Нууц мэдээллийн уурхай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн оролцоно

Нийтэлсэн: 2021-09-17 10:10:17

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд биечлэн оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно гэж ЕТГ-аас мэдээллээ.

Ерөнхийлөгч чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм байна.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой есдүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхлэх юм.

Ковид-19 цар тахлын улмаас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 онд цахим хэлбэрээр болсон ба энэ удаагийн чуулганд 71 орны Ерөнхийлөгч, 34 орны Ерөнхий сайд биечлэн оролцоно.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нисэх онгоцны шинэ буудлаас шуурхай автобус иргэдэд үйлчилж байна
Нийтэлсэн: 2021-10-20 08:34:16

 

Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг "Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК Монголд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор тус ү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жилийн хугацаанд 8.2 сая ам метр талбайд ариутгал хийлээ
Нийтэлсэн: 2021-10-19 16:54:23

 

​ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар дүүрэг бүрийн аж ахуйн нэгжүүдэд голомтын ариутгал, халдваргүйтгэл хийх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГАА ТЭНЦВЭРТЭЙ АВЧ ЯВАХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-10-19 16:52:16

 

​ Коронавирус цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭН, ТББ, ААН, ТӨРИЙН ХАМТЫН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ ЭХЛЭЛ МЭДЭЭ
Нийтэлсэн: 2021-10-19 16:51:22

 

​ Нээлттэй Засгийн Түншлэлийн хүрээнд Монгол Улсын 2021-2023 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV” төслийг боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал 2021 оныаравдугаар сарын 18-нд боллоо. Нээлттэй Засгийн Түншл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Тавантолгой түлш“ ХХК-ийн нээлттэй ажлын байрны зар
Нийтэлсэн: 2021-10-19 16:49:38

 

​ Баруун бүсийн үйлдвэр Автын цахилгаанчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын засварчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын гагнуурчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын механикч/ мэргэжлээрээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Их хотын хямдрал-2021” арга хэмжээ төв талбайд болж байна
Нийтэлсэн: 2021-10-19 09:25:47

 

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Нийслэлийн 382 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран  зохион байгуулж буй “ИХ ХОТЫН ХЯМДРАЛ - 2021” арг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНХАУ-ын их, дээд сургуульд нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүслээ
Нийтэлсэн: 2021-10-19 09:23:43

 

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзан, хоёр орны боловсролын салбарын хамтын ажилагааг эрчимжүүлэх, бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. КОВИД-19 ца ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 20-ноос эхэлнэ
Нийтэлсэн: 2021-10-19 09:20:50

 

Ерөнхий боловсролын сургуулиуд танхим, цахимаар ээлжлэн сургалтаа явуулж буй. Энэ хичээлийн жил 3 улиралтай бөгөөд I-III ангийнхан 32, IV-V анги 33, дунд, ахлах ангийн сурагчид 34 долоо хоног суралцах юм байна. Харин сурагчдын нэгдүгээр улирлын амр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ
Нийтэлсэн: 2021-10-19 09:18:18

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ. Тэрбээр дуурийн урлагийг сурталчлах, амжилтыг үнэлэх, шагнаж урамшуулах, дэлхийн өнцөг булан бүрээс шинэ дуурийн авьяастнуудад тэтгэлэг олгох зорилгоор на ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Нийтэлсэн: 2021-10-19 09:13:07

 

Өнөөдөр болох байнгын хороо болон дэд хорооны хуралдааны хуваарийг хүргэж байна. 09.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших