Нууц мэдээллийн уурхай

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСГАА ТЭНЦВЭРТЭЙ АВЧ ЯВАХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

Нийтэлсэн: 2021-10-19 16:52:16

 


Коронавирус цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оролцож, нийгэм, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр нээлтийн илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ нийгэм болон байгалийн, эдийн засгийн эрсдэл гэсэн үндсэн гурван асуудал Монгол Улсад тулгамдаж буйг танилцуулаад, эдгээр эрсдэлийг давах туулах чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар танилцууллаа.

 Тухайлбал, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр хилийн боомтуудыг өргөтгөж, Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг өрнүүлж байна. Халдварт цар тахлын улмаас дэлхий дахинд тулгамдаад буй гол асуудлын нэг нь олон улсын ачаа тээврийн бөөгнөрөл, саатал, үнийн өсөлт болоод буй учраас 17 жилийн турш зогсонги байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгож, олон улсын худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, логистик, аялал жуулчлалын чиглэлээр түлхүү хөгжүүлэхэд Засгийн газар анхаарч байна. Замын-Үүдийн боомтыг 2022 онд өргөтгөж шинэчилснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин, ачаа тээврийн хүчин чадал гурав дахин, Гашуунсухайт боомтын шинэчлэлийн үр дүнд нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж эдийн засгийн эрсдэлийг даван туулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг Шадар сайд С.Амарсайхан илтгэлдээ дурдлаа. Цар тахлын үед хүн амын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад иргэн, аж ахуйн нэгж, төр засаг, иргэний нийгмийн байгууллагуудын бүх талын оролцоотойгоор эрсдэлийг даван туулах боломжтой бий гэдгийг тэрбээр онцоллоо. Монгол Улсын Засгийн газраас “10 их наядын цогц төлөвлөгөөг” хэрэгжүүлсний үр дүнд 2021 оны эхний хагас жилд эдийн засаг 6.3 хувиар өссөн. Цаашид эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газраас анхаарч ажиллаж байна. Үүний тулд эрсдэлийг "Даван туулах, дасан зохицох стратeги"-ийн дагуу эрүүл мэнд, эдийн засгаа тэнцвэртэй авч явах бодлого баримтлан ажиллаж буйг Шадар сайд илтгэлдээ дурдав. Энэ удаагийн форум “Ковид ба эдийн засаг, ковид ба бизнес” гэсэн үндсэн хоёр чиглэлээр илтгэлүүд тавигдаж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар талаар хэлэлцэж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЖ БАЙНА
Нийтэлсэн: 2021-12-04 10:27:28

 

​ “Газрын шинэтгэлийн Үндэсний хороо”-ны ээлжит хуралдаанаар Газрын багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Газрын багц хуулийг 2002 онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 30 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаагийн хуулийн шинэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа
Нийтэлсэн: 2021-12-03 18:43:18

 

​ Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төсвийн жил эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим төсөл, арга хэмжээний тендерийг сонгон шалгаруулна
Нийтэлсэн: 2021-12-03 18:38:59

 

​ “Төрийн худалдан авах ажиллагаа-2022” хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчин, цахим системийн зохицуулалт, аж ахуйн нэгж, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илгээлт гаргалаа
Нийтэлсэн: 2021-12-03 18:36:07

 

​ ​ Илгээлтэд, "НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил энэ өдрийг НҮБ-аас “Цар тахлын дараах дэлхий ертөнцөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БЭМТ-ийн дарга Э.Балдандугар: ЗГ-аас нийт эмч, эмнэлгийн ажилтанд 1.4 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон
Нийтэлсэн: 2021-12-03 17:08:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

171 хороо бүрт III тунг хийх эрүүл мэндийн баг ажиллаж байна
Нийтэлсэн: 2021-12-03 16:53:04

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

АУ-ны доктор С.Чимэдцэрэн: Ковид-19 биеийг эргэж засагдахгүй болгож өөрчилж байна
Нийтэлсэн: 2021-12-03 16:47:28

 

АУ-ны доктор, дэд профессор С.Чимэдцэрэн: Ковид-19 биений бүхий л хэсэгт халдварлаж эргэж засагдахгүй болгож өөрчилж байна

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Цагдаагийн мөрдөгчдөд 15 сая төгрөгийн хахууль өгсөн хэргээр Д.Сүндийг шүүж байна
Нийтэлсэн: 2021-12-03 09:49:51

 

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий, Д.Сүндийгийн компанид ажилладаг Д.Баттөгс, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарыг шүүх хурал ХУД-ийн эрүүги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна
Нийтэлсэн: 2021-12-03 09:29:26

 

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтээр амарна. Учир нь арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Өвлийн идэш” үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна
Нийтэлсэн: 2021-12-03 09:25:51

 

​ “Өвлийн идэш” үйл ажиллагааг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй албаныхан Засгийн газрын хура ..

Сэтгэгдэл бичих Цааш унших