Нууц мэдээллийн уурхай

Автобусны буудал дээрх машины мэдээллийг E-police аппликэйшнд илгээгээрэй

Нийтэлсэн: 2021-09-17 10:14:05

 

Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тодорхой заасан байдаг ч жолооч нар мөрддөггүйгээс авто замд түгжрэл үүсгэж, зорчигчид бууж, суухад хүндрэл болохоос гадна нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулдаг.

Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл:

-Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд нийтийн тээврийн буюу чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолд 06:00-22:00 цагт автомашин зогсохыг хориглосон заалт бий. Гэтэл нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд хувийн тээврийн хэрэгсэл олноор зогсож байгаа нь автобусаар болон явган зорчиж байгаа иргэдийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа юм. Ийм зөрчил гарсан тохиолдолд  манай Тээврийн цагдаагийн алба болон нийтийн тээврийн газрынхан арга хэмжээ авдаг. Гэвч тэр бүр хүрэлцэхгүй байна. Тиймээс иргэдийн мэдээлэл энэ төрлийн зөрчлийг арилгахад чухал үүрэгтэй. Хэрэвзээ  автобусны буудал дээр удаан хугацаагаар зогсох, автобусаар үйлчлүүлэхэд тань саад учруулсан тохиолдолд E-police аппликэйшнийг ашиглан мэдээлж болно. Иргэдийн мэдээллийн дагуу бид арга хэмжээ авах болно  гэлээ. 

Харин “Citybus” компанийн ажилтан Б.Мягмарсүрэн  “Улаанбаатар хотод авто замын нэгдүгээр эгнээгээр жижиг тэрэг зорчихыг хориглосон байдаг. Гэтэл тэрхүү заалт огт биелдэггүй, бүр автобусны буудал дээр хувийн машинтай иргэд зогсох болсон. Зарим нь ТҮЦ орох зуураа зогсдог бол зарим нь 20-30 минут зорчигч хүлээгээд зогсчихдог. Үүнээс болоод явган зорчигчдын эрх ноцтой зөрчигддөг. Автобуснууд хувийн тээврийн хэрэгсэлд шахагдаад буудлаасаа хол зогсох, зарим нь бүр зогсохгүй байх нь бий. Үүнээс болж ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд хүлээж байсан автобусандаа сууж чадахгүй үлддэг” гэдгийг онцолсон юм.

Олон нийтийн эрхийг зөрчсөн үйлдлүүдийн талаар холбогдох албаныханд мэдээлэх үүрэг иргэн бүрд бий. Бусдын мууг үзэх гэсэндээ бус, иргэдийн эрхийг хамгаалахын төлөөх энэ үйлсэд нийтийн тээврийн байцаагч нар идэвхтэй оролцдог байна. Энэ он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 12578 энэ төрлийн зөрчил илрүүлжээ. Үүний 2479 зөрчлийг нийтийн тээврийн байцаагч нар илрүүлж, мэдээлсэн байдаг. Эндээс харвал өдий  хэмжээний зөрчил автобусны буудал дээр гардаг аж.

Хүйтэн сэрүүний улиралд нийслэлчүүд автобусаар зорчих нь нэмэгддэг. Гэтэл автобуснууд буудал дээрээ бус, авто замын нэгдүгээр эгнээний хөдөлгөөн дунд зогсох, яарч хөдлөх зэргээс аваар осол гарах магадлал өндөр юм. Энэ бүхнийг бодолцон иргэн та ч буруутай үйлдлийг илрүүлж, өөрийнхөө болон бусдын эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулаарай. Ингэхийн тулд буудал дээр зогсож, автобусны хөдөлгөөнд саад учруулсан, иргэдийг хохироосон машины тухай мэдээллийг баримтжуулан, E-police аппликэйшнд илгээгээрэй.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Жилийн хугацаанд 8.2 сая ам метр талбайд ариутгал хийлээ
Нийтэлсэн: 2021-10-19 16:54:23

 

​ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар дүүрэг бүрийн аж ахуйн нэгжүүдэд голомтын ариутгал, халдваргүйтгэл хийх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГАА ТЭНЦВЭРТЭЙ АВЧ ЯВАХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-10-19 16:52:16

 

​ Коронавирус цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭН, ТББ, ААН, ТӨРИЙН ХАМТЫН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ ЭХЛЭЛ МЭДЭЭ
Нийтэлсэн: 2021-10-19 16:51:22

 

​ Нээлттэй Засгийн Түншлэлийн хүрээнд Монгол Улсын 2021-2023 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV” төслийг боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал 2021 оныаравдугаар сарын 18-нд боллоо. Нээлттэй Засгийн Түншл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Тавантолгой түлш“ ХХК-ийн нээлттэй ажлын байрны зар
Нийтэлсэн: 2021-10-19 16:49:38

 

​ Баруун бүсийн үйлдвэр Автын цахилгаанчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын засварчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын гагнуурчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын механикч/ мэргэжлээрээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Их хотын хямдрал-2021” арга хэмжээ төв талбайд болж байна
Нийтэлсэн: 2021-10-19 09:25:47

 

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Нийслэлийн 382 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран  зохион байгуулж буй “ИХ ХОТЫН ХЯМДРАЛ - 2021” арг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНХАУ-ын их, дээд сургуульд нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүслээ
Нийтэлсэн: 2021-10-19 09:23:43

 

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзан, хоёр орны боловсролын салбарын хамтын ажилагааг эрчимжүүлэх, бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. КОВИД-19 ца ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 20-ноос эхэлнэ
Нийтэлсэн: 2021-10-19 09:20:50

 

Ерөнхий боловсролын сургуулиуд танхим, цахимаар ээлжлэн сургалтаа явуулж буй. Энэ хичээлийн жил 3 улиралтай бөгөөд I-III ангийнхан 32, IV-V анги 33, дунд, ахлах ангийн сурагчид 34 долоо хоног суралцах юм байна. Харин сурагчдын нэгдүгээр улирлын амр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ
Нийтэлсэн: 2021-10-19 09:18:18

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ. Тэрбээр дуурийн урлагийг сурталчлах, амжилтыг үнэлэх, шагнаж урамшуулах, дэлхийн өнцөг булан бүрээс шинэ дуурийн авьяастнуудад тэтгэлэг олгох зорилгоор на ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Нийтэлсэн: 2021-10-19 09:13:07

 

Өнөөдөр болох байнгын хороо болон дэд хорооны хуралдааны хуваарийг хүргэж байна. 09.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа
Нийтэлсэн: 2021-10-19 09:07:45

 

Уг Ажлын хэсэг "Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем"-ийг нэвтрүүлэхээр тооцоо, судалгаа хийж байгаа юм.  Тус судалгаа нь нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших