Нууц мэдээллийн уурхай

ДАРХАН ХОТОД ЗАЛУУС ХОРООЛОЛ БАРИХАД ЗАСГИЙН ГАЗРААС 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Нийтэлсэн: 2021-05-13 09:48:23

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өчигдөр Дархан-Уул аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрөлөө сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэхээр шинээр боловсруулж баталсан ерөнхий төлөвлөгөөгөө танилцуулав.

Өдгөө 109 мянга гаруй хүн амтай Дархан сум 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ.

Энэ хүрээнд Дархан сумын 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолсон байна. Тус төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатайг хэллээ. Тодруулвал ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100.000 айлын орон сууц барихаар тусгасан бөгөөд тухайлбал Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын 15-р багийн 2,524 өрхийн 8,500 гаруй иргэнийг орон сууцжуулах аж.

Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжинд дэд бүтцийг байгуулахад нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дараагийн шатны бүтээн байгуулалт, барилгажилтыг хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор хийх аж.

Тус ерөнхий төлөвлөгөөтэй танилцсныхаа дараа Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ирэх оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг төвлөрлийг сааруулах бодлогод нийцэж буйг онцлов.

Дархан сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд баригдах нэг дэд төсөл болох “Залуус Хороолол” нь нийт 11.6 га талбайг хамрах бөгөөд урьдчилсан байдлаар 9 давхар 18-н орон сууцны барилга, 150 ортой цэцэрлэгийн барилгыг 2 байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, хатуу хучилттай авто зам 2.1км, 700 авто машины зогсоол, Ногоон байгууламж 1.6 га талбайд, үйлчилгээний барилга байхаар тооцсон гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. 

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ
Нийтэлсэн: 2021-06-23 16:55:30

 

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг өглөө.Баянгол дүүргийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Азийн хөгжлийн банктай хамтарсан Ажлын хэсэг хуралдлаа
Нийтэлсэн: 2021-06-23 16:53:02

 

Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Толгойт, Шар хад дэд төвүүд байгуулах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирэх даваа гарагаас 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлнэ
Нийтэлсэн: 2021-06-23 14:32:25

 

Ирэх даваа гарагаас эхэлж 12-15-насны хүүхдүүдийг дархлаажуулах болсон талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.Тэрээр "Европын холбоо, АНУ зэрэг эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-оос дээш насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цахим наадмыг ХОЙШЛУУЛАХГҮЙ байхаар шийдлээ
Нийтэлсэн: 2021-06-23 14:28:19

 

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар цахим наадмаа хугацаанд нь хийх шийдвэр гаргалаа.Учир нь намрын ажил цалгардах тул наадмыг хугацаанд нь хийхээр шийджээ. Тодруулбал, "Өвс тэжээлээ хураах, хадлан, ногоо хураах, өвлөөс өмнө шугам хоолой, бар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ
Нийтэлсэн: 2021-06-23 14:22:10

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъя ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Халдварын тоо буурвал 7-р сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадам хийхийг зөвшөөрнө"
Нийтэлсэн: 2021-06-23 14:04:34

 

"Халдварын тоо буурвал 7-р сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадам хийхийг зөвшөөрнө"

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Вакцин хийлгээгүй иргэд ГУРВАН төрлийн вакцинаас сонгон хийлгэж болно”
Нийтэлсэн: 2021-06-23 12:36:06

 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.Тэрбээр “Вакцин хийлгэх нь халдвар авах эрсдэлээс хамгаална. Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндрэх, амь насаа алдах аюулыг багасгана.Вакцины нөлөө өндөр байгааг эр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар санал солилцов
Нийтэлсэн: 2021-06-23 11:47:40

 

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзлаа. Тус уулзалтаар “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хамтр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хуулийн хугацааг сунгаж, зарим нэмэлт, өөрчлөлт оруулна
Нийтэлсэн: 2021-06-23 11:44:28

 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд ГХЯ-нд ажиллав
Нийтэлсэн: 2021-06-23 11:32:12

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй гишүүд өчигдөр Гадаад харилцааны яаманд ажиллав.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Байнгын хорооны гишүүдэд Гадаад харилцааны яамны бодлого үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших