Нууц мэдээллийн уурхай

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ "E-MONGOLIA" ЦАХИМ СИСТЕМИЙН ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАРЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Нийтэлсэн: 2021-09-18 10:30:48

 


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээг нээж үг хэллээ.

Тэрбээр “Орчин цагийн Монгол Улсын харилцаа холбооны салбар 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Нийслэл хүрээнд анхны телефон станц  байгуулж, 1921 онд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулснаар эхэлж, өнөөдөр 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн Засгийн газар болон энэ салбарынханд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн болох зорилт дэвшүүлж, “E-Mongolia” цонхонд төрийн байгууллагуудын салангид үйлчилгээг нэгтгэх шийдвэр гаргаж байлаа. Тухайн үед 23 байгууллагын 181 үйлчилгээг авах боломжтой байсан бол өнөөдөр 56 байгууллагын 540 гаруй үйлчилгээг “E-Mongolia”-д та, бид хамтдаа нэгтгэж чадсан байна. Төрийн үйлчилгээ цахимжсанаар өнгөрсөн хугацаанд иргэдэд 3.7 сая удаагийн цахим үйлчилгээ үзүүлж, цахим хэрэглээ зургаа дахин нэмэгдэж, 733 мянган гар утасны хэрэглэгчидтэй болж, иргэдийн цаг хугацаа, бичиг баримт бүрдүүлэлт, унааны зардлаас 46 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж чадсан байна” гэв.

Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг олон нийтэд дэвшүүлэн, стратегийн зургаан зорилтыг тодорхойлоод байна. Энэ хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT EXPO” үзэсгэлэнгийн цар хүрээг өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон, “Digital Nation-2021” нэр дор Соёлын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон үндэсний 100 гаруй компани нэгдэж, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д есдүгээр сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

“Digital Nation 2021” арга хэмжээний үеэр төрийн үйлчилгээний “E-Mongolia” цахим системийн шинэчилсэн хувилбарыг олон нийтэд танилцууллаа.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia систем  хиймэл оюун ухааныг ашиглан иргэдэд үйлчилгээ санал болгоно. Нэг үгээр хэлбэл, энэ системийг өмнө нь хэрэглэгч та зорьж үйлчлүүлдэг байсан бол одоо танд өөрөө үйлчилгээгээ санал болгоно. Цахим засаглалд шилжсэнээр авлигын индекс буурч, хувь хүнээс хамаарсан төрийн хүнд суртал багасна. Цахим бүртгэл, төрийн үйлчилгээний нэгдсэн утсанд холбогдсоноор иргэн таны, хувийн хэвшлийнхэн та бүхний төртэй харилцах харилцаа илүү ил тод, шуурхай болно” гэдгийг онцолсон юм.

Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байна.

Цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийг иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг нийтэд танилцуулах, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг “Digital Nation – 2021” бүрдүүлж буйг зохион байгуулагчид нээлтийн үеэр онцлов.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Жилийн хугацаанд 8.2 сая ам метр талбайд ариутгал хийлээ
Нийтэлсэн: 2021-10-19 16:54:23

 

​ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар дүүрэг бүрийн аж ахуйн нэгжүүдэд голомтын ариутгал, халдваргүйтгэл хийх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГАА ТЭНЦВЭРТЭЙ АВЧ ЯВАХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-10-19 16:52:16

 

​ Коронавирус цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭН, ТББ, ААН, ТӨРИЙН ХАМТЫН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ ЭХЛЭЛ МЭДЭЭ
Нийтэлсэн: 2021-10-19 16:51:22

 

​ Нээлттэй Засгийн Түншлэлийн хүрээнд Монгол Улсын 2021-2023 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV” төслийг боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал 2021 оныаравдугаар сарын 18-нд боллоо. Нээлттэй Засгийн Түншл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Тавантолгой түлш“ ХХК-ийн нээлттэй ажлын байрны зар
Нийтэлсэн: 2021-10-19 16:49:38

 

​ Баруун бүсийн үйлдвэр Автын цахилгаанчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын засварчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын гагнуурчин / мэргэжлээрээ 2 жил тасралтгүй ажиллаж байх/ Автын механикч/ мэргэжлээрээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Их хотын хямдрал-2021” арга хэмжээ төв талбайд болж байна
Нийтэлсэн: 2021-10-19 09:25:47

 

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Нийслэлийн 382 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран  зохион байгуулж буй “ИХ ХОТЫН ХЯМДРАЛ - 2021” арг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНХАУ-ын их, дээд сургуульд нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүслээ
Нийтэлсэн: 2021-10-19 09:23:43

 

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзан, хоёр орны боловсролын салбарын хамтын ажилагааг эрчимжүүлэх, бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. КОВИД-19 ца ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 20-ноос эхэлнэ
Нийтэлсэн: 2021-10-19 09:20:50

 

Ерөнхий боловсролын сургуулиуд танхим, цахимаар ээлжлэн сургалтаа явуулж буй. Энэ хичээлийн жил 3 улиралтай бөгөөд I-III ангийнхан 32, IV-V анги 33, дунд, ахлах ангийн сурагчид 34 долоо хоног суралцах юм байна. Харин сурагчдын нэгдүгээр улирлын амр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ
Нийтэлсэн: 2021-10-19 09:18:18

 

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ. Тэрбээр дуурийн урлагийг сурталчлах, амжилтыг үнэлэх, шагнаж урамшуулах, дэлхийн өнцөг булан бүрээс шинэ дуурийн авьяастнуудад тэтгэлэг олгох зорилгоор на ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Нийтэлсэн: 2021-10-19 09:13:07

 

Өнөөдөр болох байнгын хороо болон дэд хорооны хуралдааны хуваарийг хүргэж байна. 09.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа
Нийтэлсэн: 2021-10-19 09:07:45

 

Уг Ажлын хэсэг "Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем"-ийг нэвтрүүлэхээр тооцоо, судалгаа хийж байгаа юм.  Тус судалгаа нь нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших