн түвшинд өртөж байгаа нь асар том сургамж, сануулга болж байна. Хүнд хэцүү үед олон талт хамтын ажиллагааны үүрэг улам өсөж, эв нэгдэл, хамтын ажиллагаанд суурилсан, илүү уялдаатай, үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилт тулгарч байна.

Ковид-19-ийн эсрэг баталгаатай вакцин гарах үед хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнууд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнууд, уугуул иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгүүдэд тэгш, хүртээмжтэй түгээхэд НҮБ, түүний системийн байгууллагууд асар их үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

Хөрөнгө нөөц багатай, нийгмийн хамгааллын тогтолцоо султай хөгжиж буй орнуудад аюулт цар тахалтай тэмцэх, сэргээн босгоход зориулж буй тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд, өндөр хөгжилтэй орнуудад уриалж байна.

Ноён Дарга аа,

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны арван жил эхэлж буй энэ жил дэлхий даяар КОВИД-19 цар тахлын хязгаарлалт, хорио үйлчилж, учирч байгаа саад бэрхшээлийг ужигруулан, 2015 оноос хойших ахиц, дэвшлийг зарим талаар ухраах эрсдэл үүслээ. Тиймээс  төр, засгийн газрууд цар тахлын аюулыг гэтлэх тухайд зоримог алхам хийж, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн зорилтуудад хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, үүрэг, үйл ажиллагаагаа шинэлэг, уян хатан байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын хувьд цар тахлын аюул, хүндрэлийг хохирол багатай даван туулахын тулд өөрийн хүчин чадал, нөөц бололцоог дайчилж, бусад улсын туршлага, сургамжийг анхаарч ажилласны дүнд Ковид-19-ийн халдварыг дотооддоо алдалгүй барьж, хүний амь эрсдээгүй байна.

Дэлхий дахинд харанга дэлдсэн цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь хүн төрөлхтнийг эх дэлхийгээ хайрлах, байгаль орчинтойгоо зохицон аж төрөх гарцаагүй шаардлагыг сануулсаар байна. Байгаль дэлхийгээ шүтэн эрхэмлэж, хайрлан хамгаалах уламжлал нь монголчуудын нүүдэлчин аж амьдрал, үндэстний сэтгэлгээний салшгүй хэсэг билээ.

Хүн байгалийн харилцан хамаарал бол хүн төрөлхтөн та бидний оршихуйн эх булаг билээ. Өнөөг хүртэл байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө сөхрөхгүйн тулд бид чадах бүхнээ хийж ирсэн боловч бидний тэмцэл байгальтай зохицохын тулд бус, ялахын төлөө тэмцэл байсан юм. Ялахын төлөөх тэмцэл нь ялагдахын шалтгаан, зохицохуйн төлөөх тэмцэл нь оршихуйн үндэс болдог болохыг бид өдөр ирэх тусам мэдэрсээр байна.

Эдүгээ дэлхий даяар нүүрлэсэн цар тахлын үед халдвар Монгол Улсын хэмжээнд дотооддоо тархаагүй цөөхөн орны нэг байгаа нь биднийг зарим талаар байгаль дэлхийтэйгээ зохицон аж төрсөн уламжлалтайгаа холбон үзэхэд хүргэж байна. Бид технологийн хөгжилд дулдуйдан эх дэлхийгээ эзэрхэх бус, эвсэн эвлэлдэхийн төлөө оюун ухаан, хүчин чадлаа нэгтгэмээр байна.

Байгаль дэлхийг хамгаалах, хувь хүн бүр эх дэлхийдээ ээлтэй амьдрах нь улс орнууд болон хүн төрөлхтөний ирээдүй үеийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага болоод байна.

Ноён Дарга аа,

Өнгөрсөн 75 жилд НҮБ дэлхийн үндэстнүүдийг нэгэн дээвэр доор нэгтгэж, хөгжил дэвшлийн зүг залуурдах үүрэг, хариуцлагаа хангалттай биелүүлж ирлээ. Гэхдээ олон улсын харилцааны шинэ сорилтуудыг даван туулахын тулд өөрчлөгдөн буй нөхцөл байдалтай илүү уялдах, үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгох, арга барилаа өөрчилж шинэчлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ чиглэлээр цаашид улам бүр шинэлэг, зоримог алхмууд хийх нь чухал байна.

Эх дэлхий, хүмүүн төрөлхтний амар тайван, сайн сайхны төлөө илүү боловсронгуй НҮБ-ыг хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж дэвшицгээе.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийтийн дуучид болон яруу найрагчдын хамтарсан “Амраг намар” нэртэй нэгдсэн тоглолт болно
Нийтэлсэн: 2020-10-29 19:25:29

 

​ Нийтийн дуучид болон яруу найрагчдын хамтарсан “Амраг намар” нэртэй нэгдсэн тоглолт болно. Уг тоглолтоор Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА , яруу найрагч Баянмөнхийн Болорцэрэн уран бүтээлийн сүүн хадгаа үзэгч олондоо барих аж. Тоглол ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглов
Нийтэлсэн: 2020-10-29 19:23:32

 

​ Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгжүүл" сэдэвт сургалт, өдөрлөг болно
Нийтэлсэн: 2020-10-29 19:21:26

 

​ Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод амьдардаг, ажил хөдөлмөр эрхлэх, ур чадвараа ахиулах, бизнес санаагаа ажил хэрэг болгох зорилго, хүсэл эрмэлзэлтэй 18-35 насны залуусыг хамруулсан "Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тод ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо
Нийтэлсэн: 2020-10-29 19:19:30

 

​ 381 жилийнхээ шаcтир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Үнд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ
Нийтэлсэн: 2020-10-29 15:09:56

 

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улс дэлхийн 80 гаруй улсаас 26335 иргэнээ татан аваад байна
Нийтэлсэн: 2020-10-29 15:07:06

 

​ Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хугацаанд нийт 100 удаагийн тусгай үүргийн нислэгээр 26335 иргэнийг татан авчээ. Тухайлбал, Гадаадын 80 гаруй улсаас: ОХУ 19754, БНХАУ-аас хилийн боомтоор 658 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо
Нийтэлсэн: 2020-10-29 11:30:52

 

​ Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төв талбайд үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ
Нийтэлсэн: 2020-10-29 11:27:17

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Нийтэлсэн: 2020-10-29 11:22:49

 

​ Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа. Шагналыг нийслэлийн ИТ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн албан хаагчид тангараг өргөлөө
Нийтэлсэн: 2020-10-29 11:20:53

 

​ Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор өнөөдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабаза ..

Сэтгэгдэл бичих Цааш унших