Нууц мэдээллийн уурхай

Эмгэнэл

Нийтэлсэн: 2021-07-31 11:36:12

 

Шагдаржавын БЯМБАЦОГТ
(1973-2021)

Бидний дотнын анд нөхөр, хамтран зүтгэгч Шагдаржавын Бямбацогт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, сэтгүүл зүйн салбар, үзэгч, сонсогч, хамтран зүтгэгч бидэнд хүнд гарз тохиолоо.

Шагдаржавын Бямбацогт 1973 онд Хэнтий аймгийн Дархан суманд айлын хоёр дахь хүү болон  мэндэлжээ.

Тэрээр эцэг эхийн хайр халамжид өсөн торниж,  улмаар  Бор-Өндөр сумын 10 жилийн сургуулийг төгссөн байна.

Ш.Бямбацогт 1991 онд  МҮОНТ-д орж ажилласнаас хойш   эдүгээг хүртэл радио телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байлаа.

Түүний мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл хамт олныхоо дунд ихээхэн нэр хүндийг авчирсан юм. Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт нь радио, телевизийн нэвтрүүлэг,  өдөр тутмын мэдээ, “Цагийн хүрд”  хөтөлбөрийг тогтмол  уншихаас гадна баримтат болон уран сайхны кинонд дуу оруулах ажилд дагнан мэргэшжээ.

Тэрээр “Өргөст модны шувуу”, “Халтар царайт”, “Матар хочтой Данди”, “Сансрын хамгаалагч Волтрон”,  “Хаврын 17 учрал” зэрэг 500 гаруй уран сайхны кинонд дуу оруулалт хийж үзэгч олондоо хүргэсэн байдаг. Түүнчлэн дэлгэцийн болон уран сайхны олон кинонд гол болон туслах дүр бүтээж авьяаслаг жүжигчин гэдгээ нотолсон юм.  “Цөвүүн цагийн богд”, “Би эндээс явахгүй”, “Аминд хүрсэн олз”, “Төрийн сүлд өршөө”, “Чойном хаана явна”, “Их Нацагдорж” зэрэг уран сайхны кинонд түүний дүр мөнхрөн үлдлээ.

Шагдаржавын Бямбацогт ажиллаж,  хөдөлмөрлөж, уран бүтээл туурвихын зэрэгцээ дээд сургуульд суралцан Улс төрч мэргэжлийг эзэмшсэн байна.

Ш.Бямбацогтын  дуу хоолой, ур чадвар  радио, телевизийн нэвтрүүлгийн үнэ цэнг  нэмэгдүүлж,  МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг  баяжуулахад асар их хувь нэмэр оруулсан юм.

Шагдаржавын Бямбацогтын үйлс бүтээлийг төр засаг, байгууллагаас өндрөөр үнэлж МУСГЗ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ХМТА, Радио, телевизийн болон Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.

Мэргэжил нэгт нөхөр Шагдаржавын Бямбацогтын ажилч хичээнгүй, төлөв даруу, элгэмсэг нөхөрсөг, алиа хошин зан чанар бидний сэтгэлд мөнхөд дуурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, ажлын хамт олонд нь сэтгүүл зүйн салбарын ажил, мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ "E-MONGOLIA" ЦАХИМ СИСТЕМИЙН ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАРЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-09-18 10:30:48

 

​ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Орчин цагийн Монгол Улсын харилцаа холбооны салбар 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-09-18 10:30:16

 

Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Нийслэли ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Нийтэлсэн: 2021-09-18 10:29:11

 

​ Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 451 үйлчилгээг үзүүлж байна
Нийтэлсэн: 2021-09-17 13:13:45

 

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Үүнээс  хоёр байгууллагын есөн төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлдэг. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Санамсаргүй байдлаар гал алдахаас сэргийлэх сарын аян зарлалаа
Нийтэлсэн: 2021-09-17 13:10:19

 

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг өөрчилж, засварлана
Нийтэлсэн: 2021-09-17 10:22:05

 

​ ​ "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын хэв гажилтын заадсыг засварлахаар болжээ. Иймд Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын зорчих хэсгийн нэгдүг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлнэ
Нийтэлсэн: 2021-09-17 10:17:25

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс байгуулах техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/  болон барилгажилтын төслийн талаар хэлэлцэв. “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийн барилгажилтын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Автобусны буудал дээрх машины мэдээллийг E-police аппликэйшнд илгээгээрэй
Нийтэлсэн: 2021-09-17 10:14:05

 

Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тодорхой заасан байдаг ч жолооч нар мөрддөггүйгээс авто замд түгжрэл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн оролцоно
Нийтэлсэн: 2021-09-17 10:10:17

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно гэж ЕТГ-аас мэдээллээ. Ерөнхийлөгч чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилца ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН УЛААН-ҮД ХОТОД АЖИЛЛАВ
Нийтэлсэн: 2021-09-17 09:50:15

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод есдүгээр сарын 15-ны өдөр ажиллав. Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших