Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо

Нийтэлсэн: 2020-10-29 19:19:30

 

381 жилийнхээ шаcтир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 300 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.

Хүндэтгэлийн концертыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт хүрэлцэн ирж, таалан соёрхлоо.

381 жилийн намтар баян түүхтэй нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар ажиллажээ.

Ардын урлагийн гайхамшиг, алтан үеийн нийтийн дууны бахдам өв сан хийгээд дэлхийн сонгодог урлагийн шилдэг бүтээлүүд тоглолтын үеэр эгшиглэж, нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн концертын цар хүрээг харуулав. Дуу, бүжиг, хөгжим, оркестр, хувцас хэрэгсэл, тайз засал, гэрэлтүүлэг, найруулагчийн тавилт, шийдэл энэ бүхнээс зөвхөн монголчуудын гэсэн үндэсний онцлог, үнэ цэн, үнэт зүйл нэвт үнэртэж, мэдрэгдэж байсныг анзаарахгүй байхын аргагүй аж.    

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв
Нийтэлсэн: 2020-11-28 11:13:35

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхлээд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийг хэлэлцлээ
Нийтэлсэн: 2020-11-28 11:11:40

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцлээ. Уг баримт бичигт Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу
Нийтэлсэн: 2020-11-27 12:01:25

 

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой
Нийтэлсэн: 2020-11-27 11:46:45

 

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЗАГВАР ӨМСӨГЧ С.САРНАЙ ШИНЭ ДУУ ГАРГАЖЭЭ
Нийтэлсэн: 2020-11-27 11:43:04

 

"MONROZE" брэндийн үүсгэн байгуулагч загвар өмсөгч С.Сарнай олон салбарт өөрийн хүчийг сорьж яваа залуу эмэгтэй. Мэргэжил нэгт залуутай гэр бүл зохиож хоёр хүүхдийн эцэг эх болсон.Боловсрол суваг телевизийн бүтээл "Яг түүн шиг" шоунд ор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын тал БНХАУ-аас нийт өрийг тэглэхийг хүслээ
Нийтэлсэн: 2020-11-27 11:33:10

 

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо.Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Самарчид гэх тодотголтой иргэд нийслэл рүү нэвтрэхээр эмх замбараагүй байдал үүсгэжээ
Нийтэлсэн: 2020-11-27 10:51:34

 

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 61-ийн гарам дээр үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Арваннэгдүгээр сарын 25 буюу Сонгинохайрхан дүүргий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

1000 ОР ДЭЛГЭХЭД БЭЛЭН БАЙНА
Нийтэлсэн: 2020-11-27 10:48:41

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭДИЙГ ОРОН НУТАГТ НЬ БУЦААХ ХУВААРЬ ГАРЛАА
Нийтэлсэн: 2020-11-27 10:42:04

 

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг з ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш олгох ажил хэвийн үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-11-27 10:33:58

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар  Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажиллалаа. Тус цэгт 7, 10, 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд түлш тараах ажлыг зохион байгуулж байв. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших