Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байна

Нийтэлсэн: 2021-01-18 11:11:51

 

Хүнсний үйлдвэрлэл, хангамжийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг ЗГХЭГ-аас УИХ-д хүргүүлжээ. 

Уг мэдээлэлд "Монгол Улсад коронавируст халдварын цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдлын үед хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, хүнсний нөөц нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нэн чухал шаардлага тулгарч байна.

2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 16.5 мянган тонн малын мах, 112.7 мянган тонн гурил, 1.6 мянган тонн гурилан бүтээгдэхүүн 14.1 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.6 мянган тонн хуурай сүү, 830 мянган ширхэг өндөг, 3.8 мянган тонн ургамлын тос, 97.1 мянган тонн төмс, 41.3 мянган тонн хүнсний ногоо, 4.5 мянган тонн элсэн чихэр, 1.2 мянган тонн давсны нөөцтэй байна.

Хүнсний нөөцийг улсын хэмжээнд хоногоор тооцож үзвэл малын махны 52,  гурилан бүтээгдэхүүний 183, төрөл бүрийн будааны 106, хуурай сүүний 33, ургамлын тосны 62, төмсний 305, хүнсний ногооны 60, элсэн чихрийн 53 хоногийн нөөцтэй байгаа. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд харьцангуй тогтвортой байна" гэсэн байна.

Цаашид Засгийн газраас хүнсний салбарт богино, дунд хугацаанд дараах бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Үүнд:

  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, импортын хамаарлыг бууруулах,
  • Мах махан бүтээгдэхүүний болон согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг шинээр баталж, хэрэгжилтийг хангуулах,
  • "Баяжуулсан хүнс" бодлогын баримт бичгийг батлах, хэрэгжилтийг зохион байгуулах,
  • "Эрүүл хүн-Эрүүл Монгол хүн" "Сав баглаа боодол", "Хүнсний ногоо, жимс жимсгэнэ", "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" зэрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний улирлын хамаарлыг бууруулах, хүнсний импортыг орлох, экспортын баримжаатай дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ,
  • Монгол Улсын худалдааны бодлого, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хуулийн төсөл боловсруулах зэрэг бодлого хэрэгжүүлнэ.

 

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНЫ ӨГСӨН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭНЭ
Нийтэлсэн: 2021-02-27 20:43:48

 

Монгол улс 1994 оныг хүртэл төлбөртэй цусны донорын системтэй явж иржээ. Тэр цагт цус, цусан бүтээгдэхүүнээр гачигдаж байгаагүй ч сайн дураараа, авлагагүй цусны донорын системд шилжсэнээр иргэд цусаа өгөх нь багасаж, цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэн х ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Найрамдлын цахим буухиа арга хэмжээнд оролцлоо
Нийтэлсэн: 2021-02-26 11:34:29

 

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт Найрамдл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЭЛЧИН САЙД ЛАУРА БОТТАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2021-02-26 11:30:56

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар болон УИХ дахь Монгол, Италийн найрамдлын бүлгийн гишүүний хувьд найрсаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Алтанбулаг" боомтоор 43 иргэнийг татан авлаа
Нийтэлсэн: 2021-02-26 11:27:19

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр "Алтанбулаг" боомтоор ОХУ-аас 43 иргэнийг татан авлаа. Хил нэвтэрсэн зорчигчдын биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИНД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ САЙЖРУУЛЖ, ХЯНАЛТАА ЧАНГАТГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Нийтэлсэн: 2021-02-26 11:22:56

 

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцлээ.Мөн бүх шатны боловсролын байгууллагын танхимын  хичээл, сургалтыг үе шатт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Спутник-V вакцины 10 мянган тунг маргааш хүлээн авна
Нийтэлсэн: 2021-02-26 11:18:31

 

Коронавирусийн халдварын эсрэг ОХУ-ын Спутник-V вакцины 10 мянган хүн тун вакциныг маргааш хүлээн авна хэмээн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.Өнөөдрийн байдлаар манай улс Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар тус улсад ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Ерөнхий сайдад зөвлөнө
Нийтэлсэн: 2021-02-26 11:10:29

 

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа. Төлөвлөгөөг :-Идэвхтэй, эрүүл үндэстэн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэг мэдээ
Нийтэлсэн: 2021-02-26 10:57:46

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд Маш хүчтэй агаарын урсгал манай орныг дайран өнгөрөх юм байна. Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цасан шуургатай учир цаг уурын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна ‼️‼️ Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 1-нээс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ хангахыг УОК-оос даалгалаа
Нийтэлсэн: 2021-02-26 10:47:58

 

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцлээ.Мөн бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ховд аймагт дизель түлш тээвэрлэж явсан машин жолоодлогогүй болсноос осолдож, 6 тонн түлш асгарчээ
Нийтэлсэн: 2021-02-26 10:35:50

 

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булангийн гүүр” гэдэг газар шатахуун тээвэрлэж явсан автомашин өчигдөр онхолджээ.Аймгийн Онцгой байдлын газар энэ тухай дуудлагыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 07:45 цагт хүлээн авч, Эрэн хайх, аврах ангийн бо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших