Нууц мэдээллийн уурхай

АИ-92 шатахуун литр тутамдаа ₮2,050 болж, долдугаар сард нийт 600 төгрөгөөр өслөө

Нийтэлсэн: 2021-07-30 13:04:54

 

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2,050 төгрөг болжээ.

 

Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр мэдээлэл хийх үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ тасралтгүй өсөж байгааг дурдсан юм.

Тэрбээр "Сая ОХУ-аас автобензин тонн тутамдаа 38 ам.доллар, дизель түлш 10 ам.доллароор нэмэгдэж орж ирсэн. Долдугаар сард 665 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ сая 733 ам.доллар болж нэмэгдэж орж ирсэн гэсэн үг.

Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд тасралтгүй өсөж байгаа энэ үед бензиний үнэ шууд буурна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлийн ханшаас хамаарч өсөж, буурдаг тул манайд ч тодорхой хэмжээнд өсөлт явагдах байх" гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр ийнхүү шатахуун импортлогчид АИ-92 шатахууны үнээ нэмж эхэлжээ. Ингэснээр литр тутамдаа 1,750 байсан АИ-92 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Өмнө нь долдугаар сарын 3-нд АИ-92-ын үнийг мөн 300 төгрөгөөр нэмж байсан ба долдугаар сард зөвхөн энэ төрлийн бензиний үнэ литр тутамдаа 600 төгрөгөөр өслөө.

ОХУ-д АИ-95, АИ-98 шатахууны экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар болсон.

Энэ талаар АМГТГ-аас АИ-95, АИ-98, АИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй бөгөөд нөөцийг таслахгүй, хомсдол үүсгэхгүйн тулд БНХАУ-аас АИ-95 болон АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байгаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахууны экспортод ОХУ хязгаарлалт тавиагүй ч дэлхийн зах зээлийн үнийг даган ийнхүү бензиний үнэ нэмэгджээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ "E-MONGOLIA" ЦАХИМ СИСТЕМИЙН ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАРЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-09-18 10:30:48

 

​ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Орчин цагийн Монгол Улсын харилцаа холбооны салбар 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-09-18 10:30:16

 

Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Нийслэли ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Нийтэлсэн: 2021-09-18 10:29:11

 

​ Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 451 үйлчилгээг үзүүлж байна
Нийтэлсэн: 2021-09-17 13:13:45

 

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Үүнээс  хоёр байгууллагын есөн төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлдэг. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Санамсаргүй байдлаар гал алдахаас сэргийлэх сарын аян зарлалаа
Нийтэлсэн: 2021-09-17 13:10:19

 

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг өөрчилж, засварлана
Нийтэлсэн: 2021-09-17 10:22:05

 

​ ​ "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын хэв гажилтын заадсыг засварлахаар болжээ. Иймд Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын зорчих хэсгийн нэгдүг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлнэ
Нийтэлсэн: 2021-09-17 10:17:25

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс байгуулах техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/  болон барилгажилтын төслийн талаар хэлэлцэв. “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийн барилгажилтын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Автобусны буудал дээрх машины мэдээллийг E-police аппликэйшнд илгээгээрэй
Нийтэлсэн: 2021-09-17 10:14:05

 

Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тодорхой заасан байдаг ч жолооч нар мөрддөггүйгээс авто замд түгжрэл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн оролцоно
Нийтэлсэн: 2021-09-17 10:10:17

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно гэж ЕТГ-аас мэдээллээ. Ерөнхийлөгч чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилца ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН УЛААН-ҮД ХОТОД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2021-09-17 09:50:15

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод есдүгээр сарын 15-ны өдөр ажиллав. Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших