Нууц мэдээллийн уурхай

ИРГЭН, ТББ, ААН, ТӨРИЙН ХАМТЫН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ ЭХЛЭЛ МЭДЭЭ

Нийтэлсэн: 2021-10-19 16:51:22

 


Нээлттэй Засгийн Түншлэлийн хүрээнд Монгол Улсын 2021-2023 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV” төслийг боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал 2021 оныаравдугаар сарын 18-нд боллоо. Нээлттэй Засгийн Түншлэл (НЗТ) нь төрийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, авлигаас ангид, иргэний нийгэм, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, тэгш хүртээмжийг сайжруулах  зорилгоор иргэн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санал санаачлага, бодлого, оролцоог бий болгож улмаар хэрэгжилтэд хяналт тавих зорилготой олон улсын түншлэл юм. Монгол Улсын хувьд дэлхийн 78 улс нэгдсэн НЗТ-д 2013 онд гишүүнээр элссэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гурван удаагийн үндэсний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Төлөвлөгөөний төслийг боловсруулж, танилцуулах дэд ажлын хэсгийн даргаар Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, дэд  даргаар “Гэрэлт гариг” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал А.Баянмөнх ажиллаж байгаа бөгөөд гишүүдэд иргэн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, төрийн 20 гаруй төлөөлөл бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нэгдэн ажиллаж байна.

2021-2023 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV”-ийг боловсруулахаар оролцогч талууд салбар тус бүрийн гурван удаагийн хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Төрийн 35 байгууллагын төлөөлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын 30 гаруй төлөөлөл, мөн иргэн, төрийн бус байгууллагын 170 орчим иргэний оролцоотойгоор  эхний санал, хүсэлтийг авч НЗТ-ийн шалгуураар дахин үнэлэн эрэмбэлэх ажлыг ажлын хэсэг гүйцэтгэж байна.  

Оролцогч талуудаас гарсан хамгийн их давтагдаж буй саналуудад: ·       төрийн шударга байдлыг нэмэгдүүлэх, ·       төсвийн ил тод байдлыг хангах, ·       төрийн худалдан авалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод болгох, ·       эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийн ил тод байдлыг хангах, ·       төрийн үйлчилгээ болон мэдээллийг цахимаар иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар хүргэх, ·       төр-иргэн-хувийн хэвшлийн тэгш оролцоог бий болгох, ·       ногоон эдийн засгийг хөгжүүлэх, ·       хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах, ·       байгаль орчны нөхөн сэргээлт, үнэлгээ хийх зэрэг нийт 34 саналыг нэгтэн танилцуулж хэлэлцэв. Цаашид дээрх 34 саналыг багцлан НЗТ-ийн зарчим, шалгуур, зорилтод тулгуурлан эрэмбэлж олон нийтэд танилцуулан цахимаар дахин саналыг авахаар ажлын хэсэг төлөвлөж байна.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-12-04 10:27:28

 

​ “Газрын шинэтгэлийн Үндэсний хороо”-ны ээлжит хуралдаанаар Газрын багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Газрын багц хуулийг 2002 онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 30 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаагийн хуулийн шинэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа
Нийтэлсэн: 2021-12-03 18:43:18

 

​ Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим төсөл, арга хэмжээний тендерийг сонгон шалгаруулна
Нийтэлсэн: 2021-12-03 18:38:59

 

​ “Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчин, цахим системийн зохицуулалт, аж ахуйн нэгж, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт гаргалаа
Нийтэлсэн: 2021-12-03 18:36:07

 

​ ​ Илгээлтэд, "НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил энэ өдрийг НҮБ-аас “Цар тахлын дараах дэлхий ертөнцөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БЭМТ-ийн дарга Э.Балдандугар: ЗГ-аас нийт эмч, эмнэлгийн ажилтанд 1.4 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон
Нийтэлсэн: 2021-12-03 17:08:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

171 хороо бүрт III тунг хийх эрүүл мэндийн баг ажиллаж байна
Нийтэлсэн: 2021-12-03 16:53:04

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

АУ-ны доктор С.Чимэдцэрэн: Ковид-19 биеийг эргэж засагдахгүй болгож өөрчилж байна
Нийтэлсэн: 2021-12-03 16:47:28

 

АУ-ны доктор, дэд профессор С.Чимэдцэрэн: Ковид-19 биений бүхий л хэсэгт халдварлаж эргэж засагдахгүй болгож өөрчилж байна

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Цагдаагийн мөрдөгчдөд 15 сая төгрөгийн хахууль өгсөн хэргээр Д.Сүндийг шүүж байна
Нийтэлсэн: 2021-12-03 09:49:51

 

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий, Д.Сүндийгийн компанид ажилладаг Д.Баттөгс, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарыг шүүх хурал ХУД-ийн эрүүги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна
Нийтэлсэн: 2021-12-03 09:29:26

 

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтээр амарна. Учир нь арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Өвлийн идэш” үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна
Нийтэлсэн: 2021-12-03 09:25:51

 

​ “Өвлийн идэш” үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй албаныхан Засгийн газрын хура ..

Сэтгэгдэл бичих Цааш унших