Нууц мэдээллийн уурхай

Ундны усны эх үүсвэр, ус түгээх 9 байранд эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийж 12 дээж авчээ

Нийтэлсэн: 2020-11-28 11:11:40

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.11.27-ний 06:00 цагаас 2020.11.28-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 692,475 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 41 объектын 30,867 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ОНЦЛОХ: Тусгаарлан ажиглах хоёр байрнаас коронавируст халдварын батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ, ЦТЭ-т шилжүүлэх үйл явцтай холбоотойгоор тусгаарлах байруудад хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт тавин ажилласан бөгөөд зөрчил илрээгүй.

БЗД-ийн 14 дүгээр хорооны нутаг, Ориентал зочид буудлын тусгаарлан ажиглах байранд коронавируст халдвараар батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал болох 0-6 насны 5 хүүхэд, 7-16 насны 7 хүүхэд, асран хамгаалагч 14 эцэг эх, 5 иргэн буюу нийт 32 хавьтлыг тусгаарлан байрлуулсан. Тус тусгаарлан ажиглах байранд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 14 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ:  Ундны усны эх үүсвэр, ус түгээх 9 байранд эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийж 12 дээж авчээ.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 214 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улсын хилээр нэвтрэн орсон 1042 тээврийн хэрэгсэл, 1076 жолооч, хилээр гарсан 1029 тээврийн хэрэгсэл, 1075 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 315 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 281 чингэлэг, вагон болон Сүхбаатар өртөөний 1250 м2 талбайд хийгдсэн ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний 15 гаалийн хяналтын бүсэд 27 аж ахуйн нэгжийн 1391.1 тн бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт, шалгалтад хамрагдаж, хилээс чөлөөлсөн байна.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 159 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж, зөвлөмж өглөө.

Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 142 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 3 тусгаарлан ажиглах байрнаас 6274.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 5451.1 кг /хурц үзүүртэй, иртэй 251.3 кг, эмгэг хог 94.8 кг, бусад халдвартай 5069.9 кг/, тусгаарлах байрнаас 665.5 кг хог хаягдал цуглуулжээ. Нийт 6237.4 кг хогийг устгаснаас 4328.9 кг хогийг  автоклавт халдваргүйжүүлсний дараа булж, 1908.5 кг хогийг шатаах зууханд шатааж устгасан байна.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 276 цэгээр 3971 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 288 улсын байцаагч хяналт тавьж, зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор мах, сүү ачсан нийт 40 тээврийн хэрэгсэлд мал эмнэлгийн байгууллагаас халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажилласан.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ: МХЕГ-ын харъяа ХАБҮЛЛ-т “Одь тан” ХХК, “Идэр дайчин” ХХК, “Ариун сэрүүн” ХХК, “Мон-Эгг” ХХК-аас ирүүлсэн дээжид шинжилгээ хийж байна. НМХГ-ын Нэгдсэн лабораторид 9 аж ахуйн нэгж, иргэний 21 төрлийн бодис, бараа бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийж байна.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг болох нь нотлогдлоо
Нийтэлсэн: 2021-01-26 16:38:54

 

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхээс царцаасан гэх зэрэг мэдээлэл цахим орчин тарах болсон билээ. Өнөөдөр түүний “оффшор хөрөнгө байх магадлалтай” гэх байрны зургууд  цахим орчинд  гарс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын нэрийг УИХ-аар оруулалгүй гацааснаас нийгэмд хямрал үүсгэх вий
Нийтэлсэн: 2021-01-26 13:05:10

 

Дөнгөж төрсөн эмэгтэйн төлөөх хүнлэг ёсны тэмцлийг Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан улстөржүүлснээс болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулсан. Үүнээс үүдэн шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН “ШУУРХАЙ” АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ ЦАХИМААР ХУРАЛДЛАА
Нийтэлсэн: 2021-01-26 12:35:56

 

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонслоо.Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Зам тээврийн салбарууд системийн хувьд хэвийн ям ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ч.Хүрэлбаатар: Энэтхэгээс АстраЗенека компанийн вакциныг оруулж ирэх бэлтгэл ажил ид явагдаж байна
Нийтэлсэн: 2021-01-26 12:11:04

 

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар Энэтхэг улсаас вакцин оруулж ирэхээр бэлтгэл ажил ид явагдаж байна гэж мэдээллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа энэ талаар бичжээ.  "Өнөөдөр Энэтхэг Улс Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагла ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гадаадад гацсан иргэдэд тусламж олгоход Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг баталлаа
Нийтэлсэн: 2021-01-26 12:07:24

 

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа.Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай ху ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од : Залуучуудаа АЛТ болгоё
Нийтэлсэн: 2021-01-26 11:35:55

 

-Монголын Залуучуудын Холбооны 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе.-Баярлалаа. 100 жилийн түүхтэй, Төв Азийн ууган залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн босгон дээр надад итгэл хүлээлгэж МЗХ-ны Ерөнхийлөгчөөр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,171 тээврийн хэрэгслээр 2,603 зорчигч хот руу нэвтэрчээ
Нийтэлсэн: 2021-01-26 10:34:35

 

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,171 тээврийн хэрэгслээр 2,603 зорчигч хот руу нэвтэрч, 1,264 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын “PUBG mobile” баг ДАШТ-ийг хошуучилж байна
Нийтэлсэн: 2021-01-26 10:30:45

 

“PUBG mobile” төрлийн дэлхийн хамгийн өндөр шагналын сантай, хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “PUBG mobile global championship finals” тэмцээнд Монгол Улсын “Zeus clan” /PUBG mobile Mongolia\ баг оролцож байгаа билээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо бүртгэлийн ажил эхэллээ
Нийтэлсэн: 2021-01-26 10:28:24

 

Агаарын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тоо бүртгэл короновирусний цар тахалтай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг буур ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгчээ
Нийтэлсэн: 2021-01-26 10:11:40

 

Нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR системийг ашиглаж буй. Сүүлийн 10 хоногт иргэдийн  QR код уншуулалт хоёр дахин нэмэгдсэнийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв. Тухайлбал, 2020.01.21-ний өдөр гэхэд 211 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших